Шинэ уншигч Google Fast Flip

Google-ын бүтээгдэхүүнүүдтэй хөл нийлүүлэн алхах гэж зовч байна дөө. Ах бол хойно нь хоцорч гүйгээд сандруухан л байна. Өчигдөр Google-ынхэн маань нэг маш хэрэгтэй ч юм шиг сонирхолтой ч юм шиг тийм бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна.

Энэ нь Google Fast Flip. Одоохондоо Lab дээрээ явж байгаач удахгүй тусдаа гарах байх гэж бодож байна. Хангалттай олон хүн хэрэглэж магадгүй санагдлаа.

Google Fast Flip нь мэдээллийг маш хурдан хугацаанд маш товчоор авах зорилготой. Тэр дундаа томоохон сайтуудаас яг өөр дээрээс нь мэдээллийг авч унших юм. Энэ бол Google reader биш тэс хөндлөн сэтгэлгээ болж байх шиг байна.

Монголчилбоос тухайн site-ын дэлгэцийн тухайн агшины зургийг аваад таньд шууд харуулана. Яг л сэтгүүл уншиж буй мэт. Мэдээж хэрэг google-ын хурдан байх гол зарчим нь энд таныг алмайруулж чадна байх. Хөөрхий зайлуул google-ынхэн энийг хурдан болгох гэж их зүдэрсэн гэж байна лээ.
Одоогоор Google Fast Flip-д томоохон нийтлэгчид болох York Times, the Atlantic, the Washington Post, Salon, Fast Company, ProPublica, Newsweek гэх мэт мэдээллийн акулуудын сайтыг татаж харуулж байгаа юм байна. Цаашдаа хүн өөрийнхөө дуртай сайтуудыг оруулдаг болчихвол бүр ч "тас" болно доо.

Дээр нь нэмж хэлэхэд Android дэмжигчид болон iPhone-д зориулан бас хийгдэж байгаа нь test шадандаа явж байна. iPhone-д бол яг тохирох уншигч болох байх .

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. tsag zav hemnesen aytaihan ed boloh niee

    ReplyDelete
  2. Харин дажгүй эд болох шинжтэй. Энийг ярьсан улсууд байна цаагуур чинь.

    ReplyDelete
  3. Сайхан хурдан ч юм байна тиймээ.

    ReplyDelete