Таны зурагтанд Google, Apple хоёр "үзэлцэнэ"

Apple-ын эсрэг Google-ын хийж байгаа бас нэг дайны эхлэл боллоо гэж энийг хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Apple-ын тэргүүлэгч Steve Jobs хэрэглэгчиддээ зориулан өөрсдийн TV болон PC-гээ ашиглан Apple TV үзэх боломжийг нээсэн тухай зарлаж байсан бол мягмар гарагт Google-ын Eric Schmidt мөн л TV үйлчилгээ шинээр нээж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэгэхлээр хэн нь ялах бол. Google үү Apple үү! Энэ хоёрыг хэрэглэгчдийн хувьд ямартай ч зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ телевиз үзэхийг хүсэж байгаа хэн бүрт өөрийн хүссэн нэвтрүүлэгээ хайж олоод үзнэ гэдэг сайхан санаа.
Бэрлин хотноо болсон электрон худалдааны хэрэглэгчдийн IFA-ын арга хэмжээний үеээр ноён Schmidt хэлэхдээ:
-Энэ үйлчилгээ нь интернетээр дамжин телевизэд хүрч буй Google-ын үнэгүй үйлчилгээ гэж хэлж болно. Үүний цаашид олон олон програмистууд болон электроникуудын тусламжтай хөгжүүлнэ гэжээ.

Тэд одоогийн байдлаар Logitech, Sony, Samsung гэсэн томоохон үйлдвэрлэгчидтэй аль хэдийнээ технологийн тал дээр хамтран ажиллахаар хэлэлцээр хийчихсэн байгаа гэнэ.

Өнгөрсөн 7 хоногт Apple өөрсдийн Apple TV-гээ зах зээлрүү гаргахын төлөө хийсэн сурталчилгааны нийт зардал шинжээчдийн үзэж байгаагаар нийт 180$ сая ам.доллар хүрсэн гэж үзэж байна. Гэвч Apple-ын сүүлийн гаргасан TV үзэх “төхөөрөмж” –ийг ердөө 99$ ам.долларын үнээр худалдан авч iTune-ээс stream төрлийн видео, шоуг татаж мөн худалдан авч үзэх нь байна. Мэдээж хэрэг мөн youtube, flickr гэх мэт бусад төрлийн сайтуудруу ч энд хандаж видео үзэх боломжтой.

Тэгвэл Google TV нь үзэгч өөрийн хүссэн прогрмаа интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжтой ажээ. Google TV-д Sony TV болон blu-ray тоглуулагч, Logitech TV зэргийг суулгаж ажиллуулах давуу талтай гэж компаний төлөөлөгч дурдсан байна.
Эцсийн дүнд энэ хоёр төхөөрөмжийн аль нь ялах бол! Энэ хоёрын томоохон ялгаа нь гэвэл Apple-ынхан яалтчгүй iTunes-ээрээ дамжин ажиллах бол Google-ынхэн интернетэд байрлаж буй нээлттэй бүх агуулгуудад хүрч чадна.
Энэ бол таны сонголт.

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. Anonymous8/9/10 17:42

    aliig ni ch hamaagui songomoor l bn.=D thde bid nar mongold yg ashiglah yum boldoo

    ReplyDelete
  2. Samsung бас орж байгаа сурагтай байсан. Энэ хоёрын голыг бариад л орж байгаа юм бололтой

    ReplyDelete
  3. Chingundorj: Гоё юм гараал байна.

    Anonymous: Монголд ашиглаж болно. internet-д суурьласан төхөөрөмж шүү дээ.

    Ganzorig: Tnx :) Ийм хүн олон болох болтугай :P

    Solar Sky:Аль ч талаас нь бодсон өөрсөд нь зарлага багатайгаар ашигтай ажиллах боломж томоохон электроник үйлдвэрлэгчидэд гарч ирж байгаа болохоор орохгүй гээд байх газар байхгүй байх.

    ReplyDelete
  4. Манай нэтийн хурд яах болоо Сайхан л мэдээ байна

    ReplyDelete
  5. Сүүлийн үед энэ 2 нилээд олон талбар дээр "зодолдох" боллоо. iPhone vs Andriod байсан бол Apple TV vs Google TV гээд явж өгөх нь. Үнийн хувьд Apple TV харьцангуй хямд юм, гэхдээ өмнөх хувилбар нь тийм ч их амжилт олоогүй байхаа?

    ReplyDelete
  6. + click шоо, далайд дусал нэмэр :D

    ReplyDelete
  7. ҮЛЭМЖ: Манай нийлүүлж байгаа хурдууд үнэхээр тоондоо байж чаддаг бол болчих байх гэж найдаж байна.

    Эрхэмээ: Утасны хувьд Google Android гаргасан нь бидэнд сайн юм болсон. Apple-ын дангаар байх боломжийг хаагаад сайхан. TV-гээ нэлээд юм бодож хийж байгаа байлгүй дээ. Дэлхийн хэмжээний компани.
    click-эд чинь_баярлалаа

    ReplyDelete
  8. manai mcscom internetiin compnay enentei tostei DREAM TV-g hiij bgaashde. udahgui 10 sariin dunduur tevtrene.

    ReplyDelete
  9. аан нэгээ IPTV-ын тендерийг танайх авсан юм уу үгүй юу. IPTV Гээд том тендер зарлагдаад байсан.

    ReplyDelete