Second life

Бидний эргэн тойрон байгаа зүйлс бүгд бодитоор оршин байдаг. Бид хайрлаж дурлаж, гуниж гутаж, ажиллаж, худалдаа наймаа хийж, амарч зугаалах тодорхой үйлүүдээс амьдралыг мэдэрдэг. Энэ бүгд нүдэн дээр харагдаж гарт баригдаж нэг үгээр хэлвэл таван мэдрэхүйн оролцоотой амьдрал өрнөдөг.
Тэгвэл мэдээллийн технологийн үед амьдралыг мэдрэх мэдрэхүй чухам өөрчлөгдөж байгаа шүү дээ. Үүний илрэл Internet гэх аугаа ертөнцөд RUN гэх түлхүүрээр PC гэх хаалгаар төвөггүйхэн орчихдог. Эндээс олон мянган хүн хоолоо олж иддэг нь үнэн. Саяхан л Matrix кино гарч үзэж байгаа хүнд тухайн үйл явдал амьдрал дээр болж байна уу эсвэл виртуал ертөнц болж байна уу гэдгийг ялгаж ойлгоход тухайн үедээ нэлээд төвөгтэй мэт санагдаж байсан. Үүнтэй адилаар second life гэх бүхэл бүтэн виртуал ертөнц бий болж өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байна.
Энд өөрийн эзэмшил газар нутаг, байшин сав, машин унаа гэх мэт хөрөнгөөс гадна бодит ертөнцийн компаниа voucher хэлбэрээр байгуулж үйл ажиллагаагаа явуулж болно. Бүр шинээр ашиг орлого авчирч болох компани байгуулсан ч болно. Учир нь second life –д сая сая хэрэглэгч амьдарч байгаа бөгөөд үүнийг анзаарсан томоохон акулууд second life дээр өөрийнхөө төлөөллийг бий болгож үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа билээ.
Энэ ертөнцийн мөнгөний нэгж Linden Dollar (L$). 20070802-ны байдлаар reuters –ийн мөнгөн хөрвүүлэгч дээр 1(USD) = 267.906(L$) ханштай байгаа юм байна. Эндээс эдийн засаг нь нэлээд хурдацтай өсөж байгаа нь харагдаж байна. Үүнтэй зэрэгцэн энд татварын хууль гэх мэт мөнгө байсан газар хууль байдаг жамаар хууль хэрэгтэй болж байгаа ажээ.
Ямартай ч энд ямар ч зах зээлийн орон зай одоохондоо сул байгаа цаашлаад нэгэнт хүчээ авсан зах зээл улам л тэлнэ үү гэхээс хумигдахгүй бизээ. Анхдагчууд ямагт илүү ашигтай ажилладагийг хүн бүр мэдэх байх.

Сонирхолтой болов уу гэсний үүднээс
Linden Dollar vs US Dollar

Сүүлйин 24 цагийн дотор Second Life дээр байгаа USD


Холбоос1: Reuters-ийн виртуал байгууллагын web
Холбоос2: AvaStar (виртуал ертөнцийн сонин).

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment