Verdana нүдэнд сайн

Удаан хугацааны туршид компьютерийн ард суух нь ямар нэгэн байдлаар нүдэнд муугаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бичиг хэрэгтэй их зууралддаг хүний хувьд нүдээ бага ч гэсэн хамгаалах гол түлхүүр нь зөв фонт гэж эрдэмтэд үзсэн байна.

Компьютер дээр удаан хугацаагаар текст уншихад зөв фонтоо сонгоогүйгээс болж нүдний булчингүудын үйл ажиллагаа саажих, түр хугацаагаар ойрын хараа муудах, нүд гөлрөө болох, нүд загатнах зэрэг эмгэг нөлөө үзүүлдэг байна.

Үүнийг судалсан Америкийн Нүдний эрүүл ахуйн судалгааны лабораторийн эрдэмтэдийн үзэж байгаагаар Verdana фонтыг ашиглан 10-12 хэмжээгээр аливаа текстийг уншихад нүдэнд хамгийн бага ачаалал үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Энэхүү ач тустай фонтыг 1996 онд зураач Мэтью Картер гэх нөхөр Microsoft-ын захиалгаар бүтээж байсан бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар verdana фонт нь цэгийн нягтрал сайтай нэг үгээр пикселийн гажилт багатай харагддаг гэнэ.

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Anonymous28/9/10 17:01

    tahoma ч бас зүгээр юм шиг санагдаад байдгийн.

    ReplyDelete
  2. Надад бол Ариал зүгээр байдаг. Хаа ч очоод фонт зүгээр байдаг. 8-аар харсаар байгаад сурчихжээ.

    ReplyDelete
  3. Medmeer yum baina shuu. Bayarlalaa.

    ReplyDelete
  4. Times new roman nadad davgui haragddag busad ni ereeljleed bdiin

    ReplyDelete
  5. Anon: Тэх. Дуртай фонтуудын маань нэг.

    Hello. Энд тэнд явахад их зүгээр. Заавал байж байдаг болохоор.

    Peakfinder: wlc

    mnxbat: Arial, Times, Tahoma гээд хэдхэн л од фонтууд байна даа.

    ReplyDelete
  6. Би Тахомаг л их хэрэглэдэг юм, одооноос вэрдаанааг хэрэглэнэ ээ, дажгүй гэдгийг нь мэднэ.
    итгэл төрүүлсэн бичлэг байна. баярлалаа.

    ReplyDelete
  7. Anonymous8/10/10 13:48

    Electron baraag Mongoldoo hamgiin hyamdaar. Zugeer l orood uz. www.1000zahia.com Bayarlalaa.

    ReplyDelete
  8. Galbaatar: Tahoma бага зэргийн арзгар харагдаад байдаг талтай. Бусадаар гоё фонт. Би бас тэгж бодоод байгаа.

    ReplyDelete
  9. Би ч Вэрданагын улаан фэн шдээ. Хамгийн тас фонь, хаана ч байдаг, хархад ч амар. Бас их царайлаг.

    ReplyDelete