Website-аас зураг хуулагдахыг хамгаалах энгийн арга


Website-д зураг байгаа л бол хуулагдахаас, хувилагдахаас 100% хамгаална гэдэг бол боломжгүй зүйл юм. Харин анхан шатны хамгаалалт хийж болно. Мэдээж энгийн хэрэглэгчдийн хувьд энэ хамгаалалт хуулах боломжийг нь хааж чадах юм шүү дээ.

Нэн түрүүн зурганд Watermark хийж нэг эзэмшлээ тогтоож хамгаалж болно. Мэдээж хэрэг online-аас олсон зургаа watermark-лах бол тэнэг хэрэг. Тиймээс зөвхөн өөрийн эзэмшлийн байж болох зургаа л watermark хийхийг хүсье. Энэ төрлийн үйлдлийг http://picmarkr.com/ болон ижил төрлийн online хэрэгслээр хийж болно.

Харин удаах арга бол шууд хуулж авахаас хамгаална. Энэ бяцхан арга нь стандарт баруун даралтын “save picture” товчоор зургийг хуулж авахад index ч юм уу ямар нэгэн blank зураг хуулагдахаар тохируулах юм. Зураг website дээр дараах хэлбэртэйгээр тавигддаг.

<img src="photograph.jpg" width="500" height="250">

Src хэсэгт таны зургийн зам байх бөгөөд ийм тохиолдолд зургийг save picture товчооро хуулж авах боломж бүрэн нээлттэй байдаг. Харин үүнийг хаахын тулд

<img style="background-image:url(photograph.jpg);"
src="data:image/gif;base64,
R0lGODlhAQABAIAAAP///wAAACH5BAEAAAAALAAAAAABAAEAAAICRAEAOw=="
width="500" height="250">

гэсэн өөрчлөлтийг хийж болох юм. Src талбарт энкодлогдсон blank зургийн зам байгаа бөгөөд save picture товчоор хуулахад blank зураг хуулагдана. Харин таны зураг энэ зургийн цаад талд (background) болж харагдах юм. Энд background зургийн замыг ч мөн base64-р энкодлож хуулагдах замыг нууц болох юм.

Дахин сануулахад энэ арга нь энгийн хэрэглэчээс (non-technical users) таны зургийг хамгаалж чадах юм шүү. Доорх зураг дээр баруунаа дараад save picture товчийг даран хуулж авах гэж үзээрэй. Дээрх хамгаалалтийн энгийн арга ажиллах болно.

Холбоотой мэдээлэл

13 comments:

  1. hehe web iig ni save hichvel yahuu. :d

    ReplyDelete
  2. fire### ntr eer bol dundaj humuus olj bolhol um bn hehe

    ReplyDelete
  3. Source-г нь ухвал олдож байна. хэхэ. :) Тэрийг нуух боломжтой юу?

    http://sites.google.com/site/sanakae/banner/save_infants.jpg

    ReplyDelete
  4. Бuх uзuuлэлтийг нь дээд зэргийн байлгахаар Hewlett Packard компаниар захиалгаар хийлгuuлсэн нөтбuuк ирж байна. Uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ. Энэ сарын сuuлээр Монголд очиж байгаа. Uзuuлэлт нь i7, 15 inch, Найман GB RAM, 750GB Hard, Radeon Graphics 1GB, Bluetooth. Une: 1,600,000 төгрөг. Тэгээд ийм uзuuлэлттэй Hewlett Packard-ийг ийм хямд uнээр Монголд олдохгuй гэдэгт 100% итгэлтэй байна. 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

    ReplyDelete
  5. page info -> media :D

    ReplyDelete
  6. iPhone deet zugeer huulj avch bolj bn

    ReplyDelete
  7. www.TSOMOG.com14/9/11 22:42

    Arhag hulgaichdaas bol yaj ch chadahgui bizde tei

    ReplyDelete
  8. screenshootoor avj volishd ghde oon zuragnuud bol chadkulde

    ReplyDelete
  9. huurhun arga bna. Bayarlaa

    ReplyDelete
  10. (: миний бодлоор байна шдээ ингээд ингээд яаачиж хамгаалсан зураг авах боломж 100% шдээ тимээ зурагаа тамгалсан нь хамгийн шуулуухан байх өө!

    ReplyDelete
  11. tugs hamgaalah gej oroldwolyu ch ugui hotsornoo gej

    ReplyDelete
  12. Anonymous10/1/12 21:42

    Tamgalsan ug zurgiig arilgaj boldog u ?chaddag humuus bdag u?jishee ni video,kino,zurag dr

    ReplyDelete