Lego сансарт хөөрөв

Энэ Lego -ын хүрээгүй газар гэж үгүй болж байх шиг байна. Канадын Matthew Ho болон Asad Muhammad гэх хоёр оюутан өнгөрөгч 1-р сарын 7-ны өдөр  Lego-г маш хялбарханаар сансарт амжилттай хөөргөөд эргүүлэн эсэн мэнд газардуулж чаджээ. Тэд цаг уур шинжлэлийн агаарын хийн бөмбөлгөнд Lego болон эргэн тойрон зургийн аппарт байрлуулсан хайрцгийг хөөргөсөн байна.

Ингэснээр Lego анх удаагаа амжилттай сансарт гарч тэндээс гайхалтай зургуудтай хамт эргэн иржээ. Газардсан Lego-г оюутнууд маань GPS-ын тусламжтай олж авсан байна. Сансар огторгуйд хүрэх, тэндээс дэлхийг харахыг хүсэгчдэд сансарт хүрэх нь хэт хүнд, хэдэн сая долларын шинжлэх ухаан бус маш хялбар энгийн байж болохыг харуулсан гайхалтай төсөл байлаа гэж мэдээллийн эх сурвалжууд дурджээ.


Тэдний хөөргөсөн Lego нисгэгчтэй сансрын хөлөг далайн түвшинээс дээш ойролцоогоор 24кмын өндөрт гарсан бөгөөд нислэгийн үргэлжлэх хугацаа 97минут орчим байсан байна. Оюутнууд энэ төсөлдөө ойролцоогоор 400$ ам.доллар царцуулсан ажээ.

Lego Man-ны авсан гайхалтай зургийг сонирхохыг хүсвэл тэдний http://www.facebook.com/legomaninspace  гэсэн хаягаар зочлоорой.


Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Anonymous1/2/12 14:17

    Sereglen baina shuu.

    ReplyDelete
  2. gaihaltai gehdee mash engiin!

    ReplyDelete