Google, Microsoft, Хятад гурав

Google ChinaGoogle-ынхэн ойрд хэцүүхэн байх шиг байна. Дэлхийн нөлөө бүхий орон Хятадтай заргалдаад авсан тэд хэдийгээр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж байгаа ч цаад утгаараа өөрсдийнхөө бизнесийг тодорхой хэмжээгээр унагаж байгаадаа харамсаж байгаа болов уу.
Хятадын засгийн газар өөрсдийн иргэдийнхээ интернет хэрэглээд асар их хяналт тавьдаг нь google –ын бүтээгдэхүүний үндсэн чиглэлийг алдагдуулахад хүрээд байгаа юм. Google гэлтгүй томоохон интернет чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч хятадын энэхүү шаардлагын дагуу үйлчилгээгээ явуулдаг.
Сүүлийн үед хятадын талаас Google Mail ашигладаг хүмүүсийн mail account-руу илт халдлага хийж байгааг google-ынхэн буруушааж хятадын засгийн газартай хэлэлцээр хийх хэмжээнд тулсан байна. Үүний хажуугаар хэрэв хятадын засгийн газар энэ мэтээр бизнест хэтэрхий хөндлөнгөөс оролцох бол Google-ынхэн хятад дахь үйлчилгээгээ зогсоох арга хэмжээ авч болох юм гэж мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл гарсны дараагаар Google-ын хувьцаа эрс буурч хувьцаа эзэмшигчидыг сандаргав. (Дээр нь Nexus One гаргасан утас нь асуудалтай байгаа нь тэднийг нервитүүлж байна.)
Харин Microsoft-ынхон бид хятадаас гарахгүй гэж далимд нь “Кок” авсан мэдэгдэл хийгээд амжив.
Google болон хятадын засгийн газрын асуудал даамжирсаар улс хоорондын асуудал болжээ. Саяхан АНУын засгийн газраас хятадын барьж байгаа энэ бодлогыг дэмжихгүй байгаа талаараа мэдээлэл хийгээд авсанд хятадын тал илт дургүйцэв.
Дэлхийн 3р дайн ингэж өрнөж болох юм. Дарин дээр давс гэгчээр хятадын өмнөө барьдаг ганц том хайлтын систем болох baidu.com –г нь ираны хэсэг нөхөд хакдаад авсан байх юм. Одоо ираны цахим ертөнцрүү хятадууд өдөр шөнөгүй бөмбөгдөлт хийхээр занаж байгаа бизээ.

Холбоотой мэдээлэл

15 comments:

  1. Anonymous15/1/10 13:37

    Энэ майкрософт амжкүн байжийж гүүглийг нэг алдаа ч юм уу жаахан байр суурь нь тогтворгүйтвэл хажуугаар нь шургалах санаатай. Гэхдээ хятадад зах зээлээ алдвал гүүглийн хэдэн хувийн орлого байхгүй болохыг бүгд мэдэж байгаа биздээ

    ReplyDelete
  2. Иймэрхүү мэдээ чинь хэрэгтэй шүү.

    ReplyDelete
  3. Ингээд дэлхийн 3-р дайны эхлэл нь интернет байж дэээ... хахаха

    ReplyDelete
  4. google ads дээр 3 с их реклам үүсгэж болдгүй юм уу миний google ads disabled гэж майл ирээд л хаагдчлаа

    ReplyDelete
  5. Anonymous15/1/10 20:52

    hi admin bi blogspot web neesen yuma tegeed ta nadaa duslaach my id emo_boy9311@yahoo.com HTML shv

    ReplyDelete
  6. Нээрээ гуравдугаар дайны тухай багад багш нар минь ярьдаг байж билээ. Товчлуур дараад л болоо гэх мэтээр. Тэр цагт Рейган гэж нэг мангас соц системтэй үзэлцээд л.

    Нээрээ л товчлуур дараад л гуравдугаар дайн эхлэх нь энэ үү?

    ReplyDelete
  7. Зохион байгуулалттай хакууд үй түмээрээ байгаа дөө Хужаа нарт бол Манайх яанам бэ

    ReplyDelete
  8. Сайн уу? Санакае. Миний блогийн Search ажиллахгүй байхын. Өөрийн хайж байгаа киноны нэрээ бичихэд байхгүй байна гээд байна. Хайсан кино нь бол ууг нь байгаад байдаг. Энэ юундаа байна.

    ReplyDelete
  9. TRojaN::D

    Anon: Microsoft-ынхон үнэлэмжээ өсгөсөн мэдэгдэл болсон. Google-ын хувьд нэлээд нухацтай үзэж байгаа байлгй гэж бодож байгаа.

    Э. Баярсайхан: Баярлалаа.

    ©aPyyЛ: Харин юу юм бол мэдэхгүй л байна. Ванга эмээ бол 2010 онд л гэсэн байна лээ.

    idioteque: 3-аас илүү тавьж болно. Гэхдээ бол нэг хуудсан дээр тэд гэсэн хязгаар байгаа. Ингэлээ гээд хаагдахгүй. Чи өөрийнхөө Ads-г ч юм уу дарсан байж болохын тийм тохиолдолд хаана. чиний орж байгаа ip-г чинь public ашигладаг бол тэгээд тодорхой.

    Anonymous: Асуух зүйлээ mail бичээд асууж болно эсвэл энд бичсэн ч болно. welc

    A.Амарсайхан ах: Бүр 2020 он гэхэд хүн бүр жижигхэн нисдэг машинаар явна энэ тэр гэж төсөөлдөг байсан шүү дээ. Тэгсэн яав машинаар байтугай гуталнаасаа салах гэж байх шиг байна хэхэ. Төсөөлөл гэж сонин эд шүү.

    ҮЛЭМЖ: Харин тиймээ. Манайх гэхдээ бага зэргийн хамгаалалт энэ тэр хийдэг байлгүй эрх биш. Гэхдээ л техникийн хувьд хүч хүрэхгүй юмнууд байгаа байх хамгаалалтын хувьд.

    Mongoljingoo: Сайн уу. Хамгийн амархан search-ын ингэж хийнэ: блогхаяг/search?q=хайхүг blogspot дээр энэ хамгийн хурдан, найдвартай.

    ReplyDelete
  10. 3-р дайн болохдоо яахав дээ. Муу ёртой юм :-p

    ReplyDelete
  11. Яг хаана нь хийнэ гэж? Би сайн ойлгосонгүй.

    ReplyDelete
  12. Энэ хужаа нар бид нар олуулаа гэсэн шиг л цээжээ дэлсэх юм даа

    ReplyDelete
  13. Гүүгл 600 сая доллараа алдах гээд байнаа .

    ReplyDelete
  14. bilgee: Амны билгээс ашдынх гэж. Нээрээ л муу ёртой юм ярьж.

    Mongoljingoo: Тэгвэл Google webmaster tool сонирхож үзээрэй. Тэнд google-ын шууд хайлт авч тавьдаг юм байх ёстой.

    etvgen: Одоо бүр аймар дэлсэж байна.

    Badka: Тэгж байснаас надад өгчөөсэй. Нэг ч гэсэн хүний амьдрал дээшлээд аштай байхгй юу уул нь.

    ReplyDelete