Wikipedia хаагдах уу


Wikipedia хаагдах уу!. Интернетийн хамгийн том нэвтэрхий толь Wikipedia яг одоо англи хэл дээрх хувилбараа зогсоогоод байна. Сайн дурын гишүүдээр мэдээллээ бий болгож, сайн санаат хандивлагчдын хүчээр санхүүгээ зохицуулж явуулдаг энэ сайт мэдлэгийн хамгийн том эх сурвалж болчоод байгаа юм.

АНУ-ын Конгрессын танхим SOPA буюу онлайн орчны хулгайтай тэмцэх тухай хуулийг удахгүй хэлэлцэж эхлэх гэж байгаа юм. Энэ нь АНУ-д төвтэй сайтуудын хувьд хүнд цохилт болох юм. Wikipedia тус хуулийн дагуу мэдээллээ төлбөртэйгээр хүмүүст хүргэх ёстой болж байгаа юм. Гэвч хүмүүс интернетээс үнэгүй мэдээлэл авах сонирхолтой. Үүнээс улбаалан wikipedia-ын АНУ хамааралтай сервер дээрх хувилбарууд шахагдаж эхлэх юм. Нэг үгээр хаагдахад ч хүрч магадгүй.

Энэ хуулийг эсэргүүцэж Wikipedia өнөөдөр англи хэл дээрх хувилбараа 24 цаг зогсоож эсэргүүцэл зарлаж байна. Үүний эсрэг бусад томоохон сайтууд болох "Yahoo", "Mozilla", "Facebook", "Twitter", "eBay", "Google" нар мөн нэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Free нь төлбөргүй гэдэг утгаараа биш, чөлөөтэй бус гэсэн утгаараа. SOPA хэрэгжиж эхэлсэнээр 1. Хууль бус татах линк тависан сайтууд Америкт хаагдах ба тухайн сайтруу хандсан линк тависан сайтууд мөн хууль эрх зүйн хувид хаагдах боломжтой болох юм. Мөн сайтууд хэрэглэгчидийн тависан content -д хариуцлага хүлээх юм. Өөрөөр хэлбэл хэрэв миний энэ сэтгэгдэл дунд Justin Bieber ийн дуу татах линк байх юм бол энэ блог хаагдах аюултай.

    Харин одоо тэгвэл Youtube, Wikipedia, Facebook, twitter гээд хэрэглэгчидийн оруулсан мэдээлэл дээр тогтдог сайтуудыг аваад үзэх юм бол өнөө маргаашгүй л хаалгаа баричих боломжтой болох юм.

    ReplyDelete
  2. Google хүртэл эсэргүүцэж байхад энэ үйл ажиллагаа болохгүй л дээ. "Knowledge must be free" гэдэг үг байдаг байхаа.

    ReplyDelete
  3. Knowledge must be free - гоё үг байна.

    ReplyDelete
  4. ene deer saihan tailbarlaad ugsun baigaa

    http://www.youtube.com/watch?v=tzqMoOk9NWc

    ReplyDelete
  5. www.to-4-lol.blogspot.com sanakae ah iishe hedn hun oruulad uguch hehe hun orj uguhgvi uramgui bn aa uuln bl google adsense ntrtei gaiguil bhin

    ReplyDelete
  6. Anonymous24/1/12 20:48

    wiki haagdval bas hetsuu shd.mdq zuilee search deer n bicheel meddeg bolj bna.ene chin uneheer heregtei.buhel buten nom unshij hamag tsagaa urehgui bas deer n unegui er n aygui aytaihan shd.online nevterhii toli maani haagdchival uneheer hetsuu yum bolno shd.

    ReplyDelete
  7. Anonymous11/2/12 22:52

    Oo xaagdaj magadgui bxaa http://megaupload.com/-xaagdtsan bna lee sh d bas l uul n amerikiin tom site-iin neg bsan sh d uplode xiichdeg dajgui site bsan ymsan

    ReplyDelete
  8. Knowledge must be free ene yamat utagtai vg yum be

    ReplyDelete