SF Apple Store-луу зонби нар дайрсан байна

Өнгөрдөг баасан гаригт San Francisco хотын төв дэх Apple-ын дэлгүүрлээ зонби нар үйлчлүүлэгчдийг нь айлган довтолж iMac дээр нь бөөн бөөнөөрөө зугларцгааж дэлгүүрийн хаа сайгүй байсан байна. Зонби нарт хүний уураг тархинаас илүү plastic iMac-ууд илүү амттай санагдсан юм шиг байна. Гэвч энэ нь нэг төрлийн хоол хүнс нь ч байж болох юм. Хотын худалдааны гудамжаар цус нөжөндөө хутгалдсан ямарч хараа хяналт байхгүй, үхдэлүүд хамгийн багадаа 150 орчим байсан гэнэ. Тэд шууд л хөрш зэргэлдээх Apple store, Nordstrom, Disney store, мөн Westfield Mall-руу төвөггүй нэвтрэн оржээ.
Гэвч энэ нь зүгээр л сурталчилгаа байсан байна. eatbrains.com - оос зохион явуулсан энэ хөдөлгөөний нэр нь "SF Zombie Mob 2007". Жил болгон уламжлал болон явагддаг байна.

Холбоос1. Зурагнууд
Холбоос2. Apple store
Холбоос3. Эх сурвалж

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Эффекттэй бичлэг байна шүү. "Юу билээ, үнэн юм биш байгаа" гэж гайхан уншлаа. Тайллыг нь үзээд инээд хүрлээ.

    ReplyDelete
  2. >>> ..,yoyoyo tiim bailguideee! aih gaihah zergetsev! herev neeree zonbi nar garch ireed l ingeed dairuul bi lav oron dooguuraa orchnoo teheer yahii yachij chadahgui shde! :D :P

    ReplyDelete