NVIDIA GeForce 7200 GS

Gamer хүн бүхний хүслэн сайн график карттай байх байдаг. Миний хувьд жилийн 2 жилийн өмнөхөн энд тэндээс холио солио хийж байж 100 хэдэн мянгын GeForce FX 5200-тай болж байсан юмдаг. Гэтэл одоо энэ маань ч гологдох болждээ. Баргийн тоглоом ч тоглож болохгүй. Юм хэтэрхий хурдан хөгжих юмдаа. 2007,05,08нд NVIDIA Corporation комьпютерийн график картныхаа GeForce 7200 GS шинэ хувилбар буюу шинэ түвшний бүтээгдэхүүнээ гаргажээ. GeForce 7200 GS нь Microsoft DirectX 9.0, Shader Model 3.0 болон 3D game, програм хангамж, динамик орон зайн гэрэл сүүдэр гэх мэт байгуулагчдыг бүрэн дэмжиж Windows Vista-д зориулагдан хийгдсэн байна. Дээр нь зураг дээр харагдаж байгаа намалт дэлгэцний гаралттай юм. 3D benchmark тестэд энгийн график картаас 50% илуу хурдан гэж гарсан байна. Хамгийн гол нь электрон худалдаагаараа 50$ гэж байгаа нь их сонин санагдаж байна. Авах юмсан гэж. :)

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment