Bit.ly дээр file upload хийж болохоор болж

Bit.lyСүүлийн хэдэн сарын турш bit.ly тохиролцооныхоо дагуу twitter-д нэлээд тусаллаа. Анзаарсан бол twitter дээр нэлээд урт URL оруулахад шууд bit.ly холбоос болж байгаа. Удаан хугацааны туршид URL богиносгох үйлчилгээндээ тэргүүлэгч байсан tinyurl.com-г бараг гүйцэж гарч ирж байгаа нь bit.ly юм байна.

Ингээд нэгэнт бий болсон ноёрхолоо батлахын тулд bit.ly-ынхан өөрийгөө өргөтгөж file upload хийх шинэ боломжийг өөртөө оруулж өгсөн байна. Энэ нь зураг upload хийгээд богино холбоос өгдөг tinypic, yfrog зэрэгтэй нэгэн утгатай үйлчилгээ юм. (gogoshare гайгүй богино link-тэй байж байгаад гайтай урт болчихсон байна лээ.)
bit.ly website-руу ороод "link a file " гэсэн хэсэгт дараад зураг, video болон yfrog-оос PDF файл шууд upload хийж болно.

Одоо ч юм технологи нарийсаад техник жижигээд юм бүхэн богиносож байхад та бид ч гэсэн богино холбоос нэгэндээ шийдийдээ. Тийм үү!:D

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Тэгвэл би нэрээ g.v гэж богиносогчих уу? айн?

    ReplyDelete
  2. тэх. Юм товч байх тусмаа хурдан гэж. Миний энэ хуудас ойролцоогоор 4 байтаар хэмнэгдэж эхэлж байгаа байхгй юу :D

    ReplyDelete
  3. hi sanakae
    upload hiisen file-g ni humuus download hiiheer money ugdug site bdag yum uu? ho medeelel uguuch

    ReplyDelete
  4. download Link дарахад эхлээд сурталчилгааны хуудас гараад дараа нь чиний file гарах тиймэрхүү сайтууд байдаг. Жишээ нь http://www.linkbucks.com/ энэ байна. Гэхдээ би хэрэглэж үзээгйээ.

    ReplyDelete