Чингис хаан "Ногооров"

Дэлхийн экологи судлалын төвийн мэргэжилтнүүд монгол түмний аугаа удирдагч Чингис хааныг арай өөр өнцгөөс харсан дүгнэлт гаргаж шуугиан тарилаа. Европчуудын хувьд Чингис хаан бол алан хядагч байсан гэсэн ойлголтыг арай эерэг талаар нь ойлгуулахуйц мэдэгдлийг тэд хийсэн байна.

Тэд Чингис хааныг бүх цаг үеийн хамгийн “НОГООН” (green) удирдагчаар зарлажээ. Учир нь их хааны байлдан дагуулалт нь дэлхийн байгаль, эко системийн нөхөн төлжилтөд хүчтэй дэмжлэг болохуйцаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Судалгаагаар Чингис хааны байлдан дагуулалтын үед ойролцоогоор 40 сая хүн ам үрэгдсэн бөгөөд энэ нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг 700 сая тонноор багасгасан гэнэ. Нэг үгээр энэ үхсэн нөхөд амьд байсан бол 700 сая тонн хүчилтөрөгч хэрэглэж төдий хэмжээний нүүрстөрөгч ялгаруулах байсан гэсэн үг.

Үүгээр зогсохгүй ингэж үй олноор хүн амыг богино хугацаан цөөлсөн нь хүний гараар сүйдэж байсан ой мод, газар тариаланд ашиглаж байсан газар нутгийг эзэнгүй болгож байгалийн жамаар нь нөхөн сэргээгдэх боломжийг олгосон нь урьд хожид байгаагүй онцгой өөрчлөлт болсон гэжээ. Гол нь нүүрстөрөгчийн хий багассанаар дэлхий бага хэмжээгээр ч гэсэн сэрүүн болсон гэж тэд онцолж байна.

Хүн ам хурдацтай өсөж буй өнөө үед бидний тулгамдсан асуудал дэлхийн дулаарал гэдгийг хүн бүр мэдэж байгаа хэдий ч дорвитой алхам хийж чадахгүй байгаа билээ.

Холбоотой мэдээлэл

22 comments:

  1. Өө санакае эргээд ирчихсэн үү. :D

    ReplyDelete
  2. Хааччихсан байсын ?

    ReplyDelete
  3. Хэхэ. Одоо дахиад нэг эко чингис гарч ирээд багасгаад өгөөсэй.

    ReplyDelete
  4. Хүүе ээ, хүн хороох чинь еко системээ дэмжиж байгаа хэрэг үү?
    Би ч ойлгохгүй байсаар эко системд ашигтай байдалруу шилжих байх оо.

    ReplyDelete
  5. олон хүнтэйгээс нь эхлээд энэ ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байхаа хэхэ

    ReplyDelete
  6. ХАХАХА
    ТЭГВЭЛ ГИТЛЕР ХЭДЭН САЯ ЕВРЕЙЧҮҮДИЙГ АЛЖ ЭКО СИСТЕМИЙГ АВАРСАН ЮМ БАЙНА Л ДАА

    ReplyDelete
  7. ХЯТАДУУДЫГ ЦӨӨЛНӨ ГЭЖ БАЙГААД 2ХАН САЯ БАЙЖ ӨӨРСДӨӨ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДЧИХАВ ДАА

    ReplyDelete
  8. HAHA. Nogoon geheer zalhuu hoirgo, nusan jor uhaanii yum bodloo sh dee. Hun alahiig bol aimaar ontsogoos ni harsan bai sh dee :P

    ReplyDelete
  9. 2-т Гитлер орох байхдаа бодвол.

    ReplyDelete
  10. Anonymous28/1/11 10:48

    Гитлер Сталин энтр орохгүй яагад гэвэл тэд галт зэвсэг ашигласан энэ нь харин ч сөрөг нөлөөтэй юм байгаам

    ReplyDelete
  11. Sanakae ах амьд байна :O хэхэ

    ReplyDelete
  12. Өө санакае ах гоё мэдээ байна. Бас их засаг хуулинд байгалаа дээдэлсэн зөндөө заальууд байдаг. Энийг мартчиж

    ReplyDelete
  13. Гэсэн ч чингис хааныг алуурчин хядагч гэдгээр нь бодож л байгаа доо

    ReplyDelete
  14. Anonymous29/1/11 01:37

    Гэхдээ гитлерийг бодвол расист үзэлтэн биш байсан.

    ReplyDelete
  15. гоё мэдээ байлаа..
    хүүхдүүдээ манайхны мангас мангас гэж айлгадаг шиг зарим барууныхан Чингис Чингис гэж айлгадаг гэсийшт :P

    ReplyDelete
  16. Anonymous30/1/11 11:49

    Sanakae haanaas garaad irew-ee? Nuuz bish bol haashaa yavsan yum be? Neg heseg blogoo martsan bh

    ReplyDelete
  17. Hehe odo delhiin hun am 7 terbum hureh gd l bna ydaj 3nii 1g n nuursturugch ylgaruulku bolgochul ch tiim ee :D Ene Hyatad Enetheg haviar hachin ih nuursturugch uildverlegchid bii shoo!

    ReplyDelete
  18. Anonymous31/1/11 00:11

    medeenii eh survaljaa bichij baildaa

    ReplyDelete
  19. Энд Чингис хааныг олон хүн алаад экологит сайн нөлөө үзүүлсэн гэсэн ойлголтоос бүх хүн алсан дайн өдөөсөн нөхдийг тиймэрхүү ойлголтоор бодож болохгүй болов уу.

    Дор хаяж тухайн үеийн байлдааны хэрэгсэл зэрэг нь байгальд ээлтэй байсан байх жишээтэй. Судалгааны байгууллага бүх талыг авч үзсэн байх.

    Хүсвэл жинхэнэ эхийг http://news.mongabay.com/2011/0120-hance_mongols.html эндээс уншиж болно.

    ReplyDelete
  20. Түүхээс үзвэл манай Чингис хаанд ямар буруу байхгүй шдээ. Тэр үхэж байгаа гарууд өөрсдөө л эхэлж өддөг биз дээ ^^

    ReplyDelete
  21. hujaahuudiig alchihbal bas l oboo hemjeenii agaar uldah ni bna sh uu bodood suuhad tiim biz de naizuudaa

    ReplyDelete
  22. Fireshotgun.tk banner soliltsono

    ReplyDelete