Apple албан ёсоор Монголд

Дэлхийн брэнд Apple-г бид хэрэглэсээр удаж байна. Монголчууд бидний хувьд Apple-ын iPod, iPhone нь хамгийн түгээмэл хэрэглээтэй гэж хэлж болох бизээ. Хэдийгээр Apple-ын Mac-ууд хүчтэй бүтээгдэхүүн ч бидний амьдралд төдий л дасал болоогүй байна.
Харин iPod, iPhone бол нэлээд тооны хүмүүсийн өдөр дутмын хэрэглээ болж чадсан бүтээгдэхүүн. Үүний дараагаар iPad ороход тун ч ойрхон ирсэн байна.

Тэгвэл эндгээрийг болон бусад Apple бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулагчаас нь эх орноосоо худалдан авах боломжтой болж байгаа юм байна.
Бодь Электроникс ХХК нь Apple брэндийг Монголд албан ёсоор худалдаалах "Authorized Reseller" эрхийг аваад дэлгүүрүүдээ нээхэд бэлэн болоод байгаа ажээ.

Mac Pro, iMac, MacBook Pro, Macbook Air, Macbook, iPod Touch, iPod shuffle, iPod Nano, iPod Classic болон Monster Beats by Dr.Dre, Bose гэсэн бүтээгдэхүүнийг монголд худалдаалах юм байна.

Apple-ын албан ёсны монгол дахь дэлгүүрийн нээлт 2-р сарын 21- нд болох юм.

Холбоотой мэдээлэл

16 comments:

  1. Бодь Электроникс хэр их ашигийн байгуулага бол оо үнэ мөн нь хэд байх бол Ану-д байдаг үнээрэй зарагдахгүй л байхдаа тэ.

    ReplyDelete
  2. Манайхан л болсон хойно заавал нугалж зарах гэнэ дээ. Мобигийн санал болгоод буй HTC гэхэд л нугарсан үнээр зарж байдаг юм билээ

    ReplyDelete
  3. Өө тэгээд iPhone байхгүй юм уу

    ReplyDelete
  4. нугалж зарна л даа

    ReplyDelete
  5. iPhone зарах тал дээр ажиллаж байгаа гэсэн. Жаахан явдалтай байгаа юм байх.

    ReplyDelete
  6. Энэний үнэний мэдээлтэй excel файл нь надад байгаа. үнэтэй л юм байна лээ

    ReplyDelete
  7. it zone gd ug ni 1 urd ni xalit orood irsen blu? xoroolold 1 salbar bdgiig ni sanax ym bna

    ReplyDelete
  8. Anonymous18/2/11 11:40

    Alban yosniix ch xudlaa bxaa. Zugeerl neg naimaachid shig reseller iin l geree bz.

    ReplyDelete
  9. Anonymous18/2/11 21:04

    Ану-д байдаг үнээрээ зарагдахгүй л байхдаа тэ.

    ReplyDelete
  10. Хямдхан байхаа яалаа гээд

    ReplyDelete
  11. Уул нь хямдхан зарвал ч мань хэдийн магнай хагарах нь ээ. Эртхэн шиг мөнгөө хадгалж байя. Хүрвэл аваад хүрэхгүй бол тэр л биз хэхэ.
    Санснаас ёстой гоё блог байна шүү. Зөндөө юм ухаж олж уншлаа. Үнэхээр их таалагдлаа

    ReplyDelete
  12. Тэр Хайлт хийх товчыг яаж солих вэ?

    ReplyDelete
  13. Anonymous26/2/11 23:25

    Албан ёсны борлуулагч гэдэг утгаараа үйлдвэрийн үнэ дээр 30$-50$...esvel 100$ гэж нэмэгдэх байх. Монголд Apple-ийн бүтээгдхүүнийг хувиараа оруулж ирдэг хүмүүс зөндөө байдаг шүүдээ. Мөнгөн бороо бол Ipod...Iphone-ийг бол 2 нугалж зардаг. За бараг 1 гарна. Тэгвэл албан ёсны монгол дахь салбар болохоор үйлдвэрийн үнэ дээрээ хэдхээн ₮/$ нэмэгдэх байх.

    ReplyDelete
  14. Apple-iin baraa buteegdehuuniig manaih Mongoldoo hamgiin hyamdaar oruulj irj baigaa. Manai site ruu orood uzeerei www.1000zahia.com

    ReplyDelete