RoboCup тэмцээн анх удаа Монголд

2010 оны 6-р сард Монголд анх удаа "ROBOCUP" тэмцээнийг Монголын Робот сонирхогчдын холбоо болон Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн дэргэдэх электроникийн “High Tech” клуб хамтран зохион байгууллах гэж байна. "ROBOCUP" тэмцээнд бүх насны зохион бүтээгчид оролцох боломжтой бөгөөд энэхүү тэмцээн нь олон улсын дүрмээр болно.
"ROBOCUP" тэмцээнд оролцоно гэдэг нь маш их нэр хүндийн асуудал байдаг билээ. Учир нь уг тэмцээнд дэлхийн тэргүүлэгч их дээд сургууль, эрдэм шинжилгээний лабораториуд судалгааны ажлынхаа үр дүнг уг тэмцээнд туршдаг.
"ROBOCUP" байгууллага болон тэмцээний тухай товч танилцуулга
"RoboCup" байгууллага нь робот болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм. Тодорхой дүрмийн дор тэмцээн зохиосноор хиймэл оюун ухаан, роботын салбарын хөгжлийг эрчимжүүлж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь өнөөдрийн дэлхийн робот болон хиймэл оюун ухааны салбарыг тодорхойлж байдаг билээ.
"RoboCup" төслийн эцсийн зорилго нь: 2050 он гэхэд хөл бөмбөгийн дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн дэлхийн шигшээ багтай бүрэн автомат роботуудаас бүрдсэн роботын баг хөл бөмбөг тоглож хожих юм.
"RoboCup" тэмцээн нь үндсэн 4 гол ангилалтай.
  • RoboCupSoccer-РобоКап хөлбөмбөг
  • RoboCupRescue-РобоКап Аврах ажиллагаа
  • RoboCup@Home – РобоКап@Гэр (2006 оноос хойш )
  • RoboCupJunior-РобоКапБаганас
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг www.robocup.mn веб хуудаснаас авна уу.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Уучлаарай Санаахай, шал өөр юм асууя.

    Би энэ бичлэгийн дор гардаг Recent Post Home Older Post гэсэн линкүүдийг бичлэгийн дээд хэсэгт оруулж болох уу? Яаж хийдэг юм бол?

    ReplyDelete
  2. хүүе санаки би авч болохгүй байсан кодоо авцан шүү хамгаалалт гэдэг бас сул талтай л юм байна.

    ReplyDelete
  3. Юки: БОлно. YM-аар ороод ир хэлсэнээс өөрөө хийцэн нь амархан. Хийгээд өгье:D

    Mr.Q: хаана болохгй байсан юм авсан юм бэ? Javascript бол бараг хамгаалагддаггй эд шд.

    ReplyDelete
  4. нөгөө юу ш дээ. холбоотой бичлэгийн код авах гээд( http://www.sanakae.com/2009/01/related-posts-for-blogger.html ). тэгсэн чи блогынхоо курсорыг түгжээд сэлект хийж болохгүй байгаашдэ. копи хийж болохгүй байсийн. тэгхээр нь дэлгэцэн дээрээ чинийхээс скочоор хуулж авааж өөрийхөө блог дээр тавьчихлаа. хэхэ...

    ReplyDelete