Дэлгүүр хэсэе эрчүүдээ :)


Хавар болоод дэлгүүр хэсэх гэж нэг ажил ойрд толгой дээр бууж байна. Дулаараад байхад дах дэхтий шиг нэхийтэй яваад байлтай биш яалт ч аргагүй нэг хавар намар өмсчихөөр юм авахгүй бол болохгүй нь.
Тэгээд түрүүчийн бүтэн сайнд /ганц зав гарч байгаа өдөр/ Хороололын дэлгүүрүүдээр хөлөө холготол хэслээ дээ юм олдсонгүй дээ. Байгаа нь хар пальто эсвэл цув байна. Манай Улаанбаатарын эрчүүд ер нь юу өмсдөг юм болдоо гэсэн бодол төрөөд гудамжинд зөрөн өнгөрөх эрчүүдийг харж найзтайгаа шивэр авир ярилцав. Зарим нэг зөрөх хүн буруугаар ойлгосон байхдаа :)
Гэтэл өмсдөг юм нэг л ижил юмаа. Нээрээ л хар пальто, савхин куртик, цувтай л байх юм. Би их сонин юм хайж дэлгүүр хэссэн юм шиг байгаа юм. Ямар ч байсан бор өнгөтэй, зузаан биш нингэн биш хамгийн гол шүүлтүүр нь ашиглах боломж өндөр байх буюу албаны хувцас энгийн хувцас аль алин дээр нь дэгжин харагдчихаар жаахан style-тай өвдөгнөөс дээгүүр тийм л юм хайсан олдсонгүй ээ.
Нөгөө reclame хийгээд байдаг манай Монголын цорын ганц эр хүн таньд зориулсан дэлгүүрээр орлоо байгаа нь пальто. Би ямар пальто өмсөөд навсайгаад явалтай биш. За тэгээд гэрийн зүг харих шив. Бүтэн өдөр дэмий хэссэндээ сэтгэл дундуур байна даа. Энэ долоо хоногт дахин явж таарах нь байна.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Anonymous9/4/07 17:56

    Hehe bi bas neg hawar namariin yum awah gej chamtai adil horoolloor holoo holgotol yawsan. Hagas sain odor bsan sanagdaj bna. Oligtoi yum taarahaar vne ni diildehgvi, hetewchindee taaruulah geheer sanaand taarahgvi hetsvv bsan.
    Tegeed neg yum toochiglchihood margaash ni dvvteigee irj awah sanaatai harisan. Margaash ni dvvteigee 3,4-oor heseed yawj bsan chini minii nvdend eroosoo ortoogvi neg yum bna shvv. Dajgvi sanaand niitseed shuud l awsan daa. Chi margaash ni dahiad yawsan bol oor aytaihan sanaand chini niistsen yum oldoj magadgvi l bsan baih.

    ReplyDelete
  2. Дараа 7 хоногт нь ахиж яваад авсан. Гэхдээ төлөвлөж байсан мөнгөнөөс vнэтэй байсан. гэхдээ яахав өөр юм байгаагүй авсан даа. :)

    ReplyDelete