Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх

Монголчууд Internet-ыг ашигласаар багахан хугацааг өнгөрөөсөн боловч хангалттай хэмжээний хэрэглээг өдгөө бий болгож чадсан улс. Өөрөөр хэлбэл цадчихсан. Зарим нь бүр хахаж цацаж буй.

Интернеттэй ажил төрөл нь холбоотой болсон, түүнээс өөрийн орлогоо бүрдүүлж байгаа томоохон компаниуд, хувь хүмүүсийн тоо ч 2 оронтой тооноос илүү гарчихсан бизээ.

Хэдий ийнхүү гахай мэт газраа ухахаас өөр замаар хөрөнгө босгож байгааг сайшаахуйц боловч хэн нэгэн нь чичлэхгүй бол болохгүй зүйлс бас мэр сэр харагдсаар байх юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхгүй бол ухаарахгүй, цаас хэдий нимгэн ч чичлэхгүй бол цоорохгүй гэж сайхан үг бий байхаа. (Гэвч бид хэлэхэд ухаарахгүй чичлүүлэх гээд байдаг болждээ.) Холбогдох хүмүүс нь зөвөөр ойлгоно гэж найдъя.

Доорх бодомжийг мөнгө ЦАГААН нүд УЛААН гэж тодотгож байна.

1. ШАР
Монгол компаниуд дундаас хамгийн анх интернетээр ихээхэн мөнгө босгож чадсан компани бол Olloo.mn гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Хэдийгээр хамгийн анхны мэдээллийн маш том сайт байж чадсан тэд хувьцаагаа гаргаснаас хойш мөнгөө арай өөр зүйлд зарцуулж үндсэн ажлаа мартчихсан улс.

Монголчууд дөнгөж интернетийн зах зухруу нийтээрээ хошууран орж байсан тухайн үед жижиг сажиг зүйлээр ч гэсэн тэд чамгүй орлого олсон. (Зураг, тоглоом ч гэх шиг одоо бодоход ямар ч хэрэгцээгүй зүйлс дүүрэн.) Тэд их хэмжээний мөнгө босгож чадсан хэрнээ эргээд түүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаггүй бололтой. Ядаад л тэд ө, ү -ийн асуудлаа шийдэж чадалгүй тоолохуйц жилийг ардаа орхилоо. Нэг үгээр тэд технологитоо unicode нэвтрүүлж чадахгүй байна гэхлээр өмнөөс нь ичмээр. Olloo анх гарч ирсэн яг л хэвээрээ өөрчлөгддөг ч үгүй сайжирдаг ч үгүй. Одоо тийшээ мэдээ унших гэж хүн ордог гэвэл хувьдаа би гайхна.

2. ЦЭНХЭР
Olloo-ийн дараагаар Gogo.mn. Шинэлэг, эрч хүчтэй, өнгөлөг. Тэдний хамгийн том давуу тал мэдээллийг маш хурдан шуурхай хүргэж чаддаг байв. Энэ цаг мөчөөс хүмүүс gogo-г сонгож Olloo-г энд орхисон гэж хэлж болно. Тиймээс тэд монголын интернет мэдээллийн зах зээлд дангаар шахуу ноёрхох болсон. Тэд маш богино хугацаанд хангалттай хэмжээний хөрөнгийг босгож чадсан.

Gogo өөрсдийгөө хүний оюуны өмчийн тал дээр хатуу чанга байр суурьтай гэдгээ харуулахыг зорьсоор ирсэн нь өдгөө талаар боллоо. Саяхан WAW гэх шинэ булан нээсэнгээ сүр дуулиантай зарласан. Бүх насныханд гэж "UBZONE" шиг худлаа уриатай. Үүн дээрээ харин ч нэг warez-даж байна даа. Осолдохгүй л монгол хамтлаг дуучдын дууг тавихгүй байна.

Дээр нь томоохон сайт учраас хөгшин залуу, насны ялгаагүй хүмүүс орж байгаа гэдгийг тэд мартсан бололтой. Зурмал porno зураг оруулчаад түүнийгээ эртний урлаг гэж андуурч яваа улс. Мөнгө олж болно. Гэхдээ өөрсдийгөө бусдыг тэргүүлж үлгэр дуурайл үзүүлэх том үүрэг дагаж яваа гэдгийг мартсан бололтой.

3. УЛААН
Урд ургасан эвэрнээс хойно ургасан чих илүү гэдэгдээ. News.mn гарч ирж Gogo-ын ноёрхолыг чамгүй хэмжээгээр багасгаж чадсан. Хэдийгээр мэдээллийн том хэмжээний сайт байж чаддаг тэд нэг талруугаа Баабар ахын мэдэл доор ч байдаг юм шиг. Түүний нийтлэлийг АЯГҮЙ том толгой мэдээлэл болгож ямагт гаргана. Сонин. Мөн нэг baabar.mn гээд наалдсан хэсэгтэй. (Baabar.mn яривал бас юм бий.)

Мөн анх гарч ирэхдээ л xopom гэж хажуудаа нэг warez авч явж байсан. Ямар ч өөрсдийн гэсэн оюуны өмчийн бодлогогүй нь эндээс шууд харагдчихсан. Одоо бүр давраад ID гэж булан нээгээд хувь хүмүүсийн facebook-ын зургийг тэр зураг нэмлээ гээд нийтэлчихдэг болж. Нөгөөдүүл нь ч адилхан улс өөрсдийгөө их л том сайт дээр гарч байгаа бас том ОД гэж боддог байх.

4. АЛАГ БИШ ЭРЭЭН
Ийнхүү энэ 3-ыг монголын мэдээллийн томоохон сайт гэж хэлж болох юм. Мэдээж Olloo-г хасчихад бас буруудах зүйлгүй тодорхойлолт. Бусад мэдээллийн сайтууд нь бас эдгээрээс болон сонингоос хуулбар учир дурдахгүй өнгөрөөж болно гэж бодож байна.

Gogo.mn, News.mn сайтууд бүгд үндсэн хуудсандаа видео рекламтай. Хувь хүнээс ямар ч зөвшөөрөлгүйгээр ресоурсыг нь барж уг рекламууд нь шууд автоматаар эхэлдэг. Тэд bbc, cnn гээд мэдээллийн томоохон сайтуудыг дуурайх дуртай. Тэнд видео реклам яаж ашиглаж байна үзээрэй гэж нөхөрсөг зөвөлгөө өгье. Мөн ямар ч сайт News.mn шиг маш том flash banner-ыг нэг дор 5, 6 -аар нь оруулдаггүй гэдгийг санаарай. (Соёлтой мөнгө хийлдээ. Балайр шуналтай.)

Дээр нь бүх мэдээллүүд нь хуулбар өөрсдийн гэсэн байр сууринаас мэдээлэл хүргэж байгаа ганц ч чанартай нийтлэл байхгүй. Хэрэв байшингийн тухай мэдээлэл хүргэж байгаа бол ядаад нэг нь яагаад байшингийн нөгөө талд нь гараад тийм байна гээд мэдээлэл хүргэж чадахгүй байгаа юм бэ? Бараг Монголын сонингуудыг мөлжиж байгаа гэж хэлж болохуйц. Үүнээс болж сонин захиалж байгаа хүнийг би гайхдаг. Интернетээс уншиж болох мэдээллийг худалдаж авч байгаатай ялгаагүй болчиж байгаа юм. (Тэд бас сонингийн мэдээллээ манайх танайх гэж булаацалддаг гээд байгаа биз.) Харин өөрсдийнх нь сэтгүүлчдийн нийтлэж байгаа нийтлэлүүд нь ЧАНАРГҮЙ, эсвэл ШАР.

5. БУДАГ
Эцэст нь цэвэр мэдээллийн чанартай зах зээлрүүгээ орох цаг болсон гэж хэлмээр байна. Менежментээ зөв зүгт чиглүүлж сэтгүүлчдээ мэргэжлийн түвшинд хүргэмээр байна. Ядаад сэтгүүлчдээсээ монгол хэлний зөв бичгийн шалгалт авч үз. Чадахгүй байгаад нь монгол хэлний багш цагаар авч зөв бичгийн дүрэм заалга. Цагийн багшийн төлбөрт гаргачих хөрөнгө гайгүй хураасан гэж бодож байна.

Холбоотой мэдээлэл

29 comments:

  1. Нюүс ээм ээний тухайд бол флэш баннер нь хэт ихдээд зарим үед нээж уншихад ч хэцүү, ядаргаатай санагдаад залхаад байдаг болсон. Оллоо бол бүр аль хэдийн мартагдсан дууль болсон, одоо яаж амь зогоодог юм бүү мэд. Гого ч анхнаасаа гуниг зарласан, гого варезийн тухайд санал нийлэв. Арай бага хуулдаг, өөрсдөө өөр төрлийн мэдээлэл олох гэж эрмэлздэг нь Шууд ээм эннштэ, би сүүлийн үед их тоогоод байгаа юм. Бас ай нэт гэж нэг гайгүй сайт байна.

    ReplyDelete
  2. Сайн байна уу.Санакае www.likeit.mn дээр чиний нийтлэлийг орууллаа.bayasaikhan@webstore.mn Хаягаар холбогдооч хөө.Танилцах хэрэгтэй байна.

    ReplyDelete
  3. Аль алийг нь уншдаггүй ш дээ гэвэл хоцрогдмол болж орхих юм болов уу. Нэг их шинэ сонин эсвэл юм бодогдуулахаар юм бичдэггүйтэй нь холбоотой юм болов уу, дээр нь элдэв сурталчилгаа эрээлжлээд...

    ReplyDelete
  4. ID GAA OGOOCH BLOGSPOT BOLON ADSENSIIN TALAAR YUM YRILZAH GESIIN FACELORD27@YAHOO.COM ADD HIICHIH SANAKAE GII ADMIND PLS

    ReplyDelete
  5. тиймшүү. үнэн үнэн

    ReplyDelete
  6. Cаарал: Өө тэр шууд ээм ээнийг чинь мартчихсан байна шд. Анхнаасаа надад домайн нь
    таалагдахгүй байсан болохоор нээх ордоггүй юм. inet чинь жинхэнэ аймар хулгайн мэдээтэй сайт шд. Өөрсдөө эрж олсон ганц ч мэдээ байхгүй харин ч нэг.

    Guest: tnx

    Bayarsaikhan: Чиний энэ email хаяг бага зэргийн буруу байх шиг байна. Ямар ч байсан илгээгдэхгүй алдаа буцаад байна.

    Peakfinder: Ер нь аль болох уншихгүй байхыг боддог. Хогийн мэдээлэл дээр нь байнга хов жив, зовлон, зүтгүүр бичдэг болохоор.

    Pure music: Асуух зүйл байвал email биччихээ.

    Эрдэнэбаатар: Үнэн л байх ёстой. :)

    ReplyDelete
  7. Дөнгөж эхлээд л явж байгаа. Барууны сайтын энд хүрэх хараахан болоогүй санагддаг. Хамгийн наад зах нь зөв бичгийн ямар ч алдаагүй мэдээлэл хүргэдэг бх ёстой. Бусад нь цаг хугацааны асуудал юм даа.

    ReplyDelete
  8. Anonymous1/4/11 14:26

    Дажгүй ажиглалт байна

    ReplyDelete
  9. Anonymous2/4/11 00:40

    тиймшүү. үнэн үнэн

    ReplyDelete
  10. Shuud.mn чинь нэг хамтлагтай хамт хотын хана болгон дээр өөрсдийгөө сурталчилаад байдаг биз дээ? Аймшигтай...

    ReplyDelete
  11. hehe, tosoolog bodol teej yavdiin bn daa.

    ReplyDelete
  12. шууд.мн бүр арай хэтэрхий шүү спамдана спамдана гэхэд хот орчин завааруулаад :(

    ReplyDelete
  13. halit gants 2 niitlel unshih gej ordogoos bish barag l shagaihaa bolison siteuud shuu,

    ReplyDelete
  14. За болихуудаа орохоор Баннерт нь шууд броузер гацаж эхэлдийшдээ. Шууд.мн гэнэ шүү тэр домэйнийг хархаар бодхоор дургүй хүрдэг болсон шд учир нь тэр домэйнийг их заваанаар өдөр бүр автобусны цонхоор хардаг учир. Тэр Вав чинь харин сүүлийн үеийн варезуудыг дууриагаад байгаамуудаа 1 тийм юм болцон байналээ. Тийм шүү Санакае ёстой үнэн бичсэн байна. Үүнийг тэд нарт өөрсдөд нь уншуулах юмсан

    ReplyDelete
  15. extremesnoopy4/4/11 15:52

    sanakae зөв ёстой зөв зүйл нийтэлсэн байна...
    Үнэхээр л монголын энэ их алдартай томоохон сайтууд ингэж байхад бид IT хөгжил энэ тэр гээд яахав дээ ...

    за бас нэг юманд хошуу дүрий
    www.1000zahia.com-д гэж хэлхэд
    энэ бол хүний тухайн уншсан зүйлдээ санал бодлоо илэрхийлж сэтгэгдэл үлдээдэг хэсэг болхоос биш зарлалын самбар биш шүү...зөвөөр ойлгоорой.

    ReplyDelete
  16. оллоо нээрээ ер өөрчлөгдөөгүй шүү. чиний хэлдэгтэй санал нэгтэй байнааа

    ReplyDelete
  17. за тэр тийм. бас дээр нь нэмээд хэлэхэд уншигчид ёстой сайхан хүн доромжлох талбартай болсон доо. аль ч сайт дээр хэнийг ч юу ч гэж хүссэнээрээ доромжилно. зорилго нь юу юм бүү мэд. стресээ тайлах юм уу, бах таваа хангах юм уу бүү мэдээ

    ReplyDelete
  18. Anonymous9/4/11 00:02

    Энэ нийтлэлийг уншаад NEWS.mn рүү орлоо... 1 минут уншиж байна :P /интернет хурд - 512kb Манголчуудын ихэнх нь ийм байгаа байх/

    ReplyDelete
  19. Яг голыг оночихож

    ReplyDelete
  20. Anonymous12/4/11 03:00

    bi blogiinhoo comment hesegt chiniih shig <> iim hiimeer bhiin yaj hiih be? tuslaach

    ReplyDelete
  21. Anonymous12/4/11 03:00

    bi blogiinhoo comment hesegt chiniih shig <<<>>> iim hiimeer bhiin yaj hiih be? tuslaach

    ReplyDelete
  22. Anonymous13/4/11 23:30

    Oh hehe vnher ih taalagdla. sanal ihenhd ni nille.

    ReplyDelete
  23. Вэбмастер ажилд авна. Сонирхсон хүмүүс өөрийхөө дэлгэрэнгүй танилцуулгыг манай 1000zahia@gmail.com хаяг луу явуулаарай.

    Жич: Дунджаас дээгүүр цалинжуулна. Гэрээсээ ажиллах боломжтой. Хүсвэл чанартай компьютер болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана.

    ReplyDelete
  24. Well said! Keep us informed :)

    ReplyDelete
  25. Аятайхан мэдээлэлийн сайт гэж алгаа.. Бүх мэдээгээ сонин, сэтгүүл өөр мэдээлэлийн сайтаас шүүд л хуулаад тавьчихдаг. NOW.MN гээд бас мэдээлэлийн сайт байгаа юм билээ.

    ReplyDelete
  26. Ер нь сонгол сайтнуудруу ороход AdBlock мэтийн plugin суулгачихаад л орсон нь дээр :D

    ReplyDelete
  27. You did good job. twit it.

    ReplyDelete
  28. gogo-ийн сэтгүүлчид заримдаа миний мэдэхээр наад захын мэдлэггүй гэмээр санагддаг.

    ReplyDelete