Google Translate -д Монгол хэл багтана

Google translate гэж сайхан эд бий. Нэг хэлнээс нөгөө хэлрүү төвөггүй орчуулга хийдэг энэ үйлчилгээнд монгол хэл дээр орчуулга хийх боломж байхгүй ээ. Монгол хэлний бүтэн эхийг англируу орчуулах, англиас монголруу орчуулах ийм төрлийн програмчлалыг манай залуучууд хийх гэж оролдож байгаа хэдий ч хөрөнгө санхүү болоод туршлага дутаж байгаа нь үнэн.

Энэ төрлийн програмчлалд шинжлэх ухаанчаар хандах ёстой учраас нүр их хөдөлмөр, оюун ухаан орох нь ойлгомжтой. 2006 онд анх Англи болон Араб хэлний хооронд орчуулга хийж эхлэж байсан Google Translate гэх том үйлчилгээнд өнөөдөр 63 хэлний хооронд орчуулга хийх боломж бүрдсэн байна. Тэгэхлээр асар их мэдлэг, туршлага энэ багт бий болсон гэдэг нь ойлгомжтой. Тэдний хувьд МОНГОЛ ХЭЛийг google translate-д багтаачихад төвөггүй байж мэдэх юм.

Google-ын тэргүүн Eric Schmidt азын орнуудаар ажлын айлчлал хийхдээ монгол орноор мөн дайран өнгөрсөн байна. Ерөнхий сайт Батболдын өөрийн twitter дээр Eric Schmidt уулзалт хийх үеээрээ МОНГОЛ ХЭЛийг Google Translate-д оруулна гэж амласан гэж бичсэн байна.

Хэрэв Google Translate-д хэл маань багтчихвал монголын хөгжилд бага ч гэсэн нөлөөг цаад утгаараа үзүүлж чадах юм шүү.

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. http://twitter.com/#!/BatboldPM/status/132731837805113344

    @BatboldPM
    Executive Chairman of Google Eric Schmidt promised to support Mongolian language on Google Translate. http://pic.twitter.com/24xlOyiV

    ReplyDelete
  2. Сайхан мэдээ байна шүү.Тэр цаг хурдан ирээсэй.

    ReplyDelete
  3. eoeoeo tegul ch garuud saihan zalhuurah ni dee ain :D

    ReplyDelete
  4. хэрэв болчвол тунчиг сайхан мэдээ бна... одооны март бол арай дэндүү худлаа орчуулна хэхэ

    ReplyDelete
  5. ёооо тэгээсэй билээ дээ хурдхан шиг

    ReplyDelete
  6. Хурдан ороосой :)

    ReplyDelete
  7. herev uursdiinhuu orchuulsan materialiig upload hiivel dorhnoo orood irdeg um, olon jijig ornii sain duriinhan tegj oruulsan bdag. Ternees Eric Smidth bolon tuunii nuhud mongol hel sudlaad oruulna gej bhgui

    ReplyDelete
  8. Anonymous10/1/12 21:13

    yamar goy yum beeeeeeeeeeeee uuuuuu:D

    ReplyDelete
  9. Зөв бичгийн алдаагүй бичиж сурмаар юм.

    ReplyDelete