Барууны интернет урсгал Хятадаар дамжиж сандаргав

Ойрд internet-ын талаар сонирхолтой бас ноцтой байж болохуйц мэдээлэл цацагдах болжээ. Барууны томоохон орны интернетийн дийлэнх урсгал ямар нэгэн байдлаар их гүрэн Хятадаар дамжин гарсан талаар мэдээлэл байна. Энэ мэдээлэл мэдээж тухайн улс орнуудад нэлээд цочирол өгөхгүйц мэдээлэл байж болох юм. Учир нь интернетийн урсгал гэдэг нь товчоор илэрхийлбэл А цэгээс Б цэгт хүрэх мэдээллийн урсгал. Гэтэл голд нь CHINA гэсэн нэг цэг байвал А болон Б-ын хооронд дамжиж байгаа бүх мэдээлэл CHINA дээр харагдана гэсэн үг.

Тэгэхлээр өнөөдрийн түвшинд интернетийн урсгал гэдэг нь тухайн улсын хувьд эдийн засаг, улс төр, хүн ам гээд бүх мэдээллийг эргэлтэнд оруулж буй зам гэж хэлж болно. Үүнд улсын нууцийн зэрэглэлтэй болоод хувь хүний нууцийн зэрэглэлтэй бүх мэдээлэл мөн дамжиж буй.

Хэрэв ингэж ойлговол барууны томоохон орнуудын интернетийн урсгал ХЯТАДаар дамжсанаар тэдгээр улсуудын талаар маш ТОМ мэдээллийг хятад улс өөрсөддөө бий болгож чадлаа гэсэн үг.

Барууны орнууд ч дүүрч бидэнд хамаагүй гэж бодвол манай орны хувьд интернетийн чиглэл хаагуур яаж явдаг талаар анхаарлаа хандуулж байгаа боловуу. Ямартай ч энэ тал дээр тагнуулынхан болоод холбогдох байгууллагууд мэдээлэлтэй, сэрэмжтэй байдаг байх гэж найдаж байна.

Харин хувь хүн болоод байгууллага амиа бодоё гэвэл аль болох нуулал (SSL болон бусад төрлийн шифрлэлт) сайн хангагдсан сайтаар мэдээллээ дамжуулж байвал аюул арай холуур тойрох боломжтой юм.

Холбоотой мэдээлэл

12 comments:

  1. Ийм мэдээлэл сүүлийн үед харагдаад байгаа юм. Гэхдээ нэг ойлгохгүй зүйл байна, боломжтой бол хариулж өнгнө үү. Энэ интернетийн урсгал яг ямар зарчимаар явагдаад байна аа? Энэ урсгалыг хүсвэл хэн нэг нь, жишээ нь хятадууд өөрийн орноор явуулах боломжтой гэсэн үг үү? Энэ урсгалыг удирдан жолоодох боломжтой гэсэн үг үү? Миний бодлоор урсгал кабел болон хиймэл дагуулын долгионоор дамжиж явагддаг, тэгээд хятадууд долгионыг нь замаас нь барьж аваад уншаад байна гэж ойлгоод байгаа. Тэрнээс биш кабел долгион 2-ийг татаж авчираад өөрийнхөө улс дээгүүр дамжуулж чадмааргүй л юм!

    ReplyDelete
  2. Iim yum bichsend bayarlaj bn.... Manaihny zarim ovoo ondor medlegtei zarim ni hereg algaa.Ter mash ayuultai... uls oron bolgony interneted holbogdson buh computeruud deh medeellig coppydood avahaas gadna virus duulah chadvartai bn gesen ug. Minii medeheer hamgiin ayuultai hakeruud (ihenh ni orosuud) golduu europe haviar tovlorson tednii gol uureg bol delhiid bolj bui buh medeelliig gartaa tsugluulan avch baigaa uund bankny bolon credit cardny dansby nomer,huv humuusiin profile, uls bolgony buh nuutsiig haman avch medeelel bolgon tsugluulah chadvar buhii internetiin ursgal bii bolgoh ted nar chin satelite-g ahigladag.

    ReplyDelete
  3. sanakea dll gej yg ydag ym be.my war bolohgui bolood dahiad tatsan chini drealoader.dll gedeg ym ehleed ol geed bga ymu oilgohgui bna HELP ME bilguun9914@yahoo.com

    ReplyDelete
  4. Үхсэн манай хэдэн төрийн сайтууд хятадын хараанд л байж байдаг шд.

    ReplyDelete
  5. Sonin yum aa. Interneted yamar package haaguur yaj yavahiig uls torchid esvel tagnuuliin alba bish harin Tomoohon internetiin Backbone uud shiiddeg gej zaasiim. Tom hemjeenii backbone uud haa saigui l baigaa, internet gedeg tom uulnii haaguur ni yu yaj yavahiig hen neg ni uridchihlan taah bolomjgui gej bodoj baisiim.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. Хятадгүй юм гэж хорвоод байхгүй юм даа.
    Интернэтийн ертөнцд ч хүртэл ...

    ReplyDelete
  9. DNS дээр л ажилласан болуу.

    ReplyDelete
  10. Ter ih medeelliig haana hadgalj, yaaj bolovsruulj dundaas ni heregtei medeellee yalgaj avah ve? Shal demii aidas bishuu

    ReplyDelete
  11. Cаарал: Хүссэн нь өөрийнхөө урдуур явуулах боломжгүй боловуу энэ DNS-ын алдаа тохиргоо буруу хийгдсэнээс болсон гэсэн.

    Anonymous: баярлалаа.

    Anonymous: Dynamic-link library файл. Тухайн файл програмтай холбоотой функц өгөгдөл сан өөр юу байж болохын байна. Тэгэхлээр наад файлаа олох л хэрэгтэй гэсэн үг.

    TerGuuNet: Манайд төрийн хяналт байдаггүй байх. Тиймээс хаагуур ч тэнэж байж болно. Хэдэн ISP-уудын санхүүгийн асуудал л үүнийг шийдэж бйагаа байх.

    n3xus: Гэхдээ хянадаг л юм шиг байна даа. Цаагуур чинь ийм мэдээлэл их гарсан байсан. Одоо үүнийг хянахгй бол маш том мэдээллийн аюулгүй байдал бий болж болох юм.

    БАЯРЖАРГАЛ: Хятадын дэлхий болгох гэж байгаа улс аргагүй ээ.

    Жаргал.Р: Тэгсэн гэсэн. Ажилтан нь алдаа гаргасан юм байх.

    Anonymous: Болно шүү дээ. Мэдээж бүгдийг нь авахгй. Сайн шүүлттэйгээр цуглуулж байж болох юм.

    ReplyDelete
  12. Hi Sanakae
    Иймэрхүү төрлийн мэдээлэл хаана бичигдсэн байгаа талаар инфо байна уу? url энэ тэр.

    Дээрх Нэг нөхрийн бичсэн бол зөв л байна л даа, Томоохон backbone provider-ууд л traffic management хийхээс, тэр нөхдүүдийн үндсэн сүлжээгээр явж байгаа юмсыг хятадууд өөр лүүгээ чиглүүлж, backbone -оороо дамжуулчихаад буцаад яг очих ёстой хаяг руу нь явуулна гэж байхгүй л дээ.
    Энэ мэдээлэл гарсан эх сурвалж нь байвал нэг хальт хараад мэдээлэл авбал хэрэгтэй л байна.

    ReplyDelete