Шидэт дөрвөлжингөөр хичээл заана

tvМанайхан юманд хоцорчилгүй тэргүүлэхийг боддог. Тэгвэл нэг ч гэсэн хүсэл биелээд H1N1-ын хамрах хүрээгээрээ дээрээсээ 2т жагсаж яваа сураг гарна. Болоо шдээ. Эрүүл мэндийн сайд нь гайгүй гэж хэлсэн гайгүй байх гэж найдаж сууна.
Гайгүй байлгахын тулд томуугийн тархалтыг бууруулахын тулд сурагчдын амралтыг ахин 14 хоног сунгаж үргэлжлүүлэхээр болсон. Иймээс сурагчдийн хичээл сунгахгүй явуулах, цаг алдахгүйн тулд зурагтаар хичээл заах талаар боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд үүрэг болгосон байна. Бараг л online хичээл явуулна гэсэн үг.
Сурагчид минь тэгээд гэртээ хичээллээд байж дээ. Анхны олон нийтийг хамарсан онлайн ажиллагаа болох нь байна.
Ирэх нэгдэхээс эхлээд улсын маань шилдэг багш нар шидэт дөрвөлжингөөр хичээл зааж эхлэхнэ.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Бараг л онлайн хичээл явуулна гэсэн үг.. гэсэн өгүүлбэр анхаарал татав..

    news.gogo.mn/r/61767 энэ дээр бичсэнээр бол.. интернэт ч ашиглаж магадгүй шинжтэй.. гол нь.. хэдэн хүүхэд үзэх нь л сонин байна...

    ReplyDelete
  2. хичээл заах нь юу болох бол. Харж л байя. Тэхдээ бас нэг том алхам болох байх даа.

    ReplyDelete
  3. durvuljin hairtsagnii hicheeldee suuh hun oldoh bolovuu hehe. gaihaltai

    ReplyDelete
  4. Тэр ч жинхэн худлаа юм болох байх дөө. Монгол хүүхдүүд багасаа нээх сонин зан сурцан гэж боддыэ. Заавал загнуулж чичлүүлжээж юм хийнэ. Тэгээд ДӨРВӨЛЖИН ХАЙРЦАГНААС хичээл заавал сурах хүүхэд ховор байх дөө. Гарч ирээд загнаад зодоод байхгүйгээс хойш.....

    ReplyDelete
  5. amralt sungasan surgaar bagsh ruugaa yarij daalgavar avii geh huuhed olon baisan genelei, teheer sain surah baihoo,

    mr-jojo -iin helsneer neg tom alham bolno baih.

    ReplyDelete
  6. тийм шүү гэхдээ өмнө тв гээр хичээл заадаг л байсаншт 11н нармандах нтр

    ReplyDelete
  7. Zoloogg: Интернетэд видео болон текс байрлуулна гэсэн. Гэхдээ хүн болгонд энэ нь хүрж чадахгй л дээ.

    mr-jojo: Тэх том алхам. Багш нарын чадвар энэ тэр харьцуулагдаад уул нь үр өгөөжтэй байж болохуйц.

    Zangga: Орой болгон хуваарь танилцуулна гэж байсан. Суухгүй бол шалгалтаа өгч чадахгүй болох байх.

    ©aPyyЛ: Хэхэ. Харин одоо гайгй идэвхитэй болцон юм бишүү. Нийгэм нь цаанаасаа шаардаад байгаа болохоор. Ядаад ээж аав нь хичээлээ хий гэх байлгүй.

    итгэл: Бараг хоёр гурван сар амархаар чинь хийх юм олдохгүй хэцүү биздээ. Хичээлээ хийхээс өөр яах уу.

    Duurnee: Боловсролоор уул нь гайгй хичээл заадаг юм байна лээ. Хааяа үзэхэд хэрэгтэй, ойлгомжтой заагаад байх шиг байдгийн шд. Чухам хүүхдүүд үздиймүү үгүй юм уу мэдэхгүй.

    ReplyDelete