Wordpress-ынхэн яаж мөнгө олдог вэ?

wordpressАвтоматаар ч гэх юм уу өөрөө орлого олдог компаниуд internet-д чамгүй их бий. Жишээ нь гэхэд Hi5, Wordpress гэх мэт. Эдгээр компаниад үндсэн санаагаа олоод хөгжүүлэлтээ хийгээд явахад л хийсэн бүтээгдэхүүн нь тогтмол орлого оруулаад зогсохгүй бүр орлого нь тогтмол өссөн хандлагатай байх жишээтэй.
Тэгвэл Wordpress яаж мөнгө олдог талаар Worpress-ыг үндэслэгч Matt-ын өгүүлсэнээр товч дурдъя.


Blog Hosting
Wordpress томоохон хэвлэл мэдээллийн компаниудад hosting үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө сар болгон нэг бүрээс нь 500$ авч байдаг. Жишээ нь Om Malik, All Things D , CNN-ын Political Ticker гэх мэт. Энэ нь Wordpress VIP Hosting гэсэн үйлчилгээ байна.

Google AdSense
Үнэгүй блог үйлчилгээ үзүүлэх хэсэг дээрээ хааяа Google Ads харуулдаг гэнэ. Гэхдээ энэ нь доорх нөхцөлүүдийг хангасан байхад харагддаг юм байна.
1. Хэрэглэгч Firefox ашиглаагүй байна
2. Wordpress-ын хэрэглэгч нь logout хийсэн байна.
3. Тэгээд Ямар нэг Wordpress дээр байхгүй блогт хандалт хийнэ.
гэсэн үеүүдэд хааяа Google Ads харуулаад амждаг гэнэ. Яг энэ нөхцөлүүдийг зэрэг хангасан байх тоо нь нэг сард ойролцоогоор нэг тэрбумаас их гардаг гэнэ.

Automattic Kismet
Wordpress-ын хэрэглэгчийн хувьд Viagra сурталчилсан spam авахгүй байхыг хүсэх нь ойлгомжтой(Ер нь блогчидын хувьд ч ялгаагүй). Тэгвэл ийм төрлийн spam-уудыг Automattic Kismet (товчоор Akismet) нь шүүж байдаг байна. Энэ нь мэдээж wordpress –д нэмэлтээр суугдах ёстой. Энгийн хувь хүний блог(personal blogs)ийн хувьд үнэгүй байдаг бол байгууллагын блог(corporate blog)ийн хувьд сарын 50$-ын знэтэй байдаг байна. Энэ нь мэдээж арай ахисан түвшиний үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.
Хэрэв та мэргэжлийн блогчин(professional blogger) бол эсвэл worpress-д ямар нэгэн байдлаар сард 500$-оос их орлого оруулдаг бол Akismet -ын license сарын 5$ болж хямдардаг байна.

Premium Accounts
Дурын хэнч Wordpress дээр блогтой байж болох ч ямар нэгэн media төрлийн файл зураг , дуу гэх мэт файлын сан агуулах нэмэлт зай хэрэгтэй болж л таараа. Үүнийг Premium Account-той нөхдүүдэд олгоно. Цаашдаа энэ account-тай нөхдүүдэд зарим төрлийн Adsense-ыг блог дээрээ тавьж болох эрхийг олгох юм байна. Үүнд бас л төлбөр бодогдоно.

Web Host Referrals
Wordpress-ын бас нэг том чиглэл нь web host үйлчилгээ. Wordpress блогтоо мөн host худалдаж авч болно. Мөн дамжуулан худалдаж болно. Зарим нэг domain-руу ороход жагсаалт хэлбэрээр link-ууд(referral links) байрласан байдаг даа. Тэр үйлчилгээг үзүүлдэг байна. Мэдээж хэрэг энэ систем нь бас автоматаар явагдана. Та WordPress Hosting гэсэн үгийг google-ддээ. Хайлтын дүнгийн дээр sponsored чагсаалт дотор Top 5 WordPress Web Hosts - Chosen by the developers of the WordPress blogging software гэж байгаа биз. Тэрлүү ороод үз. Энэ жагсаалтад байгаа нь худалдаалагдаж байгаа нь юм.

WordPress Support
Хэрэглэгчийн хувьд Wordpress блог дээр ямар нэгэн мэдэхгүй чадахгүй зүйл бий болж магадгүй юм. Үүнд зориулагдсан үнэгүй support систем байдагч бүр шинэ зүйл бол Wordpress-ын хөгжүүлэлтийн баг ямар нэгэн асуудлыг хамгийн ихдээ 6 цагийн дотор шийдвэрлэж өгнө. Үүнд жилийн 2,5-5$ төлнө.

Poll Daddy
http://polldaddy.com/ Энэ сайтаас бас мөнгө ихээхэн мөнгө олдог гэнэ дээ.

Тэгвэл Blogspot-ынхон яаж мөнгө олдог юм бол?

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. sonirholtoi yuma sanakae forexiin talaar medeelel oruulah arga bna uu?

    ReplyDelete
  2. Forex мэдэхгй ээ.

    ReplyDelete
  3. сонирхолтой юм

    ReplyDelete
  4. yagaad firefox-iig ashiglaagui bh ystoi ym boloo?

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete