Microsoft-ын цэвэрлэгч

Software-ын магнат Microsoft-д ажилд орно гэдэг нэлээд хүнд шалгуурын цаана гарч байж бүтэх зүйл. Дээр нь орсны дараа бол нэр хүнд л гэж бодож байгаа. Тэгвэл нэгэн сонирхолтой өгүүллэг арай өөрийг ойлгуулах юм.

Microsoft компанид нэгэн залуу өдрийн 30$-ын цалинтай цэвэрлэгчийн ажилд орохоор санал өгчээ. Компаний зүгээс түүнийг ажлын байранд тэнцүүлсэнийг мэдэгдээд ярилцлагад дуудсан байна.

Хүний нөөцийн ажилтан түүнд:
- Та бидэнд өөрийн email хаягаа өгнө үү. Энэ хаягаар чинь анкет болон ажилдаа хэзээнээс орох талаар болон ажлын байрных нь талаар дэлгэрэнгүй мэдээллийг илгээнэ гэжээ.
Гэвч залууд компьютер байтугай ямар ч email хаяг байхгүй байсан тул үүнийгээ хүний нөөцийн ажилтанд хэлэхэд тэрээр:
- Интернет хаяггүй бол гэргүйтэй адил шүү дээ. Иймээс ажилд олгох боломжгүй болж байна гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү залуу ганцхан email хаяггүйгээсээ болж Microsft-ын ажилтан болж чадсангүй ээ. Тэрээр гэртээ харих замдаа халаасанд байсан 10$ ам.доллараараа хайрцаг улаан лооль худалдан аваад замдаа айлуудын хаалга тогшин зарж үзэхээр шийджээ. 2 хон цагийн дараа гэхэд бүх улаан лоолио зарж дууссан байв. Улмаар залуу дахин хэд хэд явж тухайн өдөртөө 100$ -той болоод гэртээ харисан байна.

Залуу эндээс боломж байгааг олж хараад маргаашнаас эхлэн энэхүү бяцхан санаагаа эрчимтэй ажил хэрэг болгож эхэлжээ. Мөнгө нь бага хэмжээгээр ч болтугай өссөөр байв. Хэсэг цаг хугацаа өнгөрсөний дараа залуу түрдэг тэрэг худалдан авч ажилдаа нэмэрлэв. Дараа нь түүнийгээ ачааны машин болгов.

Ийнхүү уйгагүй хөдөлмөрлөсөний эцэст өөрийн гэсэн тээврийн компанитай болсон байна.
Харин 5 жилийн дараа Microsoft-д ажилд орох гэж байсан залуу өөрийн хөдөлмөрөөрөө улсынхаа хамгийн том хүнсний сүлжээг байгуулж чаджээ.

Гэвч том компани том эрсдэлтэй байдаг тул тэрээр өөрийн компаниа даатгуулахаар шийдэж даатгалын компанид очжээ. Даадтгалын ажилтан түүнтэй уулзалт хийж дууссаныхаа дараагаар даатгалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг email-ээр явуулахаар болсонч мөн л email хаяггүйг нь сонсоод гайхжээ.

Даатгалын ажилтан:
- Хэрэв таньд email хаяг байсан бол үүнээс ч илүү амжилтанд хүрэх байсан байх гэж хэлжээ.
Үүний хариуд залуу хэсэг бодсоноо:
- Хэрэв надад email хаяг байсан бол Microsoft-ын цэвэрлэгч байх байсан гэв.

Дээрх өгүүллэгээс дараах дүгнэлтүүдийг гаргаж болно.
- Интернет болон цахим хаяггүй байсан ч амьдарна.
- Таньд email хаяг байхгүй байсан ч хөдөлмөрлөж чадвал саятан ч болж болно.
- Хэрэв та энэ өгүүллэгийг интернетээр уншиж байвал таньд цэвэрлэгч болох боломж саятан болох боломжоос хамаагүй их байна.

Холбоотой мэдээлэл

16 comments:

  1. компютергүй бол амьдралгүй юм шиг сэтгэдэг байж билээ. Ком интернэт юу ч байхгүй газар очоод хэд хоноод ирсэн чинь харин ч илүүгээр амьдарлыг мэдэрсэн дээ.

    ReplyDelete
  2. Barkhasbadi20/10/10 18:35

    Энэ залуу e-mail hayagtai baigaad, мicrosoft-d ajild orson ch gesen amjiltand hureh baisan. uchir ni ehnii udruu 30 dollar avaad halaasan dahi 10$-oo nemeed 40$-r businessee ehleh baij. 4 dahin bogino hugatsaand daatgaliin ajiltantai uulzah baij.

    ReplyDelete
  3. манай гаамп 2 мэйл хаягтай алахнээ

    ReplyDelete
  4. Barkhasbadi aa chinii helj baigaa chini unshij baigaatai chini yerdoo zohildohgui baina. Dahiad neg unsh.

    ReplyDelete
  5. uchriig n ch oilgosongui. Namaig tegeed saytan bolj hereggui geedaamuu haashaa iin lol joke :)

    ReplyDelete
  6. дүгнэлтүүдээс 3дахийг нь хасаад биччихгүй яавдаа. Хүнийг ингэж гутранги байдалд оруулах гэж :P

    ReplyDelete
  7. Харин тийм. Намайг цэвэрлэгч гэж байгаа юм шиг л санагдчихлаа. Интернэт гээч юмыг одоо мартвал саятан болж чадах болов уу?

    ReplyDelete
  8. тэр 3 дахь дүгнэлт нь арай бишээ хэхэ.

    ReplyDelete
  9. harih zamdaa tomato zardag hesegt yamar ch logic alga. tegeheer zugeer neg hucheer evluuleed tavisan story shig haragdaj baina.

    ReplyDelete
  10. Нэг хэрээ шонгийн модон дээр сууж байжээ. Тэгсэн чинь нэг хулгана ирээд хэрээ таны доор сууж болохуу гэж гэнэ. Хэрээ зөвшөөрөв. Удалгүй нэг муур ирээд хулганыг идчихэж.

    Дүгнэлт: Зүгээр суух гэж байгаа бол өндөрт гараад зүгээр суу. :)

    ReplyDelete
  11. vlmedeh.com: Нэг хэсэг эвгй байдаг шүү net-гүй бол ажил явахгүй бас хэхэ.

    Barkhasbadi: Үгүй ч байж болох юм.


    Үлэмж: цаадуулд чинь 2оос их байгаа байх аа хэхэ. Тус тусдаа ангилчихсан хаягнууд байдаг биз.

    BerdeN: Хэхэ. Тэр нь эргэж орж ирээч үү. Ирэхгүй байхаа даа. Уншихгүй биз.

    Anonymous: Саятан болоо гээд байгаа шдээ.

    Zolube: хэхэ. Уучлаарай.

    Э. Баярсайхан: Хүмүүст эмзэг тусч байх шиг байна. Бид нетгүй байж тэсэхгүй байх.

    Ц.Буяндэлгэр: Харин тэх хэхэ.

    Б.Батзориг: Тэр хэсэг ерөнхийдөө хэтрүүлэгтэй л дээ.

    Anonymous: Энэ нөгөө маркетинг хурдан сурах 7 өгүүллэгийн нэг үү.

    ReplyDelete
  12. emailiin heregleegee zov medej baisan bol oor olon bolomjiig neej hurdan hussendee hureh baisan baihaa.

    ReplyDelete
  13. Зохиомол түүх байна. Хамгийн том хүнсний сүлжээний эзэн нь улаан лооль зардаг ямар ч мөнгөгүй гар байгаагүй юм л даа.

    ReplyDelete
  14. www.hicheel.info Welcome :D

    ReplyDelete
  15. ENE hen 1nii tuuhbishuu munuu ?

    ReplyDelete
  16. Gegeen.Com: Гэхдээ зохиол дээр email мэдэж байсан бол microsoft-ын цэвэрлэгч болох байсан боломж их байгаа биздээ.

    Anon: ТИймээ энэ зохиомол. Өгүүллэг шүү дээ.

    Anon: SpamДчих юм даа.

    Anon: Хэн нэгний түүх биш.

    ReplyDelete