Google Docs 42 хэлээр орчуулна

Google DocsGoogle Docs гарсаар удаж байна. Үүний зэрэгцээ Microsoft-ынхон Office багцынхаа Word-ыг online болгох бас ажиллаад эхэлсэн. Иймээс энэ зах зээл дээр тогтвортой байхын тул ямар нэг илүү боломжийг хэрэглэгчиддээ санал болгож байж илүү амжилттай байж чадна.
Энэ шалтгаанаар шууд хамааралгүй ч өнгөрсөн 7 хоногт Google-ынхэн Translate бүтээгдэхүүнээ Docs-руугаа оруулж өгчээ.

Ингэснээр Google Docs хэрэглэгч нар албани хэлнээс эхлээд вьетнам хэл хүртэл дэлхийн 42 хэлээр бичиг баримтаа орчуулах боломжтой болж байна гэсэн үг ээ.

Орчуулга нь маш богино хугацаанд хийгдэнэ, орчуулга нь төгс биш байх ч бид үргэлж сайжруулах тал дээр анхаарч ажилласаар ирэх болно гэж Google-ийн мэргэжилтнүүд амлаж байна.

Холбоотой мэдээлэл

0 Сэтгэгдэл:

Post a Comment