Blogger account дахь хязгаарлалтууд

Limititismovie утасдаж байна. blog-тоо нэг post хийх гэсэн чаддаггүй ээ гэж. Яав ийм гэсэн чинь "мангар" урт зохиол post-лох гэсэн юм байна. Учиргүй баатар хүн болж би үзлээ тэрийг нь. Publish post хийлээ гэсэн уншиж уншиж байхгүй. "улаан бичиг" гарч байна. Ингээд л blogger account-ын blog-ын post-д бичлэгийн урт гэж байх нь дээ муу хог гэж бодоод үзлээ. Гэвч тийм юм байдаггүй ч юм шиг байдаг ч юм шиг байна. Ямартай ч blogger account-д дараах хязгаарлалтууд байдаг юм байна.


Number of Blogs: Тухайн account-д байх блогийн тоо. Чаддаг юм бол хэд ч байж болно гэж байна.

Number of Posts: Post буюу бидний хэлж заншсанааар бичлэгийн тоо бас хэд ч байж болно. Мэдээж хэрэг устгасанаас бусад бүх бичлэгүүд(хадгалсан, төлөвлөсөн) нь тухайн account дээрээ хадгалагдаж байна.

Size of Posts: За нөгөө хайсан юм маань энэ байна. Бичлэг тус бүрт нь хязгаар гэж байхгүй юм байна. Гэвч үнэхээр том хэмжээтэй бол page size limit-дээ захирагдаж хязгаарлагдах нь байна. Тэгэхлээр ер нь бол хувааж ч юм уу бага байхаар бодож оруулахгүй бол болохгүй юм байна.

Size of Pages: Хуудасны хэмжээ. (Хуудас гэсэн ойлголтонд блогийн үндсэн хуудас болон архив гэх мэт). Хуудас бүр 1mb -ын дээд хязгаартай байдаг юм байна. Хэрэв үндсэн хэсэг дээрээ нэлээд хэдэн их хэмжээний хуудастай байгаад хэрэг post-ын тоо их байвал бас хязгаарлалт нь ажиллах нь байна. Энэ хязгаарлалтыг хэтрүүлбэл "006 Please contact Blogger Support." гэсэн хэлбэрийн алдааны бичиг гарна. Мэдээж хэрэг блогийн хурд шууд нүүрэнд харагдах бичлэгийн тоо болон бусад хуудаснуудаас хамаарах учир аль болох бага байлгахыг бодолзох нь зүйтэй.

Number of Comments: Сэтгэгдэлт тооны хязгаарлалт байхгүй ээ. Байвал зодоон болно шд.

Number of Pictures: Тухайн account-д байх зургийн нийт тоо байхгй. Харин хэмжээ 1gb байна. Энэ нь таны Picasa-ыг өмнө бичиж байсан. Гэхдээ 1gb гээд санаа зовох явдалгүй ээ. Энийг google-ынхэн аль болохоор өсгөхийг боддог.

Size of Pictures: Блогоосоо upload хийж буй зургийн хэмжээ. Хэрэв утаснаасаа блог бичдэг бол upload хийх зургийн хэмжээ ихдээ 250K байх ёстой юм байна. Манайхан ямар утаснаасаа бичих биш хэрэггүй эд байна гээд авчихвал яадаг юм бол :P.

Team Members: Нэг блогийг нэг хэсэг хүмүүс бичиж болдог. Тэр багийн бүрэлдэхүүн ихдээ 100 байна.

Blog Description: Блогийн тайлбар, тодорхойлолт гэх юм уу даа. Ихэнхдээ блогийн гарчигны доор байрладаг. HTML кодгүйгээр 500 тэмдэгтэд багтах ёстой гэж байна.

"About Me" Profile Information: Ихдээ 1,200 тэмдэгт.

Profile Interests and Favorites: Ихдээ 2,000 тэмдэгт нэг талбарт.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Movie та 2 ямар зохиол хйихээрээ тэрэнд нь тултал их юм оруулдгийн

    ReplyDelete
  2. www.monsoc.blogspot.com блогын url-аа өөрчилцөөн

    ReplyDelete
  3. hey banner soliltsoy
    manaih www.boom.blog.mn za yuutaich bi tanai banneriig tavilaa.Tgj bgaad tavina gedegt itgej bna shuu,za hamtran ajillahad taatai bna shuu

    ReplyDelete
  4. блогт эмэгтэй блогчид сэтгэгдэл бичээд байвал болиулдаг хязгаарлалт бий юу...

    хэхэ

    ReplyDelete
  5. Crab: тэр шүрэн бугуйвч гээд зохиол оруулах гэсэн бөөн юм боллоо. Ядаж байхад net удаан байснаас болсон ч юм шиг байна лээ.

    Зоригт8: OKO oko

    tulgaa: За тэгээд бичээд байгаарай.

    Tulgaa: За даа үнэхээр хүсэх юм болохгүй гэх газаргүй шүү дээ.

    ReplyDelete