OpenOffice.org 2.x (680er series) -ийг Windows дээр tcsh - ээр байгуулах /Building/


Ер нь програмист чиглэлтэй юм бичихгүй бол дараа жил гэхэд "Болор цом" -д зогсож олон хүний телевизорийг хагалах шинжтэй Ингээд нэг хийж байсан юмныхаа талаар хэсэгхэн зүйл бичиж байна. Энэ нь мэддэг хүнд инээдтэй байж болох ч мэдэхгүй мань мэтэд хэрэг болж юуны магад гэж бодлоо

Хамгийн эхэлж хэлэх юм бол орчны бүрдэлт гэж ядаргаатай нэг юм байна.

* Програм хангамжийн нөхцөл

Энд их л олон юм байх шаардлагатай гэсэн байдаг. Гэхдээ яг хэрэглэгддэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг бичсэн нь дээр юм

· Windows NT Version 4 Service Pack 3 эсвэл дээш, Windows 2000 SP 2 эсвэл дээш, эсвэл Windows XP.

· A Microsoft Visual C++ .NET Compiler . MS Visual C++ .net 2003

· Microsoft Platform SDK platform-ийн одоогийн хувилбарыг эндээс татаж авч болно.

· Platform SDK Redistributable: GDI+

A DirectX 9.0 SDK. эндээс татаж авч болно.

· Java 2 SDK шаардлагатай.

· Cygwin Toolkit (http://www.cygwin.com). Багадаа Cygwin DLL version 1.5.10 ашиглана. Албан ёсны мэдээллийг http://cygwin.com/cygwin-ug-net/setup-net.html. Мөн тусламж, багажуудыг http://website.openoffice.org/support/en/howtos/1.html.харна уу.

OpenOffice.org -ийг build хийхэд Cygwin бүх package-ууд хэрэггүй. Хамгийн багадаа base category /өөр packageд байж болно/-ын package-уудаас доорх package-уудыг суулгах хэрэгтэй.

Bison, flex, make, patch, perl , gcc, rxvt, tcsh, unzip, zip

энд тэр perl ийг зөв суулгах хэрэгтэй. Суусан бол

perl -MCPAN -e shell

Ажиллах ёстой тэгээд perl-руу орно.

cpan> install Archive::Zip

cpan> install XML::Parser

энэ нь бас бус хэрэгтэй юмнуудаа net-ээс цуглуулж суулгадаг.

cpan> exit

гарна.

Анхаарах зүйл: Cygwin Toolkit дотор awk.exe, gunzip.exe, tar.exe гэсэн 3н executables бий. Configure хийх үед symlink-ийн алдаа үүсч зогсодог. Энийг cygwin shell ээр ls -l /bin/awk.exe гэж awk.exe нь symlink эсэхийг шалгана. Жишээлбэл, awk.exe нь gawk.exe тай link бол gawk.exe -г awk.exe дэ хуулахдаа: cd /bin; cp gawk.exe awk.exe. Доорхийг дэс дараалан хийгээд болчихно.

$ rm /usr/bin/awk.exe
$ cp /usr/bin/gawk.exe /usr/bin/awk.exe
$ rm /usr/bin/gunzip.exe
$ cp /usr/bin/gzip.exe /usr/bin/gunzip.exe

· Nullsoft Scriptable Install System (NSIS) байсан ч байгаагүй ч ялгаагүй Install үүсгэхдээ ашиглана.

· Ant . Энэ нь Java make utility.

· gpc general polygon clipper library release 2.31,ы http://www.cs.man.ac.uk/aig/staff/alan/software/. Татан авч tarball -ийг задла. Ингээд та gpc.c, gpc.h гэсэн file-уудыг $SRC_ROOT/external/gpc байрлуулах хэрэгтэй. $SRC_ROOT- ийг доор тайлбарлана.

· Microsoft Layer for Unicode (unicows.dll). Microsoft site-аас авч $SRC_ROOT/external/unicows замд байрлуулна.Хамгийн сүүлд энд байсан.

· Microsoft -ийн dbghelp.dll. Microsoft site-аас авч $SRC_ROOT/external/dbghelp замд байгуулна. Хамгийн сүүлд энд байсан

· Mozilla libraries гэж байгаа за сүүлд алдаа өгөөд байдаг юм байналээ шууд ашиглахгй нь дээр Ингэхийн тулд тохиргоондоо --disable-build-mozilla гэж оруулаад болоо.

Техник хамгамжийн нөхцөл

· Intel Pentium II PC

· 128 MB RAM (More recommended)

· 4 GB free disk space (8 GB for crashdump) гэж байгаа

За одоо ажиллагаандаа орно доо.

http://download.openoffice.org/2.0.4/source.html#getsource –ээс source code –ийг аваарай. Ямар ч л байсан http://download.openoffice.org/index.html хаягаар орж source -ийг татаж авах хэрэгтэй. Энэ web-ийн мэдээлэл байнга солигдож байдаг тул яг замыг бичсэнгүй тэгээд өөрийнхөө мэдрэмжээр хайгаад олж авна бизээ.

ингээд

tar -xvzf OOo_2.0.0_src.tar.gz

гэж задлана. Мэдээж энэ задалж байгаа source нэр өөр байгаа байх. Source ийнхоо хаана байгаа замыг systemийн орчны хувьсангч дотор зарлана. Эсвэл

EXPORT $SRC_ROOT = “path”

гээд өгнө дөө. Энэ нь дээр бичсэн $SRC_ROOT юм нэг үгээр алиасархуу юм үүсгээд байгаа юмаа. Одоо өөртөө нэг shell үүсгэх хэрэгтэй тэрэн дээрээ доорхыг бичээрэй зам энэ тэрээ солихоо мартав. Би myconfig.sh гэж үүсгэлээ.

export PATH=$PATH:"/cygdrive/c/Program Files/Microsoft Visual Studio .NET 2003/Common7/IDE:/cygdrive/c/Program Files/Microsoft Visual Studio .NET 2003/Vc7/bin:/cygdrive/c/Program Files/Microsoft Visual Studio .NET 2003/Common7/Tools/Bin:/cygdrive/c/WINDOWS/Microsoft.NET/Framework/v1.1.4322:/cygdrive/c/Program Files/NSIS"

rm -rf /cygdrive/d/OpenOffice/OOD680_m5/solenv/wntmsci10/

./configure --with-jdk-home="/cygdrive/c/Program Files/Java/jdk1.5.0" --with-ant-home="/cygdrive/c/buildtools/apache-ant-1.6.5" --with-psdk-home="/cygdrive/c/Program Files/Microsoft Platform SDK" --with-directx-home="/cygdrive/c/Program Files/Microsoft DirectX SDK (December 2006)" --with-frame-home="/cygdrive/c/Program Files/Microsoft Visual Studio .NET 2003/SDK/v1.1" --with-cl-home="/cygdrive/c/Program Files/Microsoft Visual Studio .NET 2003/Vc7" --with-use-shell=tcsh --disable-build-mozilla --with-lang="en-US"

Эдгээр нь зарим configure ийн тохиргоо юм. Энэ файлаа $SRC_ROOT/config_office замд хуулна. За ингээд ерөнхий юм болж байгаа юм.

Cygwin- ээ ажиллуулаад cd $SRC_ROOT/config_office гэсэн command – ийг биелүүл. Тэгээд өөрийн shell-ээ ажиллуулна.

cd $SRC_ROOT/

$SRC_ROOT> tcsh

$SRC_ROOT> ./bootstrap

$SRC_ROOT> source winenv.set

$SRC_ROOT> rehash

Ингээд хар үгээр хэлвэл build хийх зааварчилгаа дараалалаа үүсгэчихэж байгаа юм.

$SRC_ROOT> dmake

Ингэж build хийнэ дээ. Энэ ажиллахгй ч байж магад тэгвэл

cd instsetoo_native

instsetoo_native> build –all гэсэн command—ийг биелүүл.

За тэгээд ямарч байсан 17 цаг гүйх байх болвол аздаа. Хэл оруулж buidl хийх нь энэ болчихвол цаашаа web дээр нь байгаагаар амархан.

Муугаар бодоод болохгүй бол. Энэ чинь open source шүүдээ ямар нэг юм болохгүй байх боломж өндөр.

instsetoo_native> build –show гэж build хийх list-ийг харж болно. Тэгээд module бүрчлэн орж build гэсэн command-ийг биелүүлээд deliver гэсэн command-ийг биелүүлж гарна.
Илүү их мэдээллийг http://www.openoffice.org/ хаягаар орж хараарай

Холбоотой мэдээлэл