Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялагийг гайхан баясч
Сод их билигт түмэн юугээн бишрэн магтаму би
хэмээн эрдэмтэн Б.РИНЧЕН гуай шүлэглэсэн байдаг. Миний бодлоор энэ хэл гээд байгаа зүйл миний энэ бичээд байгаа cyrillic -ийг хэлээгүй нь лавтай. Олон зууныг элээсэн Монгол бичиг түүний гайхамшигтай талаар өгүүлж байгаа ч юм шиг. Юутай ч бидний мартах дөхөөд байгаа Монгол бичгээ нэг үеээ бодвол хүн бүр ойлгож хүндэлдэг болчихсон юм шиг санагдаад байгаа. Үүнд Mongolian Calligraphy нэлээд том байр суурь эзэлж байгаа бизээ. Харин компьютерт дүрслэх тал дээр манайхан хожуу бодож байгаа. Өвөр Монголчууд л гэхэд албан хэрэгцээний стандарт бүр текст бэлтгэх програм хангамж хүртэл боловсруулаад гаргачихсан байна. Ойрноос Boljoo гэсэн хэлэхэд хэл хазгай болчих гээд байх нэртэй чатыг залуучууд нь боловсруулаад гаргачихсан байх жишээтэй. Бүр Microsoft-ынхон Moнголд албан ёсны худалдаа байхгүй байж Windows Vista дээрээ Mongolian scritp-ыг оруулчихсан байналээ. Notepad гаргаж ирээд бичиж болж байсан.
Харин манай монгол залуучуудаас бүрдэх Openmn баг Мэдээллийн технологид Монголын гэх зүйлээ оруулахыг их хичээж ажилладгийг ихэнх хүн мэдэх бизээ.
Тэгвэл тэд OpenMn нь орчин үеийн мэдээллийн технологид мэдээлэл хадгалах, дамжуулахад хэрэглэж байгаа олон улсын стандарт "ISO/IEC 10646" болон Юникодод монгол бичгийн үсгээ оруулснаар монгол бичгээр компьютер дээр ажиллах, мэдээлэл боловсруулах суурь кодтой болсон. Монгол бичгийг компьютерийн гар дээр хэрхэн байрлуулах, кодчлох, font үүсгэх зэрэг томоохон ажил эхлүүлээд байгаа ба бичгийн дүрсийг гар дээр байрлуулах тал дээр Internet-ээр хэлэлцүүлэг явуулж байгаа юм байна. Үүнд та бүхнийг оролцох байх гэж итгэж байна.

Холбоос
- Mongolian Calligraphy Inkway Co., Ltd
- Хэлэлцүүлэг
- ОпенМН багийн гишүүн Мятавын Эрдэнэчимэгийн бичсэн баримтжуулалтууд
Миний бодлоор босоо бичиг болох монгол бичгийн үсгүүд хоорондоо их утга авцалдаатай нарийн зурлагатай олон янзаар хувирган бичих боломжтой нэг ёсны урлаг гэж ойлгомоор агуу бичиг юм .
ReplyDeleteТэр хэлэлцүүлэгт нэг оролцъё байз хө
Тийм шүү босоо бичдэг бичигтэй ард түмэн ази тивийн зүрхнээ ганц л бий Монгол хэхэ.
ReplyDeleteГол нь босоо байдаг нь K-д хэрэглэхэд төвөгтэй болгоод байгаа юм.