Google Maps Street View

Google-ынхэн эрчимтэй шинэчлэл шинэ технологируу шилжээд өдөр ирэх тусам хүчирхэгжээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа биздээ. Тиймдээ ч бид бүхний ашиглаад нэлээд зуршил болсон google map маань ч бас шинэ зүйлийг эрэлхийлж Street view гэх шинэ модулийг өөр дээрээ нэмж оруулсан байна. Энэ нь гэрэл зурагчдын хэллэгээр panorama зургийг flash-тай хослуулан 360градус харах мөн тухайн зүйл дээр хос даралтаар татах боломжтой гайхалтай виртуаль аялагч болж чадсан байна. Мэдээж шинэхэн тул АНУ-ын San Francisco Bay Area, New York City, Las Vegas, Denver болон Miami зэрэг тодорхой хэдэн хотуудын алдартай гэх гудамжуудыг оруулжээ. Ингэхлээр би гэртээ суугаад "Мөрөөдлийн" гэгдэх орныхоо хотуудын гудамжаар алхаж чадахнээ.
Зургийг дарж шууд  San Francisco-ын 1110 Polk St -ээр аялаарай Харуулж буй зураг дээр дараад San Francisco-ын 434 Van Ness Ave гудамжаар алхаарай.
Энэ нь test-ын шатандаа байгаа учир алдаа дутагдал гарахгүй байхын аргагүй. Ингээд их хотын гудамжинд юу эс тохиолдохав зарим нэг нь хөгжилтэй зүйлсийг олж хараад бүхэл бүтэн блог нээчихсэн байх юм. Хэрэв та хүсвэл StreetViewFun гэх блогоор зочлоод гараарай.

Холбоос1. Ашиглах заавар (хөгжилтэй бичлэг)

Холбоотой мэдээлэл

1 comment: