НИКТО НЕ ЗАБЫТ, НИЧТО НЕ ЗАБЫТО
Эх хүн, эхнэр хүний дусал нулимс бүхэн эх орныхоо төлөө урссан цусны дусал бүрийн төлөө байж газарт биш энгэрт шингэсэн он жилүүдийг бид хэзээ ч мартах ёсгүй.
Оросын ард түмний байгуулсан энэ аугаа ялалтыг дэлхий ертөнц өөрийн баяр мэтээр үзэх ёстой гэж хувьдаа боддог. Саяхан Эстони-ы нэгэн сайдын Хуучин Зөвлөлтийн чөлөөлөгчдийн хөшөөг нураах шийдвэр нь "тэнэг" явдал байсан юм. Яахав Балтын орнууд Зөвлөлтийн үед Социалист дэглэмийг тэрүүхэндээ эсэргүүцдэг байсан учраас энэ чөлөөлөх ажиллагааг одооныхоор Иракыг АНУ чөлөөлж байгаатай ижил утгаар ойлгож дургүй байсан юм шиг байгаа юм. Ядаад л Ялалтын баярыг нь өнгөрөөгөөд сүр дуулиан болголгүй нурааж болох л байсан шүү дээ.
2005 онд Ялалтын баярын 60 жил болоод Орос орон дэлхий нийтээрээ сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн билээTV-ээр ORT1 сайн үзнэ дээ гэж бодож байсан нэг мэтсэн өнгөрчихсөн байсан даа :) Юм хурдан өнгөрөх юм даа. Саяхан болсон санагдаад өнгөрсөн жил гээд л бичээд сууж байна.
За тэгээд Нацист дэглэмийг дэлхий нийтээрээ ямархуу вэ гэдгийг сохор доголон, эрүүл саруул ямар ч хүн ухан ойлгосон он жилүүд байсан байх. Гэтэл одооны залуучууд энийг сайн ойлгодог юм уу эсвэл миний бодсоноос өөр байдаг юм уу. Нацистийн "Хас" тэмдэгийг зүүчихсэн шүтчихсэн яваа харагддаг. Яс юман дээрээ дайны хор уршиг арилж амьжаагүй л байгаа шүү дээ. Юмыг ухаарах л хэрэгтэй.
холбоос1| холбоос2
0 Сэтгэгдэл:
Post a Comment