Google AdWords

Google AdWordsGoogle-н хайлтын системээр хайхад таны реклам хайлтаар илэрсэн бүх үр дүнгүүдээс хамгийн дээр нь гарч ирнэ. Таны рекламыг хэдэн ч хүн үзсэн байсан та мөнгө төлөхгүй. Харин таны рекламан дээр хэрэглэгч дарж таны сайт руу орсон тохиолдолд л та мөнгө төлнө.

Миний реклам хаана гарах вэ?
Таны реклам Google болон Google-н сүлжээний хуудсуудад харагдана:
Google-н хайлтын системд: Хайлтын үр дүнгийн дээр эсвэл хажууд.
Google-н сүлжээнд: Google-н үйлчилгээг ашигладаг вэб сайтууд, блог, хайлтын систем, бусад бүтээгдэхүүнүүдэд. Google-н сүлжээ бол интернетийн нийт хэрэглэгчдийн 86% нь ашигладаг хамгийн том сүлжээ юм. Таны реклам яг зорьсон хэрэглэгчидэд тань очих болно.

Зорилтот зах зээл сонгох
Та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах реклам зорилтот зах зээлд тулгуурлан гаргаж болно. Ингэснээр таны үр ашиггүй рекламны зардлыг багасгах болно. Жишээ нь та зөвхөн монголоос интернет орж буй хэрэглэгчидэд эсвэл зөвхөн Улаанбааатар хотоос орж байгаа хэрэглэгчидэд рекламаа түгээж болно.

Хамгийн хямд бөгөөд үр ашигтай маркетингийн шийдэл
Таны рекламыг хэр их хүн үзсэн, хэдэн хоног цацсан гэдгээр биш харин таны рекламан хэдэн хүн дарж орон танай үйлчилгээг дэлгэрэнгүй сонирхсноос хамааран та мөнгө төлнө. Жишээ нь таны рекламыг 1000000 хүн, 1 сарын дотор үзсэн бөгөөд, 56000 хүн таны рекламан дээр дарж орон таны үйлчилгээг сонирхсон бол та зөвхөн 56000 хүн орсон төлбөрийг төлнө.
Таны рекламны нэг даралтын үнэ буюу нэг хэрэглэгчид өөрийн үйлчилгээг танилцуулах зардал ердөө л ойролцоогоор 50-1000төгрөг. Энэ бол танилцуулга хэвлэн тараахаас ч хямд үнэ юм.

Хайлтын сүлжээ
Таны реклам Google-н хайлтыг ашигладаг вэб сайтууд дээр тавигдана. Монголын ихэнх томоохон сайтууд Google-н хайлтыг ашигладаг. Жишээ нь: olloo.mn, tsahim.net гэх мэт. Минийх ч бас :)

Google-н үйлчилгээг авдаг вэб сайтууд дээрх реклам: Adsense бүхий бүх сайтууд дээр.

Google-н Gmail дээрх реклам
Google-н Gmail үйлчилгээг ашигладаг монголын болон гадаадын хэрэглэгчдийн и-мэйл хайрцагны хажуу талд таны реклам байрлана.

Эхийг: Гүрүтагаас

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. манайхан адвордсыг сонирхдоггүй юмаа тээ.

    ReplyDelete
  2. Тэх. Монгол дотор үйлчлүүлэгч харилцагчидтай улс Adwords нээх сонирхохгүй байгаа. Харин манай tour байгууллагууд сонирхвол уул нь зүгээр байгаа юм. Олон шар шонхор нөхдүүд олж уншиж мэдэж магадгүй юм тэр сурталчилгаагаар нь тэдний үйлчилгээг.

    ReplyDelete
  3. Neeree l Tour kompaniud ashiglaval zgr yum bn da.

    ReplyDelete
  4. Харин тийм юм.

    ReplyDelete
  5. дэмий mail spamДаж байхаар энийг сонирхоцгоовол монголын хэдэн adsense publishдаж байгаа улсуудад хэрэгтэй шд хэхэ.

    ReplyDelete