Худлаа яриж сурцгаая

Өнөөдөр өглөө ажил дээрээ худлаа яриж чаддаггүйгээ гэнэт мэдрэв амсав :). Би ер нь яг тулсан нөхцөлд дотороо бодсон хэрнээ яаж ч чадахгүй үнэнээ хэлдэг муу зантай юм байна. Хүний өмнөөс цагийг нь бүртгүүлчихээд шалгалт дээр нь нөгөө хүнээ "араас нь хутгалж" баригдав. хаха
Оюутан байхдаа би гайгүй сурдаг байлаа. Гэхдээ шалгалтанд нээх ач холбогдол өгч бэлддэггүй байсан юм. Суурь боловсролын экологи гэх хичээлийн шалгалтанд "тэнэг" юм шиг бэлдсэнээ бодоод гайхаад байдаг юм. Тэгээд маргааш нь шалгалтаа өгөх болж. Би ч дотороо бардам байсан. Гэтэл олон оюутан байсан болохоор танхимын багтаамж хүрэлцэлгүй нэг ширээн дээр хэд хэдэн оюутан шахалдан сууж шалгалтаа өгөх болов. Хичээлийн эрхлэгч 50 мин гээд гараад явсан болохоор нээх яарсанчгүй. Тэгээд 20 мин болж байтал хичээлийн багш нь орж ирээд "...-Муу сайн юмнууд ойрхон суугаад хууллаа, 30 мин хийх ёстой ажил одоо хураалга.." гэсэн утгагай өгүүлбэр өгүүлэв. Би ч арай амжаагүй байсан болохоор дотороо бухимдаад бусад оюутнууд ч тийм л байсан байх. Тэсэлгүй би "-Тэгвэл бүгдээрээ шалгалтаа өгөхгүй байя" гээд хашгирав. Ангийн дарга ч надтай санал нийлж бас хашгирав. Гэтэл бишдээд явчихав. Бид 2ын талд орох баатар олдсонгүй бүгд чимээгүй. Хичээлийн багш -"Хэн бэ?" гэв. Тэр олон хүний дотороос хэнийг яаж мэдэх вэ дээ. Гүрийх газар би "-Би. Сайханжаргал" гээд хэлэв. За тэгээд энгээд хэдэн ч шалгалт өгсөн F дүнг 0%тай авав.
Дараа жил бас шалгалт өгөв. Бас F дүнг 0%тай авав. Урам хугарав. Худлаа яриж чадаагүйдээ өөртөө гутрав.
Бас дараа жил нь шалгалт. Гэхдээ би өгөөгүй. Өөр хүн оруулж байж шалгалт өгөв. 78С авав. Төгсөх болж дүн өрөхөд нөгөө гайтай дүн бас байхгүй байв. Хичээлийн эрхлэгч "...-Ямар гарсан бэ?..." гэв 78% C гэчихлээ. Ямар ч баримтгүй дүнгийг минь шууд л тавьчихав. Энийг нь мэдсэн бол 90%A гэхгүй юу хэхэ.
За ингээд жаахан худлаа яриж сурахгүй бол болохгүй нь дээ. Гэнэт мэдрэв, гэнэт ухаарав.

Зарим нэг хүнд нэмээд хэлэхэд завтайдаа би блог бичдэггүй. Бичлэг бүртээ би 10мин хүрэхгүй хугацаа зарцуулдаг юм шүү. Зүгээр гиюурээд өнгөрөөсөн хугацаанаас хэд дахин үр дүнтэй.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Anonymous25/5/07 12:51

    хүнд нээх гэм хоргүй худлаа ярих ашигтай ба сайнаар эргэдэг тал зөндөө шдээ би ч сайхан хуга паналдахыг үзүүлнэ шдээ яахав туршлага судалмаар байвал хэд 3-ийг хэлэмз гэсэн хэ хэ

    ReplyDelete
  2. Anonymous25/5/07 16:52

    uurtuu ashigtai yuman deer haya haya hudlaa yarih zugeer shdee tehdee hend hudlaa yarih be gedgee zuv songooroi doo bi yu geh geed bn be gevel hudlaa yarij boldog hudlaa harij boldoggui hun gej bas bdagiin shuu chamd l gej helehed and mini

    ReplyDelete
  3. hudlaa yaridaggui hun gej baidagguimoo, yur n haaya yalt ch gui hudal yarih shaltag ochnoon garna, ter bolgond uneneeree davhaid baival uher tergeeree tuulaigaa guitsene gedeg n yu l bol? za za ingeed hudlaa yariad baival yahuu, hehe, amjilt husii'!

    ReplyDelete
  4. Anonymous3/6/07 19:45

    Нээрээ тийм юм болж байсан шүү. Би чинь наад гайтай экологийг чинь өгөх гэж их зовсон шүү. ХЭ ХЭ Багш нь гэж гайтай амьтан байсан шүү,

    ReplyDelete