Microsoft-ынхан StreetView-ын ажлаа эхлүүллээ

Microsoft-ынхон өөрийн Bing хайлтын систем дэх map-даа street view-тэй болохоор чармайж байна. Энэ төрлийн зах зээл дээр Google Map цор ганц байгаа бөгөөд уг төрлийн үйлчилгээг ч тэд анх санаачилж гаргаж ирсэн юм. Тэгвэл Microsoft-ынхон бас үүнд хүчээ үзэхээр шийдсэн бололтой. (Энд Yahoo-той хамтрах талаар яриа бас гараад байгаа.)

Өнгөрсөн 12ны өдөр Лондогийн гудамжаар Microsoft-ын брэнд логотой зураг авалтын машин явж эхлэсэн байна. Энэ зураг авалт дараа сар хүртэл үргэлжлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн америкын 56 хотын зураг авалт мөн хийгдэж эхлээд байгаа юм байна.

Street View нь Google-ын оюуны өмчийн бүртгэлтэй. Харин энэ тал дээр Microsoft-ынхон хэрхэн шийдвэрт хүрч байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч үйлчилгээнийхээ өгөгдлийг wi-fi аар дамжуулах замаар шийдэлд хүрж магадгүй байгаа гэнэ.

Төслийг хариуцсан компаний захирал Dave Coplin хэлэхдээ
- Бид бүх гудамжийг оруулахад гол анхаарлаа хандуулахгүй. Хотын төвийн хамгийн хэрэгтэй чухал гудамжуудыг оруулна. Тэндээс хүмүүс өөрт хэрэгтэй үйлчилгээг олж харах болно гэдэгт бид итгэж байна гэжээ.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. ооон ооон ооон тийм бий вий

    ReplyDelete
  2. Microsoft buh gudamjnii zurgiig oruulah baih gej bodoj baina.

    ReplyDelete
  3. Anonymous8/5/11 15:49

    эгэл даруухан ухаантайд чинь баярлаж явдаг шүү миний хүү

    ReplyDelete
  4. Манайх вэбмастер, сэтгүүлч, програмист, болон график дизайнер байнга ажилд авна. Оюутан байж болно. Сонирхсон хүмүүс өөрийхөө дэлгэрэнгүй танилцуулгыг манай 1000zahia@gmail.com хаяг луу явуулаарай.

    Дунджаас дээгүүр цалинжуулна. Гэрээсээ ажиллах боломжтой. Хүсвэл чанартай компьютер болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана.

    ReplyDelete