"Ухаалаг иргэний үнэмлэх" ирэх 7 хоногт шийдэгдэнэ

Smart passport СайханбилэгУИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нэг гоё санаа сэдсэн нь "Ухаалаг иргэний үнэмлэх". Монголчуудын хувьд хавтастай иргэний үнэмлэхтэй байгаад пластик иргэний үнэмлэхтэй болсон нь юунд ч ач холбогдолтой байж чадаагүй дэмий зардал болсон. Яахав халаасанд явахад хялбар л болсон юм уу даа. Харин "Ухаалаг иргэний үнэмлэх" тэс өөр гэнэ. Тухайн иргэний үнэмлэх дээр тэр хүний бүх мэдээлэл байх юм гэсэн. Тэгвэл энэ төсөлд нийтдээ 31 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоологдож байгаа юм байна. Үүнээс 16 тэрбумыг нь иргэний бүртгэл мэдээллийн зардалд харин 15 тэрбумыг нь хаягжуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар ирэх 7 хоногт МАХН хэлэлцээд дараагаар нь байнгын хороонд хэлэлцүүлж УИХ-аар оруулах юм байна.

Холбоотой мэдээлэл

14 comments:

  1. Энэ л их хэрэгтэй зүйл байгаам даа

    ReplyDelete
  2. Хохо шинэ үнэмлэхтэй болоосой.Гэхдээ энэ Сайханбилэг анх УИХ-д гарахдаа юу гэж хэлж гарсан? санаж байгаа хүн байна уу... хэхэ.нэх л сайхан өндөр хурдны итернэт 10$ дотор байлгах боломжтой нтр гээл байсан. байхку.... Хүлээгээл байгаа.

    ReplyDelete
  3. Anonymous5/12/09 21:11

    Сайн байна. Уул нь хөөрхий минь юм хийх гээл үзээд байгаа нөхөр. Ажилд нь амжилт хүсье!

    ReplyDelete
  4. Anonymous6/12/09 01:51

    eeeeeeeeeee tom tenegtdeg yum daa . Ynemlehees uur zunduuu asyydal bn sh dee hynd hor bolj baigaa hool hyns enee tereedee ter munguu zaraasai .

    ReplyDelete
  5. Яахав хэрэгтэй л юм гэхдээ тэрнээс наана өөр асуудал зөндөө байна ш дээ

    ReplyDelete
  6. Гэрэлт-Од6/12/09 20:37

    Энэ ч БОДЬ-ГРУП ын лоби гэж байгаа юм. Яаж нэмээд тооцоолоод ч 15 тэрбум болохгүй байгаа юмдаа. Бүх юмыг нь төгс хийгээд сайндаа 8 тэрбум болж байгаа. Тэгэхээр арай л дэндүү. Учир мэдэх хүмүүсийн ярианаас энэ нь хамтарсан засгийн газар байгуулагдахад АН аас тавьсан саналуудын нэг гэж байна лээ. Гэхдээ одоо болтол Бодь ийнхон картаа програмчилж чадаагүй гэж байгаа юм. Харин би смарт сольюшнс гэдэг компанийн нөхдүүдийн хийсэн зүйлийг үзсэн. Бараг бүх шийдлийг нь хийчихсэн. Картан дотор зураг болон хурууны хээ гээд бүхий л төрлийн мэдээллийг оруулсан байна лээ. http://www.mongolnews.mn/unuudur.php?n=39618
    Монголд бүх зүйл шударга үнэн болоход хэдий хэр хугацаа хэрэгтэй бол.... :(

    ReplyDelete
  7. Энэ бүх зүйлс ардаа учир шалтгаантай. Ихэнхи нь хувийн бизнесийн сонирхол давамгайлсан байгаа. МУ дэлхийд хамгийн их хорт хавдрын нас баралттайгаар энэ жил бүртгэгдсэн. Энэ мэдээж утааных, хүнснийх. Гэтэл тэр үнэмлэхтэй боллоо гээд энэ байдал сайжрах уу? Бид орчин үеийн юм хэрэглэх нь зөв. Гэхдээ бодит байдал одоо өөр байна. Бид нэг нэгээрээ чалчихдаа маш сайн цэцэн. Гэхдээ яг хийхээрээ бүгд хувиа хичээж байна. Бидний хэсэг нөхөд ч үүнийг анхаараасай гэж боддог. Дор бүрнээ үүнийгээ засахгүй бол улс маань цөхөрч гүйцлээ. Эрүүл хүнгүй улсыг ямар улс гэх юм бэ? Бас сэтгэлгээний түвшингээ бодьё. Байдал сайжирч байгаа ч сонгуулийн үр дүнгээс харахад байдал сайжирсан гэж хэлэхэд хэцүү л байна. Анд минь жаахан бухимдсан сэтгэгдэл үлдээсэн уучлаарай. Юу ч хийж чадахгүй байгаадаа харамсдаг байснаа больсон. Дор бүрнээ л хичээхэд болно гэж дотроо хүлээдэг болсон...

    ReplyDelete
  8. Хнн муусайн юмнууд шинэ санаа гээд л идэж уухаа л бодож байгаа биз, баахан мөнгө төсөвлөж байгаад л , яасан ч идэж ууж хандаггүй юмб дээ. Энэ муу 76-гийн хэрэг манай улсад ер нь алгаа

    ReplyDelete
  9. Би лав хувьдаа дэмжиж байгаа. Энд германууд бас тийм ухаалаг иргэний үнэмлэхтэй болох гээд яригдаж байна. Монгол маань шинэлэг зүйл нэвтрүүлж, олон асуудлыг цэгцэлж шийднэ гэдэг чинь харин ч авууштай.

    ReplyDelete
  10. Anonymous9/12/09 16:45

    Германчууд Европын холбоонд элссэн гэнэ бид бас элсэнэ. Ялгаагүй ш дээ хамаа. Чи хөгжил энээ тэрээгээ харж ярьж бай л даа НАРхаан. Чи Германд амьдралаас тасархай амьтан. Аягүй бол төрийн нэг хувалзны шугамаар явсан биз. Чи ч гэсэн найз охин эсвэл залуугаа ингэж гоё юм ярьж араар нь өөр юм хийнэ биз айн. Монгол төр шиг...

    ReplyDelete
  11. Za da medehguim daa. End america d ch bas electron passporttoi boloh tuhai ongorson saraas ehleed yarij l baina. Gehdee ene ni nileed shuumjleltei tulj baina l daa end bol. Humuus naidvartai hamgaalaltiin asuudal deer ni mash ergelzeetei handaj baina. Uug ni bid joohon aznaad busad ulsuud yaahana uu gedegiig halit harj baigaad ehelvel.

    ReplyDelete
  12. ene bol mash ashigtai business.

    ReplyDelete
  13. Anonymous6/5/10 13:34

    тийм тийм энэ бол ердөө л БИЗНЕС. Тэгээл 5-н жилийн дараа "цэцэн үнэмлэх" гаргана, 100 тэрбум төгрөг зарцуулна гээл Сайханбилэг гуай сайхан яриал явах болно.

    ReplyDelete
  14. хужаа унэмлэхтэй яг адилхан юм билээ

    ReplyDelete