.mn domain хэзээ хямдрах вэ?

mn domainХүн байнга илүү харж билүү долоож явдаг гэж үнэн юм даа. sanakae.blogspot.com гээд бүхэл бүтэн үнэгүй ЮМ байгаад байхад заавал sanakae.com эсвэл sanakae.mn болгочих санаатай. Ингэлээ гээд нээх том өөрчлөлт уул шугамандаа гарахгүй юм байгаа юм. Ингээд хөөрхий блогтоо sanakae.com гэсэн domain авчуул авчихмаар гэтэл хүн чанар бас зулгаагаад sanakae.mn ямар юм бол гэж харлаа.


Өнөөдрийн байдлаар .com гэсэн domain хамгийн багадаа 9.75$ байна. Зах зээлийн ам долларын ханш 1500 гэж бодвол 15 мянга орчим төгрөг жилд төлөх болох нь байна. Тэгвэл .mn domain жилийн 35$ ам доллар гэнэ. Энэ нь жилд 50-аад мянган төгрөг гэсэн үг. Миний хувьд бол дэмий зардал шахуу.

Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед бага ч болтугай мөнгөн дүнг Монголдоо хадгалж чадвал бидний эдийн засгийн тогтвортой байдал нь төдий чинээ хангагдах мэт мөхөс миний дотор өгүүлэх юм даа.
Өнөөдөр ихэнх блог бичдэг хүмүүс өөрийнхөө блогт .com domain худалдаж авч холбосон байгаа харагддаг. Блог бичдэг хүмүүсийн domain нэр мэдээж блогийн нэр нь байж таараа. Тэгвэл тэр нэрс мөн ялгаагүй монголд тийм ч их ашиглагдахгүй нэрс байна. Жишээ нь гэхэд миний блог sanakae гэж байгаа бол монголын ямар ч компани ийм нэргүй.
Тийм болохоор хэзээ ч sanakae.mn гэсэн нэр борлогдох боломжгүй гэсэн үг. Харин блогчид авч болох юм. Тэгэхлээр ийм ерөнхий бус нэрс бүхий domain-уудынхаа үнийг бууруулж болох боломж байна. Нөгөө талаар зүгээр хэвтэж байгаа хөрөнгийг эргэлтэнд оруулж байна гэсэн үг. Ийм боломжийг хангаж өгсөн байсан бол хангалттайгаар 100-ээс илүү тооны блогчид өөрсдийн блогтоо .mn domain авах байсан гэхэд эргэлзэхгүй байна. Учир нь одоогоор энэ тооны .com-ыг худалдаж аваад өөрсдийн блогтоо холбочихсон байна.
Энэ мөнгөн дүнг бодох юм бол хэдийгээр бага тоо гарах ч Монголын domain худалдаалах компанид ашиг болж орсон бол арай өөр гэж.
ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭС ӨӨРИЙН НОХОЙ ИД гэж үг байдаг байхаа.
Дээр нь бүр зааш нь ярих бол энгийн нэг интэрнет хэрэглэгч монголд байрлаж байгаа сайт гадаадад байрлаж байгаа сайт 2-луу орсон үнийн тариф нь интернетээр үйлчилж буй байгууллага дээр зардал болж очихдоо ШАЛ ОНДОО тоотой очино. Зүйрлэвэл гэрийнхээ цонхоор тэнгэр харах, эфилийн цамхаг дээр очоод тэнгэр харах хоёрын зардал ямар байх вэ гэдэгтэй яг дүйх жишээтэй. Энэ үгээр юу илэрхийлж байна вэ гэвэл дотоодын mn domain-руу хандах, гадны ямар нэг domain-руу хандах төлбөр ялгаатай гэсэн үг. (үүнийг 3 дахиа үглэлээ.)

Худлаа ярих хүнд бараг дэлхийн хаана ч энгийн domain 35$ үнэтэйгээр зарагдахгүй байгаа байх гэж бодож байна.

Холбоотой мэдээлэл

21 comments:

  1. Тантай 100% санал нийлж байна. Би яг энэ нь дээр дандаа гайхдаг байсан юм
    миний бодлоор нөөц нь бага байгаа .COM domain илүү үнэтэй баймаар юм.
    .MN domain - ыг монголд ямар байгуулага хариуцаж түгээдэг юм болоо.

    ReplyDelete
  2. mn домэйний эрх чинь Датакомд байдаг байхаа?
    Багаар авах гэхээр чадахгүй илүү жаахан юмыг нэг дор олох гээд датаком ч нилээн л юм алдаж байгаа байх.Дээхнэ хаанаас билээ сонсож байсан юм.Датакомын удирдлага шар толгойтой нөхдүүд байдаг юм уу? тэд нар нь үнийг нь буулгадаггүй гэж сонссон.Худлаа ч байж болох.

    энэ янзаараа жил 2 жил болсон ч мөд буухгүй байхаа.

    ReplyDelete
  3. Энэ үнэхээр үнэн зүйл шүү. Ганц блогчид ч биш компаниуд ч 1т үнэ хямд хоёрт глобал гэж харагдах зорилгоор .com домэйн аваад байх шиг байсан. Тэртэй тэргүй үнэ нь хямд дээрээс нь давуу талтай байхад .com домэйн яаж ч бодсон дээр л дээ. Ер нь анхнаасаа Датакомд яагаад энэ эрх очсон юм бол? Тэр үед бодвол өөр интернет суурьтай компани байгаагүй биз. Одоо нэгэнт зах зээл нь томроод өрсөлдөгчид гараад ирсэн уг нь менежментийг нь хийчих компанид дуудлага худалдаагаар ч юм уу эрхийг нь зарчихдаг бол.

    ReplyDelete
  4. hi sanakae ene template aa ooroo hiisen uu? Ter deer gardag search edertei navbar gedgiig ni yaj haadag yum be? bi anh udaagaa blog neeh gej bgaa yum

    ReplyDelete
  5. Үнэн үнэн. за мэдээж днс ээс холболт энэ тэр гээд мэдээж зардал гардаг л байлгүй дэ. Гэхдээ л 35$ гарна гэж үү. Датаком байнга миний домайн г ийш тийш нь зааж өгч холбохгүй шүү дээ. Нэг холхоол бол болоо биз дээ. Ямар хост биш дээ. Траффик гэж ямар байх юм биш. Тэр ч байтугай утасдаж хэлээд холбуулах гэж байгаа биш. Контрол гэж юм байгаа шд ээ. 35$ аа болиод ядаж 20$ болговол амьдрал шал өөр болно шд. Эсвэл эд нар .мн домайнаар зэрэглэл тогтоох гээд байгаа юм уу хаашийн. Албан байгуулга л бол .мн домайнийг аваад, хувь хүн бол мөнгөнд нь дээрлхүүлээд авч болохгүй юм байна л даа.

    ReplyDelete
  6. Domain-ii uniin tal deer bol joohon hudlaa medeelel taraasan baina shu, TopLevel domain-uud l hyamdhan baidag bolohoos mongol shig ulsiin CountryLevel domainuud tiim ch hyamdhan baidaggui yum shu, hedhen CountryLevel domain unegui buyu mongoloos hyamd baidag yum. Harin ch ihenh n buyu .de, .jp, .at, .au, .uk yamar unetei baidag gej bodoj baina???

    ReplyDelete
  7. Ted chin bayan uls. Harin bid yamar bilee? Jargalaa?

    ReplyDelete
  8. би ком домайн авах гээд байгаа шд.

    ReplyDelete
  9. Ёстой гоё юм бичжиж... би бас яг санал нэг бээнөө ... Угаасаа бараг .мн домайн авах нь зүгээр нэр хүндийн асуудал юм бишүү ???
    би л тэгж ойлгосон ... тэгсэн доруул .ком домайн авчихсан нь сайхан хяидхан ... нээрээ домайн гэснээс .. ХЭРВЭЭ ДОМАЙНАА АВЧИХЛАА ГЭЖ БОДХОД ЯАЖ ХОЛБОХ ТАЛААР НЭГ ТАЙЛБАР МАЯГИЙН ЮМ БИЧЭЭД ӨГӨӨЧ ТЭГХҮҮ ???

    ReplyDelete
  10. ХЭЛЭЭД ЮУ ГЭХ ВЭ? БИ БОЛ НЭГЭНТ АВЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ МН ГЭЖ ЗҮТГЭЭД Л КУЛА.МН ИЙГ АВСАН. МОНГОЛД БОЛ КУЛА ГЭСЭН ЮУ Ч БАЙХГҮЙ. ХЭХЭ.

    ГАДНЫ НЭТ, КОМ ҮҮД ДЭЭР НЬ ДААНЧ КУЛА ГЭЖ ЗАРАГДСАН БАЙСАН. БАС БИ ДОМАЙН АВАХДАА ХУЛХИДУУЛСАН БАЙГАА. ККК ШАЛИХГҮЙ МӨНГӨӨР ХУЛХИДУУЛСАН Ч ГЭСЭН МУУХАЙ ЮМ ДАА ТЭЭ. СУДЛААГҮЙ БАЙСАН БОЛОХООР Ч ТЭРҮҮ САЙХАН ХУЛХИДУУЛСАН ДАА... МОНГОЛ ЮМ ЭГХЭЭР Л ТЭНГЭРТ ГАРСАН ҮНЭТЭЙ БАЙХ ЮМ. ЭД БАРААН ДЭЭР ЯРЬСАН Ч МОНГОЛ БАРАА ГЭЭД Л ИЛҮҮ ҮНЭТЭЙ., ХООЛ ХҮНСЭН ДЭЭР ГЭХЭД Л МОНГОЛ ТӨМС ГЭЭД ИЛҮҮ ҮНЭТЭЙ. ИМПОРТООР ОРУУЛЖ ИРЭХЭД ЗАМЫН ЗАРДАЛ ГЭЖ БАЙНА АА. ТЭРИЙГЭЭ ОРУУЛААД Л АШИГ ХАРААД ЗАРАХАД МОНГОЛ ЮМНААС БАГА ҮНЭТЭЙ БАЙХ ЖИШЭЭТЭЙ.

    АНХ .МН ДОМАЙН ЯАГААД ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙГААГ НЬ БОДОХДОО БЕНЗИНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД, ТЭЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДАЛ НЬ ӨСӨЖ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН ЮМ БАЙХ ГЭЖ БОДСОН ШҮҮ. ККККККККККККККККК

    ReplyDelete
  11. НЭЭРЭЭ ЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮНЭН ЮМ БИЛЭЭ. СОЛОНГОС ДОМАЙН Л ГЭХЭД багадаа 80 ДОЛЛАР БАЙСАН ШҮҮ.

    ReplyDelete
  12. Боломжгүй юм байхгүй гэж үг бий байхаа. Хүсэхгүй л байгаа болохоос. Энд гадны country domain хэд байх нь чухал биш. Буулгаж болох уу үгүй юу гэдэг нь л чухал гэж бодож байна.
    Цаадуул чинь хүсэхгүй л байгаа байхгүй юу.

    ReplyDelete
  13. МН домэйныг мэдэхгүй хүмүүс л авч байгаа дөө. Тэрнээс ком, ч мн ч ялгаагүй гэдгийг ойлгодог, арай жоохон НҮД нь нээгдсэн хүмүүс бол хэзээ ч тийм тэнэг сонголт хийхгүй ;)

    ReplyDelete
  14. Тэр өндөр хөгжилтэй орнуудын үнэ цэнэтэй нь харьцуулаад дэм байхаа.

    ReplyDelete
  15. япончуудын цалин багадаа 3000 байгаа байлгүй дээ. Тэгвэл домэйн нь 100 доллар. Цалингийн 10 хувь, Манайд цалнн 150 000 -р бодий. 10% нь 15 000. яахаараа 14000-р зарж нөат оруулаад 15400 болгож болдоггүй юм болдоо. өөдөөс гадныхны үнийг л яриад унана даа цаадуул чинь. хэрэв ийм үнэтэй байсан бол би лав өнгөрсөн хугацаанд 60-70 домэйн авах байлаа.

    ReplyDelete
  16. Anonymous13/1/10 16:35

    Яг одоо вэб сайт хийлгэх гэж байгаа. ком нь дээр санагдсан шүү. Датаком чинь зүгээр л нэг компаний дахин борлуулагч юм байна лээ шд. Би яг орги мн домэйн олгодог сайтыг нь олж байсан юм. Харин одоо эргээд нөгөөх өө олдоггүй. Гэхдээ тэр нь ч гэсэн үнэтэй байсан шиг санагдаж байна. Гэхдээ л Датаком ж дамжуулахгүй мн тэй болчихвол ялсан ч юм шиг санагдана даа. Гэхдээ мн домэйн бараг л сонгохгүй дээ. За залуучууд аа, Амжилт

    ReplyDelete
  17. Anonymous12/8/10 12:14

    25$ oor zaraj bna http://domain.amjiltserver.com/index.php deer

    ReplyDelete
  18. Anonymous3/9/10 17:56

    MN domain busad ornuudtai yag en zeregtsehuits zardal gargaj, MN domainaar uilchilgee uzuulj baigaa yum bilee shuu. Ter 100$,80$oor domainaa zarj baigaa ornuudiig bodvol manai MN harin hyamd baigaa yum bish uu, .com bish MNee songoj undesnii "uildverlel" ee demjih n' zuv yum bish uu, zaluusaa.

    ReplyDelete
  19. Anonymous14/1/11 19:20

    HOSTMONGOL.COM 25$-eer .MN zarj bna he he

    ReplyDelete
  20. ter 25$ chini hudlaa. zugeer l davhar web site hiij ogoh, web space avah geh met busad uilchilgeegee davhar ogch baij ashig olj bgaa. tuunees bish domain-ee dangaar n ogohgui gej bna lee. tiimees blogchidod hereggui uilchilgee.
    uneheer 25$ baisan bol oorsdoo yagaad amjilserver.com, hostmongol.com geed com domain avsan yum bol? :-)
    mongold ugaasaa hamgiin hyamd n domainii huvid Datacom-iinhon l ogch bgaa. Datacomoos hyamd mn domain baih undesgui. USA, Minessota muj hurtel .mn domainiig mongoloos 35$ tolood l avdag l yum bna lee.

    ReplyDelete