Publication

Өнгөрсөн жил 1000 метрийн гүнд ухалт хийж телефон утасны шугамны тасархайг Шведийн судлаачид олж тогтоожээ. Иймээс тэдний өвөг дээдэс нь 1000 жилийн тэртээ телефон утасны сүлжээг ашигладаг байсан нь нотлогдов гэсэн мэдээ сонинууд дээр нь нийтлэгдэв.

Шведийн мэдээний дараа тун удалгүй Английн сонин дээр: Английн судлаачид 2000 метрийн гүнд ухалт хийж оптик кабелийн тасархай олдсон тул Английн эрхэм дээдсүүд 2000 жилийн тэртээд Шведүүдээс 1000 жилийн өмнө өндөр технологийн дижитал холбоог ашиглаж байсан нь тогтоогдлоо, гэсэн мэдээ нийтлэгдэв.

7 хоногийн дараа Малайзын сонин дээр мэдээ нийтлэгдэв. 5000 гүнд Малайзын судлаачид ухалт явуулав. Юу ч олсонгүй, тэгэхээр Малайзын эрт дээр үед амьдарч байсан хүмүүс wireless технологи ашиглаж байсан нь тодорхой боллоо хэмээв.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Сайн онигоо байна шүү. Хэ хэ.

    Малайзын сонинд мэдээ гарсны маргааш Монголчууд 7000 метрийн гүнд өрөмдөөд архины нэг ч шил олсонгуй. Тэгээд, 7000 мянган жилийн тэртээ монголчууд сансрын холбооны Ирридиумаараа ярьж байсан учраас архиа уухаа түр умартаж байжээ гэж мэдээ нийтлэв гэнэ.

    ReplyDelete
  2. Ооё.
    Нэг ч гэсэн удаа архи уух завдал гараагүй байна шүү.

    ReplyDelete
  3. Anonymous13/6/07 00:43

    hehe ih ineedtei baina

    ReplyDelete
  4. Anonymous13/6/07 09:32

    he he ha ha

    ReplyDelete