Цагаа үрэх 10 гайхалтай сайт - 1

Хийх юм олдохгүй байна ч гэж юу байхав. Гэхдээ хийх юм үнэхээр олдохгүй байвал ажлын цагийг нь үрээд өгөх арга зам байна. Ажлын цагаар ажлын цагаа үрэх хамгийн шилдэг дээр нь гайхалтай байж болохуйц 10 сайтын жагсаалтыг хүргэж байна.
Би энэ 10 сайтын ганцруу нь орж үзээгүй шүү. Дээр нь энэ бичлэгийг гэртээ бичиж байгаа гээд захиралдаа дамжуулъя :P




Horse Quartet (Морьдын дөрвөл)
Эндээс морьд яаж гайхамшигтайгаар хослон дуулдагийг та харж болно. Сайн найруулж чадвал та өөрөө ч тэднийг удирдаад дажгүй Dj хийж болох юм. Dj-ын авъяас л мэднэ дээ.

Bubble Wrap Heaven (Агаарт зөөлөвчийг дуугаргах) Өвөрмонгол шиг л орчуулж байна даа. хаха.
Зах зээл дөнгөж гараал урдаас хүмүүс бараа зөөдөг байхад барааны жийргэвчинд тэр дундаа дугуйны рамыг хамгаалуулаад дүүрэн байдаг байсан эд. Үүнийг чад хийлгэж дуугаргах хоббитой бүхэл бүтэн үе бий болсон байх. Тэгээд чад хийлгээд байжээ.

Teddy Bear Tower (Teddy бамбаруушан цамхаг)
Хамгийн алдартай чихмэл бамбаруушан цамхаг. Үүнийг та цамхаг болоол ирэнгүүт нь нураагаад байж болно. Барихад хэцүү байдаг бол нураахад бас хэцүү байдгийг ухааруулах цаг болсон :P

Converter (Хөрвүүлэгч)
Энэ удаад арай л ухаалаг юм хийе. Үүнийг ашиглан нэг 1 литр хэдэн хундага вино багтах боломжтой гэх мэт маш хэрэгтэй мэдээллийг өөртөө олж авч болно.

Screaming Beans (Чарлаж буй шош)
Энэ сайтад бага зэргийн аймшгийн зүйл хийх боломжтой. Муусайн шошнуудыг чарлуулаал няцалаад байна шүү дээ. Хөөрхий бусдыгаа хараад аймар өрөвдөлтэй чарлаж байна лээ.

Zombo
Амьдралдаа үзсэн хамгийн тэнэг сайтаар тодруулчъя. Уул нь ч их л хөдөлмөр зарж хийсэн нь илэрхий байгаа юм. Энэ сайтаас та Zombo.com гэдгийг төрөл бүрээр сонсож болно. Харин ч нэг улиг болтол хэлж өгнө гээч.

Soothing Origami (Оригами)
Цаасан урлал. Оригами японоос гаралтай л гэдгийг. Гэхдээ япончуудаас өөр газар энийг хийж л байсан байгаа юм. Даанч өнөөдөр өдий зэрэгт тултал нь хөгжүүлж чадаагүй нь харамсалтай. Өнөөдөр япон яах аргагүй нэгт орж байгаа.

Design a Flower (Цэцэг загварчлал)
Бүр дэмий цаг нөхцөөж байснаас өөрийн гэсэн уран бүтээлтэй нөхцөөвөл ямар вэ? Энэ сайтаас өөрийн дотоод сэтгэл, өнгөний мэдрэмж хоёроороо цэцэг урлаж болно.

Destroy the Internet (Интернет сүйтгэгч)
Иймэрхүү төрлийн desktop application ч байдаг. Бараг санаж байгаа байх. Дургүй хүргэсэн сайтынхаа дээр аваачаад сүйтгээд өг. Гэхдээ манайхыг биш шүү.

The Idiot Test (Тэнэгийн шалгалт)
Өөрийгөө хэр тэнэг бишийг зүгээр байснаас шалгаад үзэх хэрэгтэй. Бүр болохгүй бол доор нь байгаа зааврыг унш. Эхний хэсэг дээр л гэхэд дөрвөлжинг дар гэсэн байна. Зааварт дөрвөлжин нь цэнхэр гэсэн байна. Ингээд цаашаа тестээ бөглөөд үзээрэй.

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. ёо, тэр зомбо ком нээрээ ёстой үнэн дургүй хэргэж байнаа, яах вэ нээрээ

    ReplyDelete
  2. This is zombocom. Хэхэ, бүүр чихэнд хоногшчихлоо байна, золиг чинь.

    ReplyDelete
  3. Нэгээр нь ч орж үзээгүй гээд худлаа хэлээд байгаа юм даа. Орж үзсэн. Байнга ордог шинжтэй байж, ха ха

    ReplyDelete
  4. Фолловерс бүх блог дээр алга болчихсон. Гэтэл чинийх дээр байж байх юм. Гүүгл царай харж үйлчлээд байна уу? Аан?

    ReplyDelete
  5. heheheh yostoi mangar site-d bn shd kkk

    ReplyDelete
  6. Хэ тэр бөмбөлөг бол гоё байлаа.

    ReplyDelete
  7. Саарал, PUZL : This is zombo com, yes this is zombo com :P

    Амарсайхан ах: Би нээрээ орж үзээгүй. Өөр хүнийг орж байхыг нь хажуунаас нь л ганц удаа харсан :P. Followers гарч байна даа. Followers гэснээс энэ блогийг муухай удаан болгож байна. Аваад хаяг хэцүү байх хэцүү л юм хийчиж. Ачаалах хурдыг нь сайжруулаасай.

    Ariunaa: Хэхэ. Мангараас мангарууд нь ч харин байхгүй байгаа шүү.

    Зараа: Баахан чад хийлгэсэн юм биздээ :D

    ReplyDelete
  8. Anonymous6/9/10 20:39

    sensibleunits.com чинь байхгүй байна ш дээ

    ReplyDelete
  9. Бүтэн жил болсон байна шүү дээ. Санхүүгийн боломжгүй болоод сайтаа хаасан байж магадгүй. Эсвэл бүр их ашигтай ажиллаад томроод алга болсон ч байж магадгүй.

    ReplyDelete