Skytel-ынхан iPhone барина

Apple-аас гаргасан iPhone нь зөвхөн GSM системд ашиглах боломжтой байсан нь CDMA системийн хэрэглэгчдийн хувьд шинэ, гоё зүйлээс хэрэглэж чадахгүй байх харамсалтай сэтгэгдэл төрүүлсэн болов уу.

Манай монголчуудын хувьд Skytel-ын хэрэглэгчид маань үүнд орж байгаа юм. CDMA систем нь азийн орнуудад өргөн тархсан систем. Нэг үгээр дэлхийн хэмжээнд гар утас хэрэглэгчдийн тал хувь нь гэж томруулж хэлж болох юм. Тэгэхлээр Apple компаниас үүнд дүгнэлт хийсний эцэст 2011 оны эхээр CDMA системд зориулан iPhone үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гаргахаар болж байгаа гэнэ.

Үүнд тэдний iPhone хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар системээ CDMA болгох сонирхолтой хэрэглэгчид 50 хувь хавьцаа байсан нь түлхэц өгсөн байна.
Тэгэхлээр тун удахгүй Skytel-ын хэрэглэгчид маань iPhone барих нь ээ.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. iphone 3g odoo skyteliin suuld gargasan 3g sim-nd taarch ajillaj bgaa shde

    ReplyDelete
  2. Бүгдээрээ торрент ашиглаж дотооддоо гэрлийн хурдаар хүссэн бүхнээ татацгаая http://torrent.topnet.mn (reklam shahsand sorry.)

    ReplyDelete
  3. сайхан iphone той болох юмсан. Утаснаасаа блогоо удирдаад л сайхан байх даа.

    ReplyDelete
  4. Sanakae ахаа нэг зүйлийг хэлж болох уу.
    itismovie дээр anonymous ыг сонгоод сэтгэгдэл бичхээр киночин гэсэн нэрээр харагддаг. Тэрийг яаж тийм болгодог вэ. Энэ киночин гээд нөхөр яасан идэвхитэй сэтгэгдэл бичдэг нөхөр вэ гэж би анх боддог байлаа шд. Тэгсэн anonymous аар бичсэн болгон киночин болоод байдаг.

    ReplyDelete
  5. mnxbat: Аан. Ашгүй дээ. Apple-ынхан цэвэр системд нь зориулж гаргах гэж байгаа юм байх.

    torrent: Монгол torrent seed цөөхөнтэй онцгүй байна.

    Vlmedeh: код дээр comment-ын зохиогчийн нэр хэсэгт нь anonтойгоо тэнцүүлээ тийм байвал өөр юм хэвлэнэ. Ингэж л хийсэн.

    ReplyDelete
  6. Баярлалаа. Би програмчилал өөрөө бичиж мэдэдгүймөө. Ер нь бол ойлгосоон хэхэ. Гэхдээ хэрхэн тэнцүүлж ийм бвал өөр юм хэвлэнэ гэсэн бичилтийг яаж хийхээ мэдэхгүй юм.

    Та хэзээ нэгэн цагт энийг зааварласан нийтлэл бичээрэй. Блог хөтөлдөг олон хүнд таалагдана гэж бодож байна.

    ReplyDelete
  7. Anonymous8/10/10 13:47

    Electron baraag Mongoldoo hamgiin hyamdaar. Zugeer l orood uz. www.1000zahia.com Bayarlalaa.

    ReplyDelete
  8. verizon launch bolson shuu. udahgui orj irne dee

    ReplyDelete