Google Reader бас нэг гоё юм

Google Reader дээр өмнө нь Ninja mode яаж гаргах талаар бичиж байсан санагдаж байна. Тэгвэл үүнтэй холбоотой бас нэг нууц юм илрүүллээ.
Анзаарсан бол Google Reader дээр тухайн бичлэгийг доод ирмэгт Add Star, Like, Share гэсэн товчнууд нэмэгдсэн байгаа. Эдгээр овчнуудын Like -г дарвал Unlike болж өөрчлөгдөж байгаа биз.

Энэ өөрчлөлт Ninja Mode дээр танд "сюрприз" үзүүлэх болно.
Ninja Mode-ыг Google Reader дээрээ дээшээ дээшээ доошоо доошоо зүүн баруун зүүн баруун B A гэсэн товчийг гараас дарвал гаргаж болдог шүү дээ.
Ийм болсон үед нь like хийгээд үзээрэй. Бөөн зүрхнүүд гарч байгаа биз. Эсрэгээр нь unlike хийгээд үз. Зүрх хуваагдаж байгаа биз.
Гоё юм хэлж өглөө шүү. :)

Холбоотой мэдээлэл

3 comments: