Монголчууд интернеттээ хяналт тавина

Мэдээллийн технологийн хурдцийг даган интернетээр дамжих мэдээлэлд хязгаарлалт хийхэд төвөгтэй болсон байдаг. Монголын хүүхэд залуучуудын ихэнх нь интернет хэрэглэж байгаа өнөө үед интернетээр дамжин хүн худалдаалах гэмт хэрэг, хүчирхийлэл, садар самуун, бусад ёс суртахуунгүй мэдээллийг ямар ч хараа хяналтгүй авч байна. Үүнтэй холбоотой гэмт хэргүүд ч интернетээр дамжсан нь тогтоогджээ. Харин үүнийг таслан зогсоохоор Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэгтсэн мэдэгдэл хийлээ.

Монгол улсад идэвхитэйгээр үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй website байдаг бөгөөд үүнээс 10 гаруй томоохон сайт садар самуун сурталчилсан хандлагатай байдаг гэж дүгнэжээ. Иймээс website ажиллуулж байгаа хувь хүмүүс албан байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.
Мөн үүрэн телефон утасны операторууд media үйлчилгээндээ садар самуун сурталчилсан чиг хандлагатай зураг, video-нуудыг байрлуулж байгаа нь мөн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болж байгаа аж. (Мобиком Пүүжээ, Нараа гэх мэт хүмүүсийнхээ зургийг авах нь байна. Зарлагаа нөхөж амжсан болов уу!)

Интернет кафенуудыг 2 ангилалд бүртгэх ба +18 ангиллын мэдээллийг үзүүлж болох интернэт кафе нь компьютер бүрт тасалгаа хийж, чихэвч зэрэг төхөөрөмжтэй байх бол ийм нөхцлийг хангаагүй бол +18 агуулга бүхий website-уудыг заавал блоклосон байх шаардлагатай.

Төсвийг байгууллагуудад интернет үйлчилгээ үзүүлж байгаа интернет провайдерууд мөн л +18 агуулгатай сайтуудыг блоклосон байх ёстой болж байна. Ингэснээр төсвийн байгууллагын ажилчид маань чөлөөт цагаа өөр юманд зарцуулахаар болж байх шиг байна даа. :P

Эдгээр шаардлагуудыг бүх радио телевиз, интернет үйлчилгээ үзүүлэгчид, вэбсайтууд даган мөрдөх ёстой болж байна. Ирэх 6-р сарын 1 гэхэд эдгээр ажилууд бүрэн хэрэгжсэн байх ёстой аж.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүчтэйгээр ярьж байгаа сэдэв нь интернет провайдеруудыг өөр дээрээ шүүлтүүр хийхийг шаардсан байна. Энд хэрэгтэй сайтуудыг маань хаачихгүй байх гэж найдаж байна. Хэт туйлшраад хятадын араас орчихгүй бол нэг их татгалзах үйл ажиллагаа биш юм шиг.

Холбоотой мэдээлэл

17 comments:

  1. хятад шиг болчихвол нээрээ хэцүү шүү тэ. адулт сайтруу орох гэж хилийн дээс алхах хэрэг гарах вий дэ манай монголчууд

    ReplyDelete
  2. Хэрэгт хэрэггүй зүйлд хараа хяналт тогтоож, төсвийн хэдэн төгрөгөөр тоглохоосоо илүүтэй суурь боловсролд анхаарлаа хандуулж, бүх нийтийн ёс суртахууны түвшинг дээшлүүлэх чиглэлд ажиллаасай энэ төр засаг. Ухаантай, өндөр ёс суртахуунтай газар бол хэзээ ч бүдүүлэг зүйлд уруу татагдахгүй ажгуу.

    ReplyDelete
  3. Одоо л нэг юм гэж... аль эрт л ингэх байсан юм. Бид мэдээллийн технологийн дэвшлийг хэрэглээд удаж байгаа ч агуулганд төдийлөн анхаарсангүй. Хүүхдэд анхаарал халамж хэрэгтэй байдаг шиг ухамсар нь өсвөр үедээ яваа монголчуудад тодорхой хэмжээгээр хяналт хэрэгтэй.
    Thanks a lot...

    ReplyDelete
  4. ehleed neg internetee hurdan buguud hyamd bolgochood gutsaasai sda. eniig dalimduulj nugu heden pida nar ni mungu oloh biz.

    ReplyDelete
  5. Anonymous9/4/10 14:54

    Che-g demjij bna.Hurdan buguud hayamdhan bolgoosoi

    ReplyDelete
  6. Anonymous11/4/10 19:22

    che битгий давраа чи мөнгөө төлвөл хүссэн хурдаа авна...
    Мөнгөнд чинь тааруулж хурд өгж байгаа...

    ReplyDelete
  7. hujaagaas uur yamr uls tiim bdiin?

    ReplyDelete
  8. Хөдөө орон нутагт интернэтийн үнэ ямар байдгийг мэдэхүү та нар?
    128kb - 20'000
    256kb - 69'000
    512kb - 99'000 /149'900-аас хямдраад/
    1024kb - 199'000
    байна даа яг өнөөдрийн байдлаар

    ReplyDelete
  9. blog-ийн favicon-ийг яаж өөрчилдөг юм бэ? Зөвлөөч

    ReplyDelete
  10. Anonymous14/4/10 21:15

    hi.Датаком-оос mn.домэйн авсан юм, тэгээд блогспот дээрх блогтойгоо холбох гэсэн чаддаггүй ээ. энэ талаар зөвлөөч, уг нь энэнээс өмнө godaddy-аас com.нэр аваад бас хүний блогийг холбож өгч болоод байсан юм, хэнээс ч асуухгүйгээр болгочихоод байсан чинь энэ mn-ийг ёстой учрыг нь олдооггүй ээ. DnS manage---DNS---гэж ороод A records, AAAArecords, MX records,Cname records, NS records, TXT records .. гээд энэнээс цаашаа ойдоггүй ээ

    ReplyDelete
  11. Anonymous21/4/10 00:21

    Мөнх-Эрдэнэ д гэж хэлэхэд наадах чинь арай худлаа байхаа. Манай эрдэнэтд ГОК-ын буюнаар 256kb нэт сарын 5000₮ . Wireless интернэт бараг үнэгүй байдын. Нөтбүүкээ бариад гадуур алхаж явахад л үнэгүй нэтүүд ороод ирдийшээ.

    ReplyDelete
  12. hujaag duuraij mongol holoo holdoov gegch boloh ni dee

    ReplyDelete
  13. Харин тийм. Одоохондоо нам гүм л байна.
    Төрийн ажил нэг иймэрхүү явдаг даа. Тэгж байгаад сулардаг. Гэхдээ үүний цаана хэн нэг нь мөнгө олоод харчуул ч хийнэ л дээ.

    ReplyDelete
  14. Anonymous10/5/10 12:03

    Puujee, Naraagiinh chini erotic uran saihan tul sadar samuun geed helmegdehgui l dee, humuusiin medleg bolovsrol saijraasai, amjilt

    ReplyDelete
  15. Ter 1 zuv zugeer bgaa xuuxnii nuurendeer ni XOrigloson temdeg baix yum? Tsarainaas ni bolseem bolvuuu????????

    ReplyDelete
  16. Anonymous: Олон нийтээр ашиг олох зорилгоор хийж байгаа садар самуун бараг л мөн. Яг нарийн үзвэл мөн байх талтай.

    munkhgal_ugsaatan: хөөрхөн хүнийг хориглосон ч байж магадгүй үгүй ч байж магадгүй :P

    ReplyDelete
  17. Anonymous17/6/10 11:49

    hyanaad hyanaad ugaasaa barahgui shdee sda min

    ReplyDelete