10 Free Alternatives of MS Word

word төрлийн програм хангамжуудаас Microsoft Office Word хамгийн шилдэг нь гэдэгт маргах хүн гарахгүй бизээ. Гэхдээ хамгийн гол нь нэлээд үнэтэй програм хангамж. Иймээс үүнтэй ижил үүрэгтэй (Microsoft Office Word шиг), free олдох ямар ямар програм хангамжууд байдгийг 10-ийн дотор жагсаая.

Offline буюу таны компьютер дээр ажиллах програм хангамжууд. (desktop based)
  1. Мэдээж бараг хүн бүрийн мэдэх OpenOffice.org Writer : Энэ нь open source software. Бүрэн төгс Microsoft word-ийг орлож чадна гэж хэлж болно. Microsoft office болон OpenOffice-ын хоороонд platform нь ялгаагүй бол файлын ялгаатай асуудал бараг гарахгүй. Манай засгийн газраас энийг нийтээрээ хэрэглэх тал дээр ажиллах ёстой юм шиг санагддаг. Нэг л сайхан нартай өдөр Microsoft-ынхон монголд хяналтаа тогтоовол нийтээрээ ажил хийхгүй нь байна шд :).
  2. AbiWord : MS Word болон түүнтэй төстэй програм хангамжуудаас хамгийн хөнгөхөн болсон нь. Мэдээж ялгаа бараг байхгүй.
  3. QJot : Энэ нь OOo Writer болон AbiWord -ээс илүү болж чадаагүй. Гэхдээ alternatives list дотор нь орсон word төрлийн файлуудыг шууд засварлах боломжтой
  4. Jarte: Word file-уудыг хөрвүүлэлт хийлгүй шууд засварлах боломжтой. Бусад програм хангамжуудаа бодвол их онцгүй user interface-тэй болсон. Шууд л харахаас дургүй хүрэхээр юм. хэхэ.
Эдгээрээс OpenOffice болон AbiWord-ыг хэрэглэхэд их дажгүй MS Word-тэй маш адилхан гэж хэлэх байна. Мөн энэ хоёр Linux болон Windows- дээр ажилладаг. Эдгээрээс илүү MSoffice Word ижил free software олдохгүй гэж бодож байна.

Online буюу web application softwares
  1. Zoho Writer : MS Word-той адилхан online word processor. Мэдээж энэ нь MS Word-той адил бүрэн төгс боломжгүй ч бусад desktop based програмаас илүү боломж танд олгоно. Энэ нь одоогоор beta хувилбар дээрээ байгаа учраас цаашдаа илүү өргөн боломжуудыг удалгүй оруулж магадгүй юм.
  2. ThinkFree Writer : Online болон offline хувилбартай. Гэхдээ online хувилбар нь free. Энэ нь Zoho writer-ээс ялгаагүй боломж ихтэй текст засварлагч болж чадсан.
  3. Google Docs : Google-ээс гаргасан. Google-ынхэн web application хийх тал дэээрээ number 1. Яагаад гэвэл ямар web application-г яаж хийхээ мэддэг улс. Ямартай ч үүнийг ашиглаж үзэхийг санал болгож байна. Дээр дурдсан Zoho, ThinkFree тэгээд Google docs 3 одоогоор хамгийн сайн нь байгаа.
  4. Ajax Write : ajaxWrite нь web-based word processor бөгөөд Microsoft Word болон бусад стандарт төрлийн файлуудыг унших болон бичиж болно. www.ajaxwrite.com гэсэн хаягруу ороод хэдэн cекундын дараа л гэхэд програм нээгдэнэ. Ингээд file open read эсвэл write. Маш хялбархан.
  5. Buzzword :Vista хэлбэрийн user interface-тэй. Өмнө нь ямар нэг word process төрлийн програм хэрэглэж байсан бол үүнд суралцах гэж цаг гарахгүй. Бас л хялбархан болсон.
  6. gOffice : g гэсэн болохоор google-ынх гэж ойлгож болохгүй:) Энэ нь SilverOffice Inc-ийн бүтээгдэхүүн юм байна. Үүнийг мэдээж үндсэн үүрэг word process болон presentation spreadsheet -д ашиглаж болно. Хэрэглэгчдийн 80% нь маш энгийн болсон гэж хэлсэн байна.
Ер нь web application software-ууд хэрэглэгчдэд энгийн interface-ээр танигдаж хүрдэг учир энд ч нэлээд их "энгийн" эсвэл "хялбархан" гэсэн үг орлоо. Мөн web app-ууд firefox дээр илүү зохицож ажилладагийг санах хэрэгтэй. Хэрэв таньд firefox байхгүй бол дээр байгаа холбоосооор татаж аваарай.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Nadad ZOHA taalagdlaa saakiimoo

    ReplyDelete
  2. za turshij uznee :-)

    ReplyDelete
  3. Anonymous9/10/07 15:09

    Openoffice ih zugeer application deer n platform hamaaralgui ih davgui, Linux bolon Windows 2lan deer n ug application ajillahaar baigaa. doc urugtgultei hadagalchiaad word deer neehed zugeer l baidag ym bil ee. Gedhee bi 2003 deer l turshij uzsen shu 2007 deer yaahiig sian medehgui l bna.

    ReplyDelete
  4. Meddegt mergen tsoohor nad shig meddegguid ereen tsoohor taldaa sedev baina;) Harin Blog title chiny yostoi goyo ug baina^^

    ReplyDelete
  5. dajgui blog shuu. taalagddiin.
    www.yadii.net

    ReplyDelete
  6. Битрикс
    Жаахан хурдтай net-тэй бол Zoha хэрэглэхэд гоё урамтай байгаа биз. Хүмүүс гоё гоё юм хийдэг юм байна гэдгийг эндээс Web app харж байлаа.

    Jagaa
    Туршаад дараа нь хэрэглээгээ болгоорой. Туршилтанд чинь амжилт.:)

    Anonymous /Би хэнтэй яриж байнаа Ганцаараа биш байгаа даа :D/
    Би Opanoffice хэрэглэцгээе л гээд байдаг хүн дээ.

    Tumee 33
    Нээх ч эрээн цоохорлоод байх юм байхгүй дээ. Аль болох энгийн байлгах гэж бичдэг. Ер нь хэрэглэгчийн талаас нь хардаг гэхүү дээ.

    Yadii.net
    Баярлалаа. Бичээд л байна даа.

    ReplyDelete