Youtube-ын нууц ирээдүй

YoutubeХүн бүр Youtube –г мэднэ. Энэ сайтруу орж үзээгүй хүн байхгүй шүү дээ. Эндээс сайнаас нь саарыг хүртэл бүх л мэдээллийг video хэлбэрээр үзэж болдог. Иймээс мэдээллүүдийн дунд зохиогчийн эрх хүчтэй яригдаж эхлээд байгаа.
Хэдий тийм боловч энэ бол сонирхолтой сайт хэвээр байсаар байна. Та кино, клип, дуу, cartoon, хэрэглэгчийн оруулсан сонирхолтой video гээд маш их мэдээллийг эндээс олж авна.

Энэ бүхэн ингээд дуусчихгй ээ. Youtube-ынхэн зарим нэг шинэчлэлүүдийг хийсээр байдаг. Зарим нэгийг нь бид хараад өнгөрч байсан удаа ч бий.

Warp Player: Та mouse-аа баруун зүүн дээш доош гэх зарчимаар энэхүү virtual browser дээр гүйлгэхэд таньд санал болгож байгаа video-нууд урсан өнгөрнө. Ингээд өөрт таалагдах video дээрээ дараад хуучин youtube үздэг шигээ үзэх нь байна. Ингэхлээр өмнөх бичлэг дээр бичиж байсанчлан Google Image Swirl –тай ижил харагдацтай мэдээлэл хайхад хялбар гэж ойлгож болно. Мэдээж үүнийг нүдээр харвал илүү ойлголт авах болов уу.


Test Tube: Бас нэгэн хийгдэж байгаа програм байна. Энд та өөрийнхөө тэмдэглэлийг video clip хэлбэрээр хийж болно. Мөн хэн ямар video үзээд байгааг харж болно. Нэг үгээр social талруугаа болж байна гэсэн үг

Youtube RSS: Одоо RSS мод болж байна. Өөрт таалагддаг хэрэглэгчийнхээ RSS-г readerдээ оруулаад шинэ video upload хийх бүрт нь хугацаа алдалгүй мэдээд байж болно гэсэн үг. Одоо бол Subscribe гэж ашиглагдаж байгаа байх.

Та өөрийнхөө дуртай video-нуудаа play list үүсгэн хадгалж болно. Мэдээж private video дээр үүсгэж болохгүй. Play list үүсгэснээр нэг даралтаар л бүх өөрийн дуртай video-нуудаа дарааллын дагуу үзээд байж болно.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. tiim shuu, ter zohiogchiin erhiin asuudal deer bol youtube getsuu getsuu, minii hurtel bichlegiig ashiglaad humuusiin anhaarliig neleed tattsan saituud baij l baina, yamar saindaa l hudlaa unen blog neej ooriinhoo yumiig ooriin bolgoj avch baihavdee,xexe
    sonirhvol orj uzeerei sanakae, chinii blogiig bainga unshdag shuu!
    http://bichamdkhairtai.blogspot.com

    ReplyDelete
  2. Манайд зохиогчийн эрхийн талаар нухацтай ярихгй бол улам хог новш болоод байх шиг байна. Ялангуяа энэ интернет орчинд бол бүр ямарч хараа хяналт хуулийн зохицуулалт гэж алга.
    Энэ тал дээр юм хийгээсэй гэж цаад УИХ гишүүдэд хэлнээ.

    ReplyDelete