FlashPaper -ийн талаар


Байгууллага бүхэн өөрийн дүрэм журам нууцтай байдаг билээ. Иймдээ ч ажиллаж байгаа газарт маань online баримтуудыг зөвхөн уншигдах байдлаар web дээр харуулах шаардлага гарч ирвээ. Бүх файлууд adobe-ийн PDF файлууд байлаа. PDF нь өөр дээрээ text-ийг хуулж авахааргүй болгох хамгаалалт байдаг боловч нэг тал дээр үүсгэчихсэн файлуудад болдоггүй нөгөө тал дээр save as гэх юмнаас бултаж чадахааргүй байлаа.
Ингээд юуны түрүүнд ганц чаддаг flash дээр л болмоор санагдаад. Жаахан ухсан чинь pdf, doc файлуудыг flash маань өөр дээрээ татаж ашиглаж чаддаггүй юм байна. Ингээд бүх бичлэгээ ямар txt болголтой биш урам хугарав. Аргаа бараад google -ээд сууж байтал FlashPaper гэж юм гарч ирээд байнаа. Гэтэл энэ нь macromedia-аас гаргасан хэвлэгдэх файлуудыг web дээрээ шууд харж болох нэг үгээр хэлбэл баримт харуулагч юм байна.
Эндээс хэвлэж, хуулж авч болох боломжтой боловч flash дээр flash файлаа дуудаж ажиллуулж болдог учир тэр зарчимыг нь ашиглаад эдгээрийг нь харуулахгүй болгочихлоо. Хэрэв save аs хийвэл харуулагч файлыг л хуулж авахаас жинхэнэ эх файлыг авч чадахгүй юм. За ингээд FlashPaper гэгч эдийн талаар доор бичие.
FlashPaper нь таны хүссэн ямар нэгэн хэвлэх боломжтой баримтыг SWF болон PDF файл болгох чадвартай програм юм. Таны ямар ч платформ дээр үүсгэсэн зурган, бичлэгэн файл бүгд өөрийн форматыг хадгалан ямарч платпорм дээр төвөггүй харагдах боломжтой болно. Жишээлбэл. Хэрэв та Windows XP үйлдлийн систем дээр Microsoft Excel ажлын хуудас үүсгээд түүнийгээ FlashPaper ашиглан SWF файл болгон хөрвүүлсэн бол үүнийгээ Macintosh –ийн хэрэглэгчдэд ямар нэг асуудалгүй харуулж чадах юмаа. Microsoft Project, Microsoft Visio, бүр QuarkXPress, AutoCAD-ийн гэх мэт өөрийн файлуудаа өнөөдөр web дээрээ байрлуулж бусдад харуулахыг хүсэж байгаа бол FlashPaper ашиглан SWF файл болгон web дээрээ байрлуулахад хангалттай. Таны web хуудсыг хэрэглэгч нээх үед FlashPaper SWF файл дуудагдаж хэрэглэгчдэд таны файл ямар нэгэн асуудалгүй шууд харагдах болно.
FlashPaper-ээр үүсгэсэн
SWF файл нь Macromedia Flash дээр үүсгэсэн файлтай адилхан форматтай. FlashPaper SWF файл нь бусад төрлийн баримтын файлаас маш бага хэмжээтэй байдаг ба үүнийг та ямар нэгэн flash-ийг дэмждэг broser-аар эсвэл шууд Macromedia Flash Player-ээр харж болно.
FlashPaper баримтууд нь (SWF болон PDF форматтай) бие даасан/standalone/ файлууд юм. Өөрөөр хэлбэл өөрийн компьютер дээрээ FlashPlayer-ийг суулгасан бол FlashPaper SWF файлуудыг, Adobe Acrobat Reader-ийг суулгасан бол PDF файлуудыг та харж чадна гэсэн үг юм аа.
Эндээс “FlashPaper” програмыг татаж аваад суулгахад таны
компьютер дээр “Macromedia FlashPaper” гэсэн нэртэй принтэр нэмэгдсэн байна. Тэгээд та хүссэн хэвлэж болох файлаа принт гэж сонгоод принтлэх цонхонх принтэрийн жагсаалтнаас “Macromedia FlashPaper” гэсэн принтэрийг сонгож принтлэнэ.Ингээд таны файлууд FlashPaper дээр хөрвүүлэгдэж гарч ирэх бөгөөд тэндээс SWF эсвэл PDF болгохоо сонгоод л хадгалахад болно.
Амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment