Blog, Website-аа аврах энгийн зарчим

Аливаа website, blog-ын гол барьж байх ёстой тулгуур бол traffic буюу хандалт, зочдынхоо тоог өсгөх, тэдний хандалтыг ямагт тогтмол байлгахад оршино. Тиймээс энэ нөхцөл, шалгуурыг хангахийн тулд чамгүй олон зүйлс website, blog-д маань хэрэгтэй байх нь дамжиггүй.
Хандалт, зочдынхоо тоог барьж байхын тулд юу хийх ёстой талаар өчнөөн төчнөөн мэдээ материал байдаг ч энэ удаад хамгийн энгийн зарчимууд юу байж болох талаар цухас өгүүлээд авъя.

Цор ганц бай.
Олон хүмүүсд website, blog-ынхоо traffic-ийг ихэсгэнэ гэхлээр хэцүү юм шиг санагддаг. Эсвэл нэг сайхан сурталчилгаа зурагтаар цацчихвал ч гэж бодно. Үнэндээ энэ тийм бишээ. Хүн нэг орно дараа нь ахиж орох тийм сэтгэгдэлийг төрүүлэх нь чухал.
Ингэхийн тулд цор ганц байх хэрэгтэй. Ямагт мэдээллээ шинэчилж, ямагт давтагдашгүй цор ганц байж болохуйц мэдээллээр зочдоо дайл.

Холбоос хий
Аль болохоор өөрийн сайтруу чинь холбоос зааж байхаар холбоосуудыг оруулж бай. Гэхдээ хүний blog, site дээр comment хэсгийг нь spam-д гэж байгаа юм биш. Зүгээр мэдээллүүдийн агуулга, түлхүүр үгүүдэд таны сайтруу зааж байх холбоосууд түлхүү оруулж өгч байх хэрэгтэй. Бүр энгийн жишээ гэвэл бичлэг болгоныхоо төгсгөлд өөрийн сайтынхаа link-ыг байрлуулж болох юм.
Ер нь бол манайхан зохиогчийн эрх гэдэг зүйлийг сайн ухамсарладаг бол таны сайтруу заагдах холбоос чамгүй их байх байсан.

Бусдад сонирхолтой бай
Та сонирхолтой зүйлс сайтдаа бичиж чадахгүй байвал бусдын сонирхолтой бичсэн зүйлсийн холбоосыг сайн оруулж өгч байж болох юм. Энэ нь traffic-ыг төдийлөн сайн өсгөхгүй ч тогтоон барьж чадах нөхцөл болдог. Нэг үгээр таны сайтнаас бусад хүмүүс сонирхолтой зүйлсийн эхийг олж чадаж байна шүү дээ.

Буруу холбоосуудыг ямагт шалга
Үргэлж буруу холбоос байна уу шалгаж байх хэрэгтэй. Байвал үтэр түргэн засварла. Ихэнх search engine-ууд алдаатай холбоосд дургүй байдаг. Учир нь ямарваа хайлтын үр дүнд таны сайт гарч ирэх боломжтой байсан ч алдаатай холбоосоос чинь болоод хайлтынхаа үр дүнд таны сайтыг харуулдаггүй байна. Хайран боломж алдагдаж байгаа биз.

Новшнуудаасаа сал
Энийг олон хүнд хэлэх гээд хэл загатнаад яваад байдаг байсан юм. Энд хэлэе байз. Хүмүүс blog эсвэл website-аа гоё харагдуулах гээд энд тэндээс ёсөн жорийн нэмэлтүүд авчраад холбосон харагддаг. Зураг, дуу, flash тоглоом, график гээд л. Энэ бүгдийг website, blog чинь дуудагдах бүртээ ачаалладаг гэж боддоо. Ямар хурдыг таны сайтруу орж байгаа хүнээс шаардаж байгаа бол. Тиймээс аль болох хамгийн хурдан холбогдож болох байдлаар блог, сайтаа загварчилж, аль болох хог новшноосоо салах хэрэгтэй.
Ганц таны сайтруу орох гэж хамаг цаг, мөнгөө ахиж гарздахыг хүсэхгүй шүү дээ.


Иймэрхүү зүйлсийг санаж явбал сайтын чинь хандалт бага ч гэсэн өсөх боломжтой. Мэдээж хэрэг маргааш гэхэд л 100 хүн нэмэгдээд ороод ирэхгүй шүү дээ. Зөвхөн цаг хугацаа л үүний ид шидийг харуулна.

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. Энэ ёстой хэрэгтэй мэдээлэл байна.Тэр буруу холбоосыг нь яаж шалгадаг юм бэ?

    ReplyDelete
  2. Өө бас нэг юм байна.Жишээлбэл танай энэ бичлэгийг би өөрийн хуудас дээрээ яаж харагдуулах бэ? Бас google хайлтаар блог хуудсаа яаж гаргадаг болгох бэ? Би өөрөө тухайн нэг сэдэвт баригдахгүйгээр блог хөтлөх гээд байгаам л даа.нэг ёсондоо сонирхолтой гэсэн бүх зүйлээ л тавина гэсэн үг.Энэ тал дээр нэг тусаллж дэмжээч

    ReplyDelete
  3. за таны зөвлөснөөр хэрэггүй хогнуудаа устгачихлаа, хэхэхэ аягүй хурдан хэрэгжүүлсэн...

    ReplyDelete
  4. Албан ёсны блог хөтөлдөг бол гэртээ байсан ч зангиа хослолоо өмсөөд, гялалзтал зүлгэсэн шаахайтай сууж байгаад бич. Эротик блог хөтөлдөг бол цээж нүцгэн суугаад, лааны гэрэлд бич. Тэр цагт таны блог аврагдана

    ReplyDelete
  5. A.Амарсайхан -нд
    -----------------------
    Өөрөө яаж сууж БЛОГ-оо бичдэг вэ :P

    ReplyDelete
  6. Сайн зөвлөгөөнүүд дээр Амараа ах гоё зөвлөгөө нэмсэн байна, нээрээ хувцасаа анхаарч байвал сайн юм байна шүү :)

    ReplyDelete
  7. Хөөе Санака аа. Өнөөх 3S чинь архины бөглөө байж шүү дээ! Ха ха

    ReplyDelete
  8. sunlounger: Буруу холбоос байна уу гэх мэтчилэн өөр олон зүйлсийг google webmaster tool-ээр шалгаж болно. Үзээрэй.
    Энэн дээр тэгээд хайлт энэ тэрд яаж сайжрах талаар ч бий.

    Ariuhaa: Сайн байна шд. Гэхдээ юу юучгүй болго гэж байгаа юм биш л дээ. Зөвөлж л байгаа юм.

    Амарсайхан ах: Хаха. Хөөрхий тэр эротик блог хөдөлдөг улсууд зовох нь байна шд. Бусад нь ч яахав_.

    ilikesomes: Би уул нь мэднэ л дээ. Гэхдээ өөрөө хэлвэл дээр байх.

    Гантулга: Одоо тэгээд юугаа өмсөж үхдэг билээ гэж бодоол сууж байна_.


    Амарсайхан ах: Харин тийм. Шал балай юм болсоон. Би гутраад архидаад байж байна :P

    ReplyDelete
  9. Хичээгээд л өдөр бүр блогоо тордоод л ... хамгийн гол нь шантрахгүй байя гэж боддог би :P

    ReplyDelete
  10. Said nariin zuvluguuni hural A.Amarsaihan said Хөөе Санака аа. Өнөөх 3S чинь архины бөглөө байж шүү дээ! Ха ха ingej helev :D

    ReplyDelete
  11. etvgen: Ээ дээ тэгээд янз янзын юм их бодогдоно шүү дээ. Даван туулах л хэрэгтэй гэд байгаа.

    Baatarsansar: Аан тэх нэг тийм бол болчоод байгаа. Наад талаар чинь намын бага хурал, сайдын зөвлөлөөр нухацтайгаар авч хэлэлцэхээр шийдчээд байгаа. Тэгээд удахгүй УИХд өргөн барих байх.

    ReplyDelete