Youtube дээр лав хайлт хийх

Youtube дээр нэг минут дутамд 35 цагийн шинэ бичлэг upload хийгдэж байдгийг та мэдэх үү. Өнгөрсөн 2010 оны байдлаар гэхэд л youtube дээрх бичлэгүүдийг 700 тэрбум удаа сонирхож үзсэн тоо гарсан байна. Тэгэхлээр Youtube гэдэг нь нэг талаар интернет дэх маш том АГУУЛГА нөгөө талаар маш том ХАЙЛТЫН ХЭРЭГСЭЛ болж хувираад байна гэсэн үг.

Youtube-ын энэ их сан хөмрөгөөс өөртөө яг хэрэгтэй бичлэг, мэдээллийг зөвхөн энгийн хайлтаар олоход цаг алдаж магадгүй юм. Тэгвэл доор дурдах арай ахисан түвшний ганц хоёр хайлтын аргыг та мэдээд авбал Youtube-ээс өөрийн хүссэн зүйлээ олоход чинь амар байж болох юм.

#1. Тусгай суваг олох
Youtube нь хэрэглэгчиддээ зөвхөн видео upload хийлгээд зогсохгүй албан ёсны суваг (channel) гаргаж өгдөг. Та албан ёсны сувгийг нь олж чадвал албан ёсны материалуудыг бас олж чадна гэсэн үг.
royal wedding, channel
Түлхүүр: channel (саяхан болсон английн ханхүүгийн хурмын албан ёсны сувгийг хайж байна.)


#2. Upload хийгдсэн хугацаагаар хайх
Нэг минут дутамд 35 цагийн бичлэг upload хийгддэг талаар өмнө дурдсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд upload хийгдсэн хугацааны хязгаарлалтаар хайлтын мэдээллийнхээ шинэ байх чанарыг хангаж олох юм.
oprah winfrey, this week
Түлхүүр: this week (oprah winfrey тухай энэ 7 хоногт upload хийгдсэн видеонуудыг хайж байна. Энд today, this month гэх мэт түлхүүрүүдийг мөн ашиглаж болно.)


#3. Зөвхөн албан ёсны бичлэгийг хайх
Нэг дуучны клип гэхэд хэдэн саяаараа орсон байх магадлалтай. Тэр дундаас зөвхөн албан ёсны эрхтэйгээр оруулсан бичлэг чанар, болон ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдгаараа илүү үр дүнтэй. Youtube өнөөдрийн байдлаар Disney, Turner, Univision гэх мэт албан ёсны 10 мянга гаруй албан ёсны түншүүдтэй болсон байдаг.
never say never, partner
Түлхүүр: partner (never say never клипыг албан ёсны эх сурвалжаар нь хайж байна.)


#4. Кино хайх
Өнгөрсөн онд Youtube өөртөө албан ёсоор кино булан нээсэн билээ. Шууд кино булангаас хайлт хийж болно.
jackie chan, movie
Түлхүүр: movie (Жүжигчин jackie chan-ны тоглосон киног хайж байна. )


#5. HD буюу өндөр чанартай (high-quality) видео хайх
Өнөө үед дэлхийн интернетийн хурд асар хурдацтай өсөж байгаатай холбоотойгоор интернет агуулгын чанар мөн үүнийг даган өсөх боломжтой болсон. Youtube ч гэсэн 720, 1080 нягтрал бүхий бичлэгийг өөртөө upload хий боломжийг хэрэглэгчиддээ нээлттэй болгоод удаагүй байна. Тэгэхлээр бид заавал чанар муу барзгар бичлэг харахгүй байхыг хүсвэл энэ хайлтыг хийж болно гэсэн үг.
the king's speech trailer, hd
Түлхүүр: hd (Оскарын шагналт Хааны үг (the king's speech) киноны танилцуулгыг HD чанартайгаар хайж байна.)


#6. 3D видео хайх
Ойрын жилүүдэд кино урлагт 3D дүрслэл хүчтэйгээр орж ирж байна. Иймээс ч энэ төрлийн бичлэгүүд мөн ихсэх болсон. Youtube ч 3D бичлэг албан ёсоор үзүүлэх player-тэй болсон талаар өмнө дурдаж байсан. Хэрэв танд 3D харах шил байгаа бол ийм хайлт 3d-ын гайхамшигийг мэдэрч болно.
avatar, 3d
Түлхүүр: 3d (Avatar кинотай холбоотой 3D бичлэг хайж байна.)


#7. Видео жагсаалт хайх
Youtube дээр хэн нэгэн нь өөртөө таалагдсан бичлэгүүдээрээ жагсаалт (playlist) үүсгэн хадгалах боломжтой байдаг. Нэг хүсэл сонирхол, нэг мэдээллийг багцалж байгаагаараа playlist-ын давуу тал их.
bryan adams, playlist
Түлхүүр: playlist (Дуучин bryan adams-ын дуунуудын жагсаалтыг хайж байна.)


#8. Урт бичлэг хайх.
Энгийн хэрэглэгчид youtube-д 10 минутын бичлэг л upload хийх эрхтэй байсанг өнгөрсөн онд 15 минут болгон уртасгасан. Тэгвэл албан ёсны эрхтэй болон давуу эрхтэй хэрэглэгчид үүнээс ч урт бичлэгүүдийг upload хийх эрхтэй байдаг. Та бичлэгийнхээ уртаар хайлтаа хийх боломжтой.
tom and jerry cartoons, long
Түлхүүр: long (tom and jerry cartoons-ын 20-оос дээш минутын бичлэг хайж байна. Long түлхүүр ашигласанаар 20-оос дээш минутын урттай бичлэгүүд гарч ирнэ.)


#9. Яг хайсан гарчигтай бичлэгүүдийг хайх
Youtube-ыг 2006 онд алдарт Google компани 1.6$ тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Тэгэхлээр google дээр хийгддэг зарим нэг ахисан түвшингийн хайлт youtube дээр хийгдэх боломжтой. Яг тухайлсан хайлтын үгүүд бүхий гарчигтай бичлэгүүдийг үүнийг ашиглан хайж болно.
allintitle:"google goes gaga"
Түлхүүр: allintitle (google goes gaga гэсэн гарчигтай бичлэгийг хайж байна.)


#10. Холимог хайлт
Мэдээж дээрх түлхүүрүүдийг нэг дор нэгтгэн хайлт хийж болно. Дээрх аргуудыг хэрэглэсэнээр хайлт хийх гол арга болох БА (and) гэсэн утгыг шууд авна гэсэн үг.
ted talks, hd, this month, long
(ted talks гэсэн энэ сард upload хийгдсэн HD чанартай 20 минутаас урт бичлэг хайж байна.)

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Zooz saihan boljeee! Iim medee duulgasand tani iheer gyalailaaa :)

    ReplyDelete
  2. Хэрэгтэй мэдээлэл байна шүү, sanakae, channel ^_^

    ReplyDelete
  3. баярлалаа...гүүглийн адсэнс блог др гарахгүй блх нь юунаас блдог юм бол?

    ReplyDelete
  4. LONG гэдгийг сая л мэдэж авлаа баярлалаа хө , Тэгээд нэг юм асуух гэсэн юм миний GOOGLE ADSENSE ерөөсөө идэвхжихгүй байхын яах уу ? 14 хоночлоо орохоор идэвхжээгүй байна гээд email ээ шалгахаар ву ч байхгүй би одоо яах уу туслаач .....

    ReplyDelete
  5. naljir: Зүгээрээ.

    etvgen: Надад чинь ганц видео байдаг юм байна. Бүр мартсан юм байна.

    Дүүрнээ: Зүв зүгээр

    Тулгаа: Гарахгй байгаа нь чиний агуулгаас болж байж болох юм. Нэг үгээр public ads гарч байгаа гэсэн үг. Таг дээрээс Adsense хэсгийг уншвал юм байх ёстой.

    SAMA: Google Ads-ын хэрэглэгчийн тоо маш хурдацтай өсөж байгаа учраас google энэ дээрээ жаахан цаг алдах болсон. Хүлээх л хэрэгтэй байх.

    ReplyDelete
  6. Anonymous28/5/11 20:13

    ta neeree uneheer baharhamaar shuu bayarlalaa tanii google adsenciin talaarh zovlogoonuudiig dagasaaar anhniihaa mongiig gar deeree avchihlaa bayarlalaa

    ReplyDelete
  7. баяр хүргэе.

    ReplyDelete