Blogger-ын 10 жилийн ойн өөрчлөлт

Бидний хайртай blogger -ын маань 10 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тиймээс энэ ойгоо тохиолдуулж blogger маань чамлахааргүй ажлыг амжуулаад авсан. Ингээд зарим нэг чухал бидэнд хэрэгтэй байж болохуйцаар хийгдсэн ажилуудаас сонирхоё.

Эхний ээлжинд blogger-луу ороход ч юм уу ямар нэг hmtl өөрчлөлт хийхэд error их гардаг байсан бол түүнийг хэд хэдэн удаагийн засвараар одоо бараг гарахааргүй болгоод авсан. Энэ бас л нэг хэсэг уур хүргэж байсан шүү.

Удаагаар нь Үүлс буюу Cloud-ыг маань саяхан хийгээд өглөө. Бид нар өмнө нь label-ээ javascript ашиглан Үүлс болгодог байсан бол энэ удаад label-ын харагдах хэсгийн тохиргоонд жагсаалт эсвэл үүлс хэлбэрээр харуулана гэсэн тохиргоогоор үүлсийг оруулж ирсэн байгаа. Олон blogger-ын хувьд сайхан биш гэж үү хэхэ. Мөн тухайн label-ын тоог харуулах эсэхээ тааруулж болно. Бүр давраад тухайн label-ыг харуулахгүй байж болох тохиргоо орж ирсэн байна. Миний хувьд энийг л хүлээж байлаа. Яаж өөрөө хийнээ гэж бодоод байсан юм. Ашгүй.

Бас нэг шинэчлэл нь navbar хэсэг дээрээ share гэсэн товч оруулж ирсэн байна. Үүнийг ашиглан өөрийн блогоо mail, twitter, facebook, Google reader зэрэглүү шууд share хийж болох юм байна.


Эцэст нь хөгжим тоглуулагчийн тал дээр нэлээд ажилласан юм байна. Энийг нь би сонирхоогүй учир хаялаа өөрсдөө үзээрэй.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Гүүгл лаг лаг.

    ReplyDelete
  2. saihan medee baina shu :)

    ReplyDelete
  3. Тэмдэглэдэг л газар даа

    Блогспотынхон нэг юм бодно байгаа :P

    ReplyDelete
  4. 3apaa: Хэлээд юу гэхэв.

    Zangga: Өөр гоё юмнууд шинэчлэгдсэн харагдана лээ.

    Pearle: Харин нэг л шалтаг олдож өгөхгй байсан. Энэ сайхан шалтаг биш гэж үү :P

    ReplyDelete