Орос ах нар тоглоомондоо анхаарна

МедведевӨнөөдөр video тоглоомын төрөлд АНУ, Япончууд хүчтэй нөлөөтэй байгаа бол Орос улс ч гэсэн ийм байх технологи, боловсон хүчин хангалттай улс орны нэг. Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев компьютерийн тоглоомын "Kraftway Corporation" компаниар зочилсон байна. Энэ үеээрээ тэрээр шинэ үед өсвөр насныхан ном уншихаас илүү компьютерийн тоглоом тоглох нь ихэссэн байна. Үүнийг нь ашиглан түүхэн цаг үеүүдийг ойлгоход нь нөлөөлөхүйц тоглоомыг өөрийн орондоо эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн байна.
Ер нь ОХУ-ын ерөнхийлөгч компьютерт элэгтэй нэгэн. Тэрээр өөрийнхөө блогийг бичихэд нэлээд цаг гаргадгийг мэдэх байх. Тиймээс удахгүй ОХУ тоглоомын үйлвэрлэлээ эрчимжүүлэхэд түлхэц өгч чадах нэгэн гэж бодож болно.

Холбоотой мэдээлэл

8 comments:

  1. Манай ерөнхийлөгч, 76 -с цахим спорт гэдэг зүйлийг нэг нь ч мэдэхгүй байх дөө ...

    ReplyDelete
  2. Оросууд хийе гэвэл бут авсан юм хийж мэднэ шүү.

    ReplyDelete
  3. oros ch ugaasaa dampuursan uls l daa dundaj naslalt n 59.
    tegeed heden zuun ger buld ulsiin niit hurungnii 95% n baidag

    ReplyDelete
  4. etvgen: Гэхдээ бол сайн покерчид байгаа байхаа. Тэд чинь одоо гэрээсээ интернетээр үздэг болчоод байгаа юм шиг байна лээ. Мөнгөтэй улс лаагаа иднэ үү луувангаа иднэ гэж :P

    ZAYA: Даанч манайд орос хэл одоо төсөөрч эхлэж байх шиг байна. 10 жилдээ англи хэлнээс илүү үзчихээд одоо орос хэл дээр тоглоом тоглоно гэдэг бол тамын асуудал.

    Батбилэг: Улс оронд хэтэрхий их тэрбумтангууд бий болохоор ийм болдог гэсэн. Манайх ч бас араас нь явж байгаа байх.

    ReplyDelete
  5. Дээдэх нь суудлаа олбол доодох нь гүйдлээ олох нь жам. Их гүрэн ер нь хийвэл ч хийчих л байх. Ясны хүмүүс гэж би Орос ах нарыг үнэлдэг юм. Монголчууд бидэнд бол нэг л ойрхон мэдрэмж төрдөг талтай.

    ReplyDelete
  6. Оросуудын IL-2 Sturmovik гээд маш сайн тоглоом байдаг ш дээ. Дизайн маш муу мөртлөө, тэр математик, график тооцоолол сайтай нь харагдаад байдаг юм

    ReplyDelete
  7. Anonymous12/5/10 17:16

    Эрхэмээтэй санал нийлж байна. Яг сонгодог жишээ бол Il-2 Sturmovik гээд тоглоом. Үнэхээр тооцоо сайтай хийсэн тоглоом. Графикийн асуудлыг бол оросууд шийдэж дөнгөх байх.

    ReplyDelete
  8. Frank: Оросууд мэр сэр тоглоом хийгээд байдаг юм билээ. Гэхдээ дотоодын зах зээлдээ борлуулдаг болохоор бидэнд хүрдэггүй байх. Одооноос гадагшаа чиглэсэн сайн тоглоомууд хийж эхлэх байх гэж бодож байна.

    Эрхэмээ, Anonymous : Тоглож үзээгүй юм байна. Тоглоом тоглохгүй удаж байна даа. Нэг сонирхож үзнээ.

    ReplyDelete