Тагтаа internet-ээс хурдан

Өнгөрсөн 9 сард Их Британид хийсэн нэгэн туршилтын үр дүн их сонирхолтой мэдээлэл болон интернетээр цацагдсан байна.

Уг туршилт нь 5 минутын урттай бичлэгийг USB-руу хуулаад шууданч тагтаанд бэхлэн Yorkshire хотоос нисгэсэн байна. Цаг 15 минутын дараа гэхэд тагтаа маань зорисон газар Skegness-дээ 120 километр газрыг туулан ирсэн байж. Харин интернетээр дамжуулсан өгөгдөл маань нийт 300mb хэмжээтэй мэдээллийн дөнгөж 24 хувийг upload хийж байсан байх юм.

Өнгөрсөн жил яг үүнтэй адил туршилтыг Өмнөд Африкт хийхэд 2 цагийн дараа тагтаа маань 96 километр замыг туулаад ирчихсэн байхад интернетээр 4GB-ынхаа дөнгөж 4%-г татаж байсан гэнэ.

Интернетийг хүн бүр орчин үеийн хамгийн хүчирхэг, хэрэгтэй технологиудын нэг гэдгийг мэддэг. Гэхдээ энэхүү амжилтаа дундад зууны тагтаанд алдаж мэдэх нь байна шүү.

Өнгөрсөн жил BBC-ын мэдээлснээр Их Британид дундажаар 3 сая өрх айл 2Mbps –ын дундаж хурдтай холболттой гэсэн байна. Ямартай ч засгийн газраас нь 2015 он гэхэд айл бүрийн дундаж хурд 2MBps болгох төлөвлөгөө гаргасан байна.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. МОнголчуудын өрхийн интернетийн дундаж хурд 512kb

    ReplyDelete
  2. huduuud hed bga boll gej bodoj bna 256kb gej heleed 100kb hurd hvrehgvi bna gevel yahuu hot huduugiin yalgaag bhgvi bolgomoor yumaa 256-30.000 tug gej bgaa teged micom

    ReplyDelete
  3. Сайхан мэдээлэл байна. Санакае блогспотын талаарх мэдээллээ нэмэх хэрэгтэй шүү.

    ReplyDelete
  4. Гадаадаас gogo юмуу ajax-с хэдээр татдаг юм болоо. Хятадруу 2Gb юм хэд хэд хувааж upload хийгээд явуулахаар татаж болохгүй байна гээд сүүлдээ DVD-д бичээд вагоноор явуулсий ш дэ :p

    ReplyDelete
  5. Гадны өөр серверлүү хуулсанаас лав хамаагүй хурдан очсон байх :D

    ReplyDelete
  6. энэ чинь харин сонирхолтой туршилт байна даа

    ReplyDelete
  7. уг мэдээлэлийг тээвэрлэж яваа тагтаа нэг л газарт очих бол интернэтэд ачаалсан мэдээлэл дэлхийгээр нэг тарна даа. Тэгэхээр иймэрхүү юмыг харьцуулах хаашаа ч юм бэ дээ тээ.

    ReplyDelete