Цахим засаглалаа чи хаана байна!

Тэртээ 2005 онд "Цахим Монгол" нэртэй хөтөлбөр хэрэгжиж чухам л бүх юм цахим болсон билээ. (Саяхан мэт санагдаж байгаа боловч яалтчгүй 5 жил болж тэртээ гэж бичихээр болжээ.) Тухайн үед энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг цахимжуулах дэд хөтөлбөрүүд ч боловсруулагдаж байсан.

Ямартай ч "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн нэлээд олон ажилууд бий. Үр дүн нь ч гарсан. Гэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж чадаагүй бололтой. Одоо ч чадахгүй юм шиг байна. Монгол улс иргэн бүрийг энэ ондоо багтаж шинэчилсэн бүртгэл хийлгэхийг шаардаж байна. Шулуухан хэлэхэд энэ хугацаанд багтаж бүртгэл хийлгэхгүй бол монгол улсын иргэн биш дээр нь мөнгө (эх орны хишиг өөр юу билээ) өгөхгүй гэж байгаа юм :P

Хамгийн сонирхолтой нь энэхүү бүртгэл маань нэгдсэн систэм гээд байгаа хэрнээ нэгдмэл чанараа хадгалж чадахгүй байгаад учир оршино.

Хүн төрсөн газраа л амьдарч байх ёстой мэт заавал харъяалалтай газартаа очиж шинэчилсэн бүртгэлийг хийлгэх ёстой юм байх. Хэн ч хаана ч явж байж болно.
Өнөөдөр бүх л зүйл цахимжиж нэгдсэн сүлжээнд орчоод байхад манай бүртгэлийнхэн үүнийг хийж чадаагүй л сууж байдаг. Гайхалтай.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Сайн уу, бичлэгтэй холбоогүй сэдвээр юм асууж байгаад уучлаарай, би гүүгл адсэнсд бүртгүүлэх гээд байгаа юм л даа. тэгээд нэг блог нээгээд тэрэн дээрээ энд тэндхийн англи мэдээнүүд copy paste хийгээд тавичихвал яах бол? эрх өгдөг юм бол уу? хэрвээ болохгүй бол өөр ямар арга чарга байна? зөвлөөч :D

    ReplyDelete
  2. Ганбаяр:::: Сайн уу. гадаад вэб үүдээс copy хийснээс монгол дахь англи сэтгүүл энээ тэрээгээс жаал мэдээ шивээд оруулчих. Copy мэдээнүүд байхаар эрх өгдөггүй тал бий шүү. Амжилт

    ReplyDelete
  3. Тэр цахим хөтөлбөр цаасан дээрээ мажийсөөн. Арай дэндүү тэнэг системтэй газрууд их байна аа. Нэтээр бүх зүйлээ захиалаад, очиж дугаарлаж, урт дараалалд суулгүй бүртгүүлчихэж болмоор доо.
    Тэнэгүүд ээ, чааваас

    ReplyDelete
  4. Ganbayar: Яаж ч болнодоо. хамгийн гол нь шалгадаг юм нь тухайн сайт нь ажиллагаатай байгаа эсэх дээр хардаг. Гэхдээ хууль бус зүйл байхгүй бол эрх олгогдоно.

    vlmedeh.com: Ganbayar-т хариу бичсэнд баярлалаа.

    A.Амарсайхан ах: Харин тиймээ. Бүр системчгүй газрууд байгаад байхад яалтай ч билээ. Алгын чинээ ганц цаас авах гэж хүн зогсоож зогсоочоод цаг нь дуусч байвал яах уу. Иймэрхүү балай юмнуудаа халмаар байгаа юм. Нэг үгээр таны хэлдэгээр төлбөрийг нь онлайнаараа төлөөд ч болтугай шууд гэрээсээ авчмаар байгаа юм.

    ReplyDelete
  5. vlmedeh.com, sanakae баярлалаа, хэхэ ямар ч байсан дүүрсэн хэрэг гээд энд тэндээс юм хуулж тавиад л байгаа, долоо хоног нь өнгөрчихлөө, adsense форум дээр заримдаа бүр 4 сар болдог гэхийн хэхэ

    ReplyDelete
  6. Anonymous26/9/10 18:13

    Huvi hunii nuuts ene ter geed medeelliig ni public bolgoj neelttei uil ajillagaa yavuulahad saad bolson huuli durem juramuud geed saad mundahgui sh de. deer ni neg yum hiih geheer l zaaval tender ene ter boloh yostoi tegeed hurungu mungu ene ter geed aalzni tor bolgood bgaam chine yaj hugjih ve de.

    ReplyDelete
  7. Ganbayar: Ok. Анх гайгй хурдан байсан одоо ачааллаасаа болоод уддаг болчихсон юм шиг байна лээ.

    Anon: Тендерийн хуулиа эргэж харахгуй бол жинхэнэ бантан болгодог эд байх шиг байгаа юм. Дээр нь иймэрхүү хэлбэртэй байлгах сонирхолтой хүмүүс бас байх шиг байна.

    ReplyDelete