Инээмсэглэлээ шалгуул!

smileДэгжин маягийн дүрэмт хувцастай үйлчилгээ ажилтантай бишгүй л нүүр тулж байсан байлгүй дээ. Гэхдээ тэдний хэд нь танд сэтгэл хангалуун үлдэхүйцээр инээмсэглэж чадаж байсан бэ? Худлаа ярзайгаад инээгээд байсан уу? Эсвэл бүр ууртай байсан уу!

Тэгвэл энэ бүгдийг арилгаж харилцагчиддаа сайхан инээмсэглэлийг үзүүлж чадаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор Tokyo-ын Keihin Express Railway гэх төмөр замынхан инээмсэглэлийг шалгагч шинэ систем туршин нэвтрүүлж байна.

Үйлчилгээ ажилтан өглөө ажилдаа гарахаасаа өмнө smile meter дээр ирж өөрийнхөө инээмсэглэлийг шалгуулах бөгөөд систем түүний инээмсэглэлийн үр дүнд 0-100%-ын үзүүлэлтэй гаргаж өгөх юм байна. Төмөр замынхан тодорхой хувиас дээш үзүүлэлтэй гарсан тохиолдолд харилцагчиддаа үйлчилгээ үзүүлэхэд хангалттай байх болов уу гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ тэр хувиа одоохондоо гаргаагүй байна.
Tokyo-ын Shinagawa Station хэсэгт ажилладаг 26 настай Mitue Endo өөрийн инээмсэглэлээ шалгуулахад 70%тай гарч байна.

Аугаа инээдэг япон хүн ингэж байхад ийм төхөөрөмж оруулж ирээд шалгуулвал манайхан хэдэн хувьтай гарах бол! Бодох л асуудал

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. хаха шууд 0 заах биз. гэхдээ ч одоо урдны байдалтай харьцуулахад арай дээрдчээд байгаа шүү.

    ReplyDelete
  2. HI nada 1 asuult baina aa. bichlegt yaj cod bichih we??? ene tuhai hariu bicheeree. guij baina hurdan baiwal mash ih bayarlana. BIg TNX. http://sanakae.blogspot.com/2009/06/blogger-post-view-count.html ene bichlegt baigaa shig. hariu pls hariu pls hariu pls

    ReplyDelete
  3. sonirholtoi l yum,
    inghed blog banner tawihgui bz, chinihig tawitsan shu =)

    ReplyDelete
  4. Зүүд: Зарим нь ч 0 зарим нь ч 10тай байгаа байхаа. Харин тэх арай нэг дээр болох нь ч болчоод байгаа шүү. Өнөөдөр л гэхэд Худалдаа хөгжил орж ганц чек солиулах гэж 1 цаг боллоо. Надруу л лав инээсэн царай аль ч теллер нь үзүүлсэнгүй. Өөдөөс нь би ч бас муухай царайллаа. Аргагүй шүү дээ 1 цаг хүлээлгэж байгаа юм чинь :P

    saranuul: Энэний дараагийн post дээр хариулчихсан юм байна.

    Chingundorj: Энэ follow гарч ирсэнээс хойш блог их хэмжээгээр уддаг болчихлоо. Тэгээд л баннераа цөөлөх гээд байгаа юм. Тэгж байгаад доор линкээр оруулнаа.

    ReplyDelete
  5. Энэ төхөөрөмжийг бас эрүүл мэндийн салбарт ч ашиглаж байгаам байна лээ. Хоккайдо хавийнх юм гэлүү нэг эмнэлэгт туршиж байгаа гэж дуулсан. Эмнэлгийн ажилтнууд тайлбарлахдаа "Хэн ч мэдээж 100 хувь буюу дээд цэгт хүртэл инээмсэглэхийг мэрийнэ. Харин ингэж инээмсэглэх нь өвчтөнийг хурдан эдгэрэхэд нөлөөлөх нь дамжиггүй. Учир нь инээмсэглэл гэдэг хүнд үргэлж сайн эрч хүч өгдөг." гэсэн утгатай юм ярьж байсан.

    ReplyDelete
  6. PUZL гоё мэдээлэл дамжуулсанд баярлалаа. Сайхан санагдчихлаа.

    ReplyDelete