Google-ээр мөнгө хийх буюу бизнес боломж

google money making machineInternet ашиглан мөнгөтэй болох олон олон аргууд бий гэж боддог. Миний мэдэх нь л google adsense байгаа болохоос бусад боломжуудыг дурдахгүй яваад байх шиг. Тэгвэл google гэх ертөнцийг ашиглан өөрийн бизнесээ өргөтгэж тэр ч бүү хэл мөнгө олох боломжтой. Гэхдээ зүгээр л сууж байгаад мөнгө таны халаасанд ороод ирнэ гэдгийг төсөөлөхийн ч хэрэггүй. Ямартай ч бага зэргийн ажиллагаа танаас шаардах нь зүйн хэрэг. Ингээд Google-ын бизнес боломжийн талаар цухас өгүүлсүү.


  • AdWords: Хамгийн бага зардалаар дэлхий даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах боломж. Та google-д багахан хэмжээний төлбөр төлөөд дэлхий дамнасан хүн бүрийн өмнө хүрэх сурталчилгааг хийлгэж болно. Итгэ.

  • Adsense: Хамгийн энгийн, хамгийн том мөнгө олох боломж. Хэн нэгний AdWordS үйлчилгээг та бусдад дамжуулж хүргэсэнээр буюу 3 дахь ч сурталчилагч болсоны төлөө авч буй таны цалин. Энд таны оролцоо маш бага. Та зүгээр л өөрийнхөө блог, сайтыг олон хэрэглэгчидтэй байлгаж чадвал тэдгээр хэрэглэгчидийн ядаад нэгэнд нь хэрэг болгох сурталчилгааг google санал болгож чадна. Зүтгэ.

  • Blogger: Мэдээж хэрэг шууд блог гэж танд бууна. Гэхдээ blogger-ыг ашиглан өөрийн цахим хуудасаа болгосон хувь хүн, компаниуд бишгүй бий. Юм энгийн байхдаа зүгээр. Заавал мэдээллийн чанартай web-ыг хийлгэж зардал гаргаад жил болгон host-д мөнгө төлөөд байх шаардлагагүй шүү дээ. Blogger-д шууд domain холбочиход л хангалттай. Ийм боломж бий. Хэрэв статик гэхгүй бол google site гэж бас бий.

  • Google Checkout: Сүүлийн үед хүч түрэн орж ирж буй Online төлбөр тооцооны төгс систем. Жинхэнэ Online худалдаа бизнес хийх боломжийг танд олгоно.

  • Youtube: internet-ын түүхэнд томоохон хувьсал хийсэн сайт гэдгийг мэдэх байх. Мянга мянган хэрэглэгчидтэй энэ сайтыг ашиглан та дуу, хөгжим,бүжиг өөрийн хийж чаддаг бүгдээрээ дэлхийн хэмжээний од болох боломжийг олгож чадна. Мөн та төлбөртэйгээр видеонуудаа зарчиж болно.
Энэ мэтчилэн google-ээс гаргасан бусад төрлийн бүтээгдэхүүнүүд(google apps, google pack) бүгд таны бизнес ажилд чинь ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх зорилготой байдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та л сэтгэж чадвал маш олон боломжуудыг та бидэнд гаргаж өгсөн байх юм.
Даанч хажуугаар нь яваад байх юм даа. :P

Холбоотой мэдээлэл

19 comments:

  1. Anonymous6/4/09 19:26

    сайэу болгодгоо зааагаач. Ёооос жоохон юм сурхысан

    ReplyDelete
  2. Учитель хүн заана уу гэхээс заалгана гэж байхгүй байхаа. Гэхдээ Ленин багшийн сургаалиар явж байгаа бол бас өөр хэрэгээ. Сур сур бас дахин сур гэж :P

    ReplyDelete
  3. Бүх л юм Гүүглэ болжээдээ :)

    ReplyDelete
  4. Сайн уу? Blogger.com дээр блогтой хүн Web Space гэх зүйл үйлчилдэг үү?

    ReplyDelete
  5. Che: Харин тэх google байхгүй бол хэцүү л төсөөлөгддөг болж

    battugs: Зураг, Video-ны хувьд тийм юм бий. Зургийн Нийт хэмжээ 1gb ч билүү. Гэхдээ цаашдаа нэмэгдээд яваад байх юм шиг байна лээ.

    ReplyDelete
  6. Сайн заалгамаар байна. дэлгэрэнгүй тайлбарлаач

    Хэрэв үнхээр хөдөлмөр гаргаад цаг заваа зориулбал дундажаар би хэдий хэмжээний

    орлого олох бол ?

    ReplyDelete
  7. Хулганы баруун товчийг даруулахыг болиулсан нь жоохон multi-tasking хийхэд хүндрэлтэй байна аа.

    Би ууг нь Homepage руу нь нэг л ороод бүх уншихыг хүссэн хуудсуудаа шинэ tab дээр нээчихдэг байхгүй юу. Тэгсэн чиний блог дээр заавал блогуудийг чинь нэг нэгээр нь унших шаардлага гараад байдаг. Үүнийг нэг щийдээч.

    ReplyDelete
  8. n3xus said...

    Хэлж байгаа нээрэй зөв шүү надад бас тийм
    хүндрэл байдаг.
    Би хэрэгтэй цонирхож байгаа зүйлээ шинэ
    самбарт л гаргаж хардаг
    тэгсэн тэгэж болдоггүй одоо байнга л нэг бичлэгрүү орчоод буцаж гарч байна даа :((

    ReplyDelete
  9. Kina: Тэр бол яг тэд гэж хэлэхэд хэцүү.Монголд байгаа хүмүүс дундажаар сард 20-300$ авдаг Юм байна лээ.

    n3xus: Харин энийг залхуураад л яваад байсан юм. Сая авчлаа. Одоо болох байх.

    Kina: Хэхэ одоо асуудалгй болсон.

    ReplyDelete
  10. Би адсенсе-ээ хаалгачихсан. Буцаад нээлгэх арга бий юу? Тэнэг юм шиг олон хэрэглэгчтэй албан газар ажиллаж байснаа мэдэхгүй адсенсе нээгээд, тэгтэл манайхнаас надад мөнгө олж өгөх гэсэн сайхан сэтгэлтнүүд дарцгаагаад. Одоо хаягаа сольдог юм билүү яадаг юм билээ, аргаа бараад арзгар толгойгоо маажаад сууж байна.

    ReplyDelete
  11. Харин нэг тийм юм болоод байдаг талтай. Би бас яг тэгээд хаалгаж байсан.
    Тэгээд өөр хүний нэр дээр үүсгэчихсэн. Хуучингаа уул нь нээлгэж болдог юм шиг байна лээ. Гэхдээ тэрийг хүлээснээс өөр хүний нэр дээр шинээр нээлгэсэн нь хамаагүй амар бас хурдан.
    Эхнэр хүүхдийнхээ нэр дээр нээчихгй юу даа.

    ReplyDelete
  12. Надад 300 хэрэггүй зүгээр нэт paypal дээр ч юму нэг хэдэн $ болчуул гоё байна.
    Яадаж rapidshare эрх авч үзий тэ! Мөн www.garena.com энд нэг GG shell гэдэг нэгж байдаг
    юма түнийг авмаар байдаг олон улсад худалдаа хийдэг карт авий гэхлээр арай үнтэй юма
    Тэгээд л энийг сонирхож байна. Та нэмээд судлаад мэдээлээрэй

    Тhanks

    ReplyDelete
  13. hey. negent google code oo avtsan um chin blogoo dan mongoloor bicheed baival yadag bol?
    /anh avahda angliar bichij bsin/

    ReplyDelete
  14. Зүгээр болно.

    ReplyDelete
  15. dan mongoloor bicheed baisan nogoo adsense maani public bolchihgui bizde ?

    ReplyDelete
  16. болохгүй ээ.

    ReplyDelete
  17. Үнэхээр мөнгө олох боломж хүн бүхний өмнө адил тэгш байдаг гэж боддгийн, хэрэгтэй мэдээлэл байна хөө.

    ReplyDelete
  18. Anonymous21/1/11 11:08

    Сайн уу би хэд хэдэн удаа оролдож үзлээ ерөөсөө зөвшөөрөхгүй юм энэ гүүгле ямархүү юм хийвэл зүгээр вэ?

    ReplyDelete
  19. adwords iig ni yaaj ashigldiin heleed ogooch

    ReplyDelete