Жинхэнэ зарлал: Мэдээлэл Зүйн олимпиадын зуны сургалт

Informatics OlympiadМУИС, Математик Компьютерийн Сургуулиас Мэдээлэл Зүйн олимпиадын зуны сургалтыг 6-р сарын 15-наас 7-р сарын 3-ны хооронд МУИС-ийн хичээлийн 3-р байрны 215 тоот өрөөнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт нь ЕБС-ийн 8-11-р ангийн сурагчдын мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэхэд нь болон програмчлах ур чадварыг нь дээшлүүлэхэд тус болох зорилготой болно.

Сургалтын агуулга:
* ANSI C хэл
* C++ хэл /STL/
* Алгоритмын техникүүд /Dynamic Programming, Simulation… г.м/

Сургалтын зохион байгуулалт:
* Хүн бүр нэг компьютертэй
* Dev-Cpp 4.9.9.2 дээр хичээл орно.
* Сургалтын хүрээнд олимпиадын сорил 2 удаа явагдана.
* Олимпиадын сорилыг олон улсын системээр /PC^2/ зохион байгуулна.

Сурагчдад тавигдах шаардлага:
* Програмчлалын хэлний тодорхой мэдлэгтэй байх /Pascal, C, C++, Java/
* Өөрийн E-Mail хаягтай байх

Бүртгэл:
Бүртгэлийг 6 сарын 2-14 өдрүүдэд informatics.olympiad.mn@gmail.com хаягаар бүртгэнэ. Явуулах E-Mail дараах хэлбэртэй байна.

Гарчиг: Register to Informatics Olympiad Summer 2009
Нэр: Дорж
Овог: Бат
Сургууль, анги: 1-р сургууль 8-р анги
Холбоо барих утас: 99372687, 70312876 /Гэр/, 88082687 /Ээж/
Гэрийн хаяг: Чингэлтэй дүүрэг 8-р хороо, 6-р хороолол, 12-1 тоот

Сургалтын төлбөр: 60000 төгрөг
Жич: Сүүлийн 2 сард авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь зураг болон сургалтын төлбөрөө сургалт эхлэх өдөр бэлнээр авч ирнэ үү. Сургалт 6-р сарын 15-ны 9:00 цагт МУИС, Хичээлийн III байр 215 тоотод эхэлнэ. Асууж тодруулах зүйл байвал informatics.olympiad.mn@gmail.com-оор лавлана уу!

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Umnuh huuchin zarlal ni sonirholtoi bailaa, minii blog butsaad amilsan shuu. Baihgyi hoorond banneriig maani shuud delete hiichihsen baih shiv dee, jaahan hunshgyi zaginaj bgaa yum bishuu hehe

    ReplyDelete
  2. Бүтэн жил алга болчихоод яах нь вэ :P

    ReplyDelete