Blogspot-ын хандалтын статусаа харах боломжтой болжээ

Blogspot.com бол дэлхийн хамгийн олон тооны блогчидтой блог үйлчилгээ үзүүлэгч (мөн wordpress, Tumblr) гэдгийг хүн бүр мэдэх бизээ. Blogspot-ын ганц том давуу тал нь үүний эзэмшигч нь google. Тэгвэл google analytics өнөөдөр хамгийн их хэрэглэгдэж байгаа website analytics болсон байна.

Blogspot-ынхон үүний ашиглан блог эзэмшигчийн удирдлагын самбар (dashboard) хэсэгт Stats гэсэн хэсэг 8 сарын сүүлээр нэмж оруулсан байгаа.

Уг хэсэгт өөрийн блогийн өдөр, 7 хоног, сараар хэр хандалттай байсанг та харж болно. Мөн Stats -> Posts хэсгээс аль бичлэг, хуудасруу хамгийн их хандалттай байсанг харж чадна.
Stats -> Traffic Sources хэсгээс ямар сайт, ямар хуудаснаас, ямар үгээр түлхүүр болгон таны блогруу хандалт их хийгдсэнг тандаж болох юм.
Харин Stats -> Audience хэсэгт ямар улсаас, ямар вэб хөтөжтэй, ямар үйлдлийн системтэй байсан гэх мэт системийн дүгнэлт авч болохуйц мэдээллийг харж болохоор болжээ.
Эндээс үзвэл тун удахгүй blogspot маань улам гоё болох болтой. Хэрэв comment удирдлагын хэсгээ илүү сайжруулж өгч чадах юм бол олон хэрэглэгчийн сэтгэлд нийцэх болов уу. Ямартай ч бичлэг, хуудсанд тоолууртай болох нөхцөл бүрдэж байна гэж хэлж болох юм.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Anonymous7/10/10 09:56

    Асуулт-1: Blogspot.com -ийг com өргөтгөлтэй болгоход өөрөөр чинь болгуулж болох уу? Юу юу шаардлагатай вэ?
    Асуулт-2: Мөн blogspot-ийг өөрийн тохирсон загвараар болгож хийхэд ямар ямар асуудал тулгарах вэ? Энэ талаар зөвлөгөө авч болох уу?

    ReplyDelete
  2. Anonymous8/10/10 13:47

    Electron baraag Mongoldoo hamgiin hyamdaar. Zugeer l orood uz. www.1000zahia.com Bayarlalaa.

    ReplyDelete
  3. torrent: Тэх

    Frank: :)

    Paradigmmn: domain холбоход өөрт нь холбодог хэсэг байгаа. Өөрөө хийчиж болох байх.
    Загвар солиход асуудал байхгүй ээ. Design хэсэгтээ ороод засчих.

    ReplyDelete
  4. Энэ исто гоё тээ

    ReplyDelete
  5. hey sanakae ah ta site iinha deer bga zurgig yaj orulsan umbe?

    ReplyDelete
  6. Anonymous8/1/12 02:21

    google analytics shig delgerengui haruulj chadahgui bn le

    ReplyDelete